Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Ерөнхий сайд Архангай аймгийн шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Архангай аймагт үргэлжилж, 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа. Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн, орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн, иж бүрэн барилгыг улсын төсвийн 25.2 тэрбум төгрөгөөр барьж буй бөгөөд ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Эмнэлгийн хуучин барилгыг АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэй аж. Мөн тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүд дутагдалтай гэнэ. 
2023-09-19

Германы улс төр, төсвийн дүн шинжилгээний туршлагатай танилцжээ

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Тамгийн газарт ажиллав. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Монгол Улсын төрийн байгуулалд оруулж буй томоохон өөрчлөлтийг зөв зүйтэй хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс тэрбээр парламентын ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сургамж, туршлагыг судалж байна.
2023-09-19

 Төрийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд оролцоно 

Ерөнхийлөгч олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос жил бүр тус арга хэмжээнд оролцож буй. Энэ жилийн санал шүүмжлэлийн үеэр тогтвортой хөгжлийн зорилгуудын, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах дээд түвшний уулзалт болох аж. Үүнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцох юм байна. Мөн энэ үеэр хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэг, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ, сүрьеэгийн талаар уулзалт зохион байгуулах гэнэ. 
2023-09-19

“Ойрын 10 жил нь шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он байна” 

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар тэд ярилцав. Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг талархан хүлээн авч, 2024 онд айлчилна гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Манай улс Куба улстай 1960 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монголын талаас 1972 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн дээд хэмжээний төлөөлөгчид, Кубын талаас 1970 онд нам, засгийн удирдагч Раул Кастро нар харилцан айлчилсан түүхтэй. 
2023-09-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцоно

Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш
2023-09-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох “Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт”-д оролцож байна.
2023-09-16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор тус улсад хүрэлцэн ирэв.
2023-09-15

Дархан-Уул аймгийн иргэдээс дэмжлэг авсан таван төслийг улсын төсвөөс санхүүжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Дархан-Уул бие даан төсвөө бүрдүүлдэг цөөн аймгуудын нэг, 2022 онд төсвийн орлого 60,1 тэрбум төгрөг төвлөрүүлж 1,9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ.
2023-09-15

Парламент хоорондын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэхээр санал солилцлоо 

Үүний хүрээнд УИХ-ын гишүүдийн тоо болоод хяналт шалгалтын хэм хэмжээ, чиг үүргийг нэмэгдүүлээд байна. Бид БНСУ-ын Үндэсний ассамблейн нийтийн сонсгол хийж буй туршлагаас судалж, Монгол Улсад нэвтрүүлж буй. Мөн Үндэсний ассамблейн өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт, хиймэл оюун ухааны чиглэлээр туршлага судалж байгаа юм. Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа УИХ болон Үндэсний ассамблей дахь парламентын бүлэг, Тамгын газрын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэх сонирхолтой байна” хэмээн илэрхийлэв. 
2023-09-15

 Ардчилсан намыг хэн удирддаг вэ 

АН ирэх сонгуульд олонх болбол намын дарга Л.Гантөмөр нь биш, тэргүүн дэд дарга С.Баярцогт Ерөнхий сайд болох тохиролцоо хийжээ гэдгийг “өрсөлдөгч” фракцуудынх нь хүмүүсийн үг, үйлдэл илчлээд байна. Тэгэхээр алаагүй баавгайн арьсыг арав хуваахаар энэ намын фракцууд одооноос “зодолдож” буй байх нь.
2023-09-15

Монгол, Солонгос хоёр улсын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзлаа.
2023-09-14

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 33 жилийн ой тохиов 

Улмаар Ерөнхийлөгчөөр П.Очирбат, дэд Ерөнхийлөгч бөгөөд УБХ-ын даргаар Р.Гончигдоржийг сонгосон юм. АИХ-ын 1990 оны есдүгээр сарын 9-ний 16 тоот тогтоолоор УБХ-ыг 50 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгосон байна. Үүнд МАХН-аас 31, МоАН-аас 13, МҮДН болон МСДН-аас тус бүр гурван төлөөлөгч сонгогдсоноор манай улсад байнгын ажиллаагаатай анхны парламент байгуулагдсан түүхтэй. УБХ-ын анхдугаар чуулган есдүгээр сарын 13-нд хуралджээ. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, үе үеийн УИХ-ын гишүүн, Тамгын газрын ажилтанд баярын мэнд хүргэлээ
2023-09-14

Монгол, Мексикийн парламент дахь найрамдлын бүлгийн дарга нарын ээлжит цахим уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Мексикийн парламентын бүлгийн дарга Т.Доржханд өнөөдөр Мексикийн Нэгдсэн Улсын Конгресс дахь Мексик-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Мануэль Гулермо Чапман Моренотой цахимаар уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2023-09-14

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Сенат болон Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга нартай уулзлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Сенатын Ерөнхийлөгч Сью Лайнс, Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нартай уулзаж, Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
2023-09-14

 Квотод бүү найд, бүсгүйчүүд ээ 

Ер нь жендерийн эрх тэгш байдал тогтоохын төлөө байгаа ерөнхий дүр зураг дээрх судалгаанаас ажиглагдсаныг тэмдэглэхэд таатай байна. Гэхдээ эрэгтэй хүн удирдах, өрх гэр, улс орноо авч явах үүрэгтэй хэмээх хэвшмэл ойлголт эрчүүдэд давамгайлжээ. Гэтэл сонгуульд оролцож, саналаа өгсөн эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байдаг. Тухайлбал, 2020 оны орон нутгийн сонгуулиар саналаа өгсөн сонгогчдын 55.9, УИХ-ын сонгуулийнх 54.5 хувь нь эмэгтэйчүүд байж. Мөн 2016 оны УИХ болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцсон хүмүүсийн 54.9 хувь нь эмэгтэй сонгогч байсан аж. Тэгвэл энэ нь сонгогчдынхоос илүүтэй нэр дэвшигчдийн хүйсийн бүтцийг эргэж харах зайлшгүй үндэслэл болж байна гэлтэй. 
2023-09-14

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт 700 Монгол оюутан хамрагджээ

Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр тус улсын Гадаад хэргийн сайд Пенни Вонг-той албан ёсны хэлэлцээ хийлээ.
2023-09-13

Улсын цахим шилжилтийг эрчимжүүлнэ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үй лдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг
2023-09-13

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодоос хангана

Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 79 мянган тонн буюу 19 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 25.7 мянган тонн буюу 18.3 хувиар
2023-09-13