Сүхбаатарын талбайд яг одоо иргэд жагсаж байна. Иргэдийн оролцооны нэгдэл намаас “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт" уриатайгаар уг жагсаал зохион байгуулжээ.
Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл “Жагсаал хийх зөвшөөрөл авсан. Иргэдийн оролцооны нэгдэл намын хүмүүс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас аюулгүй байдлын зөвлөгөө авч байгаа. Миний бие цаг агаарын мэдээлэл өгөх ажил гүйцэтгэж байна. Иргэдэд хэлэхэд гадаа дулаахан байна. Тиймээс ирж үзэл бодлоо илэрхийлээрэй” гэв.
Мөн тэрбээр 12.00-18.00 цагийн хооронд жагсаал хийх зөвшөөрөл авсан. Ээжүүд ирээд лоозонгоо бариад, хүүдийн мөнгөө шаардахад тохиромжтой өдөр байна. Засгийн газарт 24 цагийн дотор хүүхдүүдийн мөнгийг өг. Шийдэл гарга гэдэг шаардлагыг тавьсан” хэмээгээд иргэдийг олноор ирэхийг уриаллаа.