Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Зээлээ бүрэн төлсөн тохиолдолд “Хар жагсаалт”-аас хасна

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 2-ны өдрийн хооронд өр төлбөрөө бүрэн барагдуулж хаагдсан бүх ангилагдсан зээл, төлбөрийн үүргийг зургадугаар сарын 2-ны өдрөөр тасалбар болгоно.
2024-05-24

Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлжээ

Манай улс 1920-иод оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн талаар түүхэн баримтууд бий. 1940 онд Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, ЗХУ-ын геологич Ю.С.Желубовский нарын удирдсан Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт хайгуул судалгааны ажил хийж, газрын тосыг анх  илрүүлж байсан түүхтэй. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд Нялга, Дорноговь, Чойбалсан, Өмнөговь, Тамсагийн сав газруудад 100 гаруй эерэг бүтэц илрүүлэн үнэлгээ өгсөн бөгөөд хайгуулын ажлын үр дүнд Зүүнбаян, Цагаан-элсний орд газрыг нээсэн юм.
2024-05-24

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” ирэх сард болно

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал 2024 оны зургадугаар сарын 6–7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж ирсэн.
2024-05-23

Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
2024-05-23

Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр гадаа 14 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-05-23

АИХЭА-ны сонгуулийг ажиглах баг Улаанбаатар хотноо ажиллаж байна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхий алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн Женнифер Браш тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
2024-05-22

II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиножээ. Мөн Төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч нэмэгдэж буйг албаныхан хэллээ. 
2024-05-22

Хангай нуруунаас усжих голуудын түвшин 20-95 см ахиу байна

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 5-15 см буурчээ. Эдгээр голуудын түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 20-95 см ахиу байна.  Харин Урдтамир, Хойдтамир, Суман, Чулуут голын дагууд олон жилийн дунджаас 10-60 см бага байгаа аж. 
2024-05-22

Өндөгний хэрэгцээнийхээ 60 хувийг дотоодоос хангажээ

Он гарсаар дөрвөн сарын хугацаанд 10 сая ширхэг өндөг импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 80 хувиар буурсан.
2024-05-22

20 гүүрэнд техник ашиглалтын түвшин тогтоох судалгаа хийнэ

2024 онд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн, Улаанбаатар-Цэцэрлэг-Улаангом-Боршоо боомт чиглэлийн 20 гүүрэнд техник ашиглалтын түвшин тогтоох үзлэг, судалгааг гүйцэтгэхээр төлөвлөсөн.
2024-05-22

Орон нутгийн иргэдээс авлига, албан тушаалтай холбоотой гомдол ихээр иржээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс оны эхний дөрвөн сарын байдлаар иргэдээс ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 260 гомдол, мэдээллийг хянан шалгав.
2024-05-22

НҮБ-ын Хүүхдийн сангаас есөн аймаг, 72 сумын Хамтарсан багт дэмжлэг үзүүллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар 2024 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хангах хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
2024-05-22

Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим санхүүжилтийг шийдвэрлэв

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тогтоолоор тус үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын техникийн хяналт болон Дулааны цахилгаан станцын угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад даалгалаа.
2024-05-22

Гадаадад үйл ажиллагаа явуулдаг боловсролын сургалтын төвийг төрөөс дэмжинэ

Гадаад улсад үйл ажиллагаа явуулж буй боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталжээ. Үүнд шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
2024-05-22

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024-05-22

Автобус хүлээн авах ажлын хэсэг удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу ажилласан гэв

Автобус хүлээн авах ажлын хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Дээрх ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж, техникийн стандартыг баталгаажуулсан байна. Үүнээс 4 нь автобус хүлээн авах үйл ажиллагаанд оролцоогүй хэрнээ гарын үсэг зурсан зөрчил илэрчээ.
2024-05-22

Цэцэрлэгийн 100 багш “Соёлын сургагч багш”-аар бэлтгэгдлээ

Хүүхдэд бага наснаас нь үндэсний үнэт зүйл, эх хэл бичиг, түүх, соёл, зан заншил, өв уламжлал, соёл, эх оронч үзэл, ёс суртахууны цогц чадамжийг төлөвшүүлэх нь ирээдүйн Монгол иргэний хөгжилд чухал билээ. Энэ хүрээнд БШУЯ-ны болон Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар 2024-2025 онд Сургуулийн өмнөх боловсролын түвшинд соёлын боловсролын чиглэлээр хэрэгжүүлэх ажлын хамтарсан төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Сургалтаас гадна сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэд соёлын боловсролын агуулгыг тусгах, соёлын агуулга бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн багшийн сургалтад соёлын боловсролын модуль хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, багшийг үе шаттайгаар сургах зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлсон сургалт боллоо.
2024-05-22

Хуучин автобусыг "шинэ" хэмээн гаалийн бүрдүүлэлт хийж, нэвтрүүлжээ

Нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөгийн үнэтэй ногоон автобусны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шинжээчдийн багийн дүгнэлтэд техникийн тодорхойлолт боловсруулж, батлуулахдаа бодлогын баримт бичгүүд, шаардлагатай эрх зүйн актуудыг дутуу судалсан гэж үзэх үндэслэлтэй байна гэдгийг тодотгов.
2024-05-22

Улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна

Зам, тээврийн хөгжлийн сайдаас өгсөн үүрэг, чиглэл, салбар яамны хэрэгжүүлж буй бодлогын дагуу эхний ээлжинд Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулж дууссан. Товчоод бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл 17.4 секунт зарцуулдаг байсан бол одоо 1-2 секунтэд саадгүй нэвтэрч байна.
2024-05-22

Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлтийг шинжлэн судалж байна

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
2024-05-22