Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг тавдугаар сарын 1-нээс эхлүүллээ.
2024-05-02
Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байна
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно.
2024-05-02
Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа өөрсдөө сонгоно
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг зургаан бүлэг, 29 зүйтэйгээр боловсруулав.
2024-05-01
Хотын удирдлагын тогтолцоо нь хотын Зөвлөл, хотын Захирагчаас бүрдэнэ
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-05-01
187.4 тэрбум төгрөгийн НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлджээ
Иргэн Г.Б, У.А, Х.Ч нарын нэр бүхий зургаан иргэн үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгж байгууллагыг хуурамчаар үүсгэн байгуулж, ₮187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогджээ.
2024-05-01
Үерийн улмаас Кенид 71 хүн нас баржээ
Кени Улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика мэдэгдлээ.
2024-05-01
Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг төрийн нууцаас гаргах боломжтой
Улс, төрийн нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж, эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг хамгаалах ажлын хэсгийн хурал дөрөвдүгээр сарын 26-нд болсон. Тус хурлаар яригдсан саналуудыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийг хянан үзээд, тухайн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргах асуудлыг сөхсөн.
2024-05-01
Д.Амарбаясгалан: Гурилын импортын татварыг тэглэлээ
Дотоодын үйлдвэрлэлийг Засгийн газар дэмжиж ажиллах ёстой. Гэхдээ дан ганц дотоодын үйлдвэрлэлийн эрх ашгийг хамгаалж байна гээд иргэдийг дэлхийн зах зээлээс 2-3 дахин үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж болохгүй.
2024-05-01
Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-05-01
Валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх арга хэмжээ авна
Эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8.0 орчим хувьд хүрэх хүлээлттэй байгаа талаар 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлөх аж. Цаашид, Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онуудад эдийн засгийн өсөлт 6.5 хувь орчимд байх гэнэ.
2024-05-01
Англи хэл, орон нутгийн хөгжлийн чиглэлээр 36 сайн дурын ажилтан ажиллаж байна
КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцаад байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд 2022 оны аравдугаар сард Монголд эргэн ирсэн. Өдгөө 36 сайн дурын ажилтан англи хэлний боловсрол болон орон нутгийн хөгжлийн чиглэлээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон Архангай, Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймгуудад ажиллаж байна.
2024-05-01