Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Туул

Парламент бол олны танилуудын цугладаг газар биш

Улс төрийн голлох хоёр намын хувьд тойрогт болон жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсээ хэлэлцэж, үндсэн “хар зураг” нь гарчхаад буй гэхэд болно. Харин гуравдагч хүчний ихэнх намын хувьд яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Тэд эхний ээлжид аль намтай эвсэх, нэгдэхээ шийдэх учиртай. Энэ удаа сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүн сонгоно. Үүнээс бүсчилсэн, том тойргоос сонгох 78 төлөөллийг онцлон авч үзье. 3-4 аймгаас бүрдэх бүсчилсэн тойргийг сурталчилгааны 18 хоногт тойрч, мөрийн хөтөлбөр, бодлого, үзэл бодлоо таниулах амаргүй, бараг боломжгүй
2024-02-20

Хэн хэн хаана өрсөлдөх вэ

Сар шинийн баярыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Хэн хэн хаана өрсөлдөх тухай мэдээллийг улс төртэй холбоотой эрхмүүдийн цахим хуудаснаас таамаглаж болохоор байв. УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх магадлалтай хүмүүс цахим хуудсаараа дамжуулан дүрст болон зурагт мэндчилгээ илгээв. Тэдний олонх нь нэрээ дэвшүүлэх аймаг, тойргоосоо өнөөх бичлэгээ хийсэн байгаа юм. Горилогчдын зарим нь эртнээс тойргоо сонгоод, эргэж тойрч байсан бол бүсчилж хуваасны дараа “ажилдаа” орсон нь ч бий. Мөн цөөнгүй улс төрч дуулж, хуурдсан бичлэгээ цацлаа. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө “далд” байдлаар өөрсдийгөө таниулах ажил ялангуяа цахим орчинд ид өрнөж байгаа нь нууц биш.
2024-02-15

Б.Батманлай УИХ-ын ХМОНХГ-ын даргын үүргийг гүйцэтгэж байна

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар одоогоор албан ёсны даргагүй байгаа аж. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн асан З.Алтайн охин А.Энхзулыг өнгөрсөн оны гуравдугаар сард томилсон билээ. Тэгвэл тэрбээр уг ажлаа өнгөрсөн арваннэгдүгээр сард хүлээлгэн өгсөн аж. Түүнийг удахгүй болох сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна. Тиймээс эдүгээ УИХ-ын ХМОНХГ-ын даргын үүргийг Мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Батманлай хавсран гүйцэтгэж буй юм байна
2024-02-14

УИХ-ын дарга Киргиз, Унгар улсад айлчилна

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз, ирэх сарын эхээр Унгар Улсад айлчлах нь. Уг айлчлалыг оны эхээр товлосон ч хойшлуулж, энэ сард хийхээр болсон юм байна. Илүү тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа аж. Монгол, Киргиз улсын хувьд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал харьцангуй ойрхон хийж буй. Өнгөрсөн оны долоодугаар сарын 9-11-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар тус улсын Төрийн тэргүүн С.Н.Жапаров Монголд албан ёсны айлчлал хийсэн нь Ерөнхийлөгчийн хувиар 21 жилийн дараа зочилсон явдал болсон юм. Мөн өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилсан
2024-02-14

Хамгийн олон горилогч өрсөлдөх сонгууль

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар бид түүхэндээ анх удаа парламентад 126 гишүүн сонгоно. Өмнөх найман сонгуульд 76 суудлын төлөө хамгийн олондоо 606 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байв. Тэгвэл суудлын тоо нэмэгдэхийн хэрээр нэрээ дэвшүүлэх горилогчдын тоо өсөх үү гэсэн асуулт гарна. Бид 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар хувь тэнцүүлж сонгох учиртай. Холимог тогтолцоогоор зохион байгуулах хоёр дахь удаагийн уг сонгуульд гуравдагч хүчний намууд нийт сонгогчоос авах саналд буюу намын жагсаалтад найдаж буй нь нууц биш. Гэвч Сонгуулийн тухай хуулийн дагуу нэг нам багадаа 39 хүн тойрогт нэр дэвшүүлж байж хувь тэнцүүлсэн тогтолцоогоор ногдох эрхээ эдлэх боломж бүрдэх юм. 76 биш 126 мандатын төлөө нам, эвслүүд өрсөлдөх учир горилогчдын тоо нэмэгдэж, дээрх рекордыг эвдэж мэдэх нь
2024-02-08

Намтай холбоотой бүх бүртгэлийг Дээд шүүх хийнэ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Дээд шүүх иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад л гол анхаарлаа хандуулна. Намуудад төвөг чирэгдэл учруулах ямар ч сонирхол шүүхэд байхгүй. Харин Улс төрийн намын тухай шинэ хуулийг хэрэглэх талаар нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй. Дээрх гурван байгууллага уг хуулийг өөр өөрөөр ойлгодог байж болохгүй. Ойлголтын зөрүүнд улс төрийн намууд чирэгдэнэ. Тиймээс ойлголтоо нэгтгэж, мөрдөх журмаа тодорхой болгох нь чухал” гэсэн байна. 
2024-02-07

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Телевизэд тод ч улс төрд бүдэг П.Анужин

Гэвч монголчууд мартамхай, бас уучламтгай. Тиймээс гэр бүл үймүүлэн “бужигнуулж” явсныг нь дөрвөн жилийн дараа мартчихаж. 2020 онд П.Анужин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, багаараа сонгогдсон юм. 2016, 2020 онд МАН үнэмлэхүй олонх болсон. Иргэд хувь нэр дэвшигчийг гэхээс илүү намыг нь харж “бөөнд” нь сонгосон гэхэд буруудахгүй. Ингэж энэ бүсгүй хоёр дахь оролдлогоороо парламентын гишүүн болов. Сонгинохайрханчууд яагаад түүнийг сонгосныг бусад хүн гайхсаар үлдсэн. 
2024-02-05

 Сайд нь метро “зүүдлэх” зуурт нийслэлчүүд зам дээр “амьдарч” байна

Сайдаар томилогдсоныхоо дараа буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд метро барих тухай танилцуулга хийж, ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар болсон. Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 километр метро барих юм гэнэ. Зүгээр л автобусны тоог нэмээд, иргэдээ хөлдөөлгүй, бухимдуулалгүй явуулчихаж чадахгүй хүмүүс яаж метро барих вэ. Хөрсөн дээрээ буумаар, чадахгүй бол зайгаа тавимаар байна.
2024-02-02

УИХ-ын дарга Г.Занданшатарыг Цэцэд өгнө гэв

АН-аас байгуулсан “ногоон автобусны хэрэг”-ийг хянан шалгах ажлын хэсгээс өчигдөр мэдээлэл хийлээ. Уг хэргийг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолд УИХ-ын нийт 25 гишүүн гарын үсгээ зурсан атал асуудлыг шийдэхгүй 50 хоног “уяж”, Үндсэн хууль зөрчсөн Г.Занданшатар даргыг Цэцэд өгөхөө тэд мэдэгдсэн юм. Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор төсвөөс “түгжрэлийн сайд”-ын багцад 318 тэрбум төгрөг хуваарилж, үүгээр нийт 816 автобус авахаар болсон байдаг. Уг тендерийг шууд гэрээгээр “Тэнүүн-Огоо” ХХК-д өгч, нийт 134.5 тэрбум төгрөгийг тус компанид шилжүүлжээ
2024-01-30

АРАЙ Ч ДЭЭ!: Хариуцлага тооцохыг л хүлээж байлаа, Ерөнхийлөгч өө

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл үндсэн цалинг ньолгож, гурван өрөө байр өгөх нь уг төслийн агуулга юм байна. Уг хуулийн төслийг баталбал нэгэнт амиа алдсан алба хаагчдын ар гэрт бага боловч дэм болох л байх. Гэвч ийм осол гаргуулахгүйн тулд бүх салбар, шатанд хууль дүрэм, стандартаа ягштал мөрдүүлдэг, урьдчилан сэргийлдэг, аврагчдыг шаардлагатай хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангасан орчин, нөхцөл бүрдүүлэх нь илүү чухал. Аврагчдыг амьддаа орон сууцтай, хангалттай цалинтай, ар гэртэйгээ элэг бүтэн амьдарч, аюулгүйн нөхцөл хангасан орчинд ажилладаг болгох нь төрийн ажил байх ёстой. Мөн хариуцлага алдсан бүх шатны албан тушаалтанд арга хэмжээ авахыг олон нийт хүсэж байна.
2024-01-30

Шинэ парламентын зураглал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захирагч Х.Нямбаатарыг “зодож” буй зургийн эвлүүлэг нийгмийн сүлжээгээр хэд хоног цацагдлаа. “Сонгууль болох гэж байхад чи юу хийчихэв ээ” гэсэн тайлбартай. Бодит судалгаа, тооцоогүйгээр нийтийн тээврийн чиглэлийг өөрчилж, зарим хэсэгт бүр ямар ч унаагүй болгох “мэргэн” шийдвэр гаргаж, хотын иргэдийг хэдэн өдөр бухимдуулан, эд эсийг нь үхүүлж, өөрсдөө баахан хараалгасных нь хариуд сошиалчид МАН-ынхны бүтэлгүйтлийг дээрх зургаар ёжилсон хэрэг. “Сайжруулж чадахгүй бол юуг ч битгий өөрчил. Бүрэн эрхээ дуусгаад явтлаа зүгээр л юу ч битгий хий” хэмээн арга ядсан нийслэлчүүд эрх баригчдаас гуйсан.
2024-01-29

 Н.Номтойбаярын халаасанд багтсан “Үндэсний эвсэл”

МНН-ын дарга О.Бум-Ялагч 2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2012 онд МАХН-ын дарга “Шударга ёс” эвсэлд хамтрах санал тавьсан. Гэтэл барууны үзэлтэй МҮАН-тай тэд эвсэж байлаа. Барууны үзэлтэй намтай бид таарахгүй учир тэднийг эвслээс гаргавал орж болно гэдгээ хэлсэн” хэмээн ярьжээ. Гэтэл өнөөх барууны үзэл баримтлалтай, “таарахгүй” гэж байсан намтайгаа 2024 онд эвсэх гээд сууж байх юм.
2024-01-25

Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэв

Ардчилсан хүчний холбооны дэд тэргүүн, судлаач С.Наранбаатар, АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, анагаах ухааны доктор Н.Одонгуа нар өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн, Засгийн газар энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Цэцэд гомдол гаргана хэмээн тэд мэдэгдсэн юм
2024-01-23

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: “Тендерчин” Х.Болорчулуун

​​​​​​​Хувьдаа гурилын үйлдвэртэй, хүнсний салбарын бизнес эрхэлдэг энэ гишүүн 2019 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болсон. Байнгын хорооны даргаар томилоход нь ч иргэд эсэргүүцэж байв. Гэтэл 2022 оны аравдугаар сарын 30-нд тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар томилогдон дэвших нь тэр. Ичих булчирхайгүй, улс төрч хүний ёс зүйгүй ийм хүнийг Ерөнхий сайд хүмүүсийн шүүмжлэлийг үл харгалзан сайдаар томилсон юм. Мань эрийг сайд болмогц гурилын үнэ 50 хувиар өссөн нь тохиолдол уу, түүний “явуулга” уу гэсэн эргэлзээ бий. Бид хардах эрхтэй. 
2024-01-22

 Сонгуулийн их сунгаа тэнцвэргүй гараанаас эхлэв

Чуулганы хуралдаан ч завсарлачихлаа, удахгүй сайд нар тал тал тийшээ давхиж, аваргуудад шагналыг нь гардуулна. Энэ бол тэдний хувьд төрийн нэрээр өөрсдийгөө сурталчлах том боломж. 3-4 аймгийг нийлүүлж бүсчилсэн, том тойрог байгуулсан учраас улс төрчид иймэрхүү арга хэмжээг далимдуулан оноогдсон тойргоо хуваарилан авч, “шинэ” сонгогчдод өөрийгөө таниулаад авна гэсэн үг.
2024-01-19

Н.ГАНСҮХ: 30, 40 гарчихсан, төлөвшсөн залуусыг үеэр нь үгүйсгэх хэрэггүй

Улс төрд залуусын оролцоог нэмэх, ужгирч хуучирсан системд шинэ салхи сэвэлзүүлэх зорилго, хандлага намуудад түгээмэл болж эхлэв. Ардчилсан намынхан ч энэ жишгийг даган залуу хүмүүсээр удирдлагын багаа тэлж буй. Тус намаас саяхан нарийн бичгийн дарга нараа шинэчлэн томилсон юм. Тэдний нэг, АН-ын бизнес хөгжил, инновац хариуцсан нарийн бичгийн дарга Н.Гансүхтэй ярилцлаа. Тэрбээр 1990 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, төрийн удирдлагын доктор зэрэгтэй аж.
2024-01-16

“Нүглийн нүдийг гурилаар хуурсан өөрчлөлт хэрэггүй”

Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимиддорж “Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийн дагуу бид Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төслийг өргөн барьсан ч өнөөдрийг болтол хэлэлцсэнгүй. Төрийн авлигын гол асуудал болж буй эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэй болгохоор уг төсөлд тусгасан. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг тараах агуулгатайтогтоолыгэнэдолоохоногт хэлэлцэж буй. Ногдол ашиг нэрээр иргэдэд мөнгө тараахын оронд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг цогцоор нь хэлэлцэхийг шаардаж байна” гэв.
2024-01-12

Бүсчилсэн тойрог гуравдагч хүчний намуудад халтай юу

Улс төрийн нам, эвслүүд, бие даагчид сонгуулийн сурталчилгааны 18 хоногт бүсчилсэн том тойргоо тойрч, сонгогчдод үзэл бодол, бодлогоо танилцуулах учиртай. Тиймээс олон нийтэд танигдсан, мөнгөтэй хүмүүст илүү боломж олгох нөхцөл бүрдүүлээд буй юм. Парламент дахь улс төрийн намуудын тоог нэмж, нийгмийн төлөөллийг хангах нь холимог тогтолцооны зорилго. Гэтэл үүнд нь бүсчилсэн, том тойрог нийцэх үү. Жижиг намуудад энэ тогтолцоо хэрхэн нөлөөлөх бол. 
2024-01-11

Шийдлийг тодорхойлсон “Шинэ сэргэлтийн бодлого” 

Боомтын сэргэлт: Монгол Улс далайд гарцгүй орон учраас боомтуудыг авто, төмөр, хурдны замаар холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Уг зорилгын хүрээнд Ерөнхий сайд өнгөрсөн оны зургаадугаар сард БНХАУ-д айлчилж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбох ажлыг 2024 онд багтаан дуусгахаар тохиролцсон. Үүний дагуу бэлтгэл ажлууд өрнөж буй. Цаашид Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах юм билээ. 
2024-01-10

 Үе залгамжилсан улс төр 

Боловсрол, мэдлэг нь эрх мэдэлтэй эцэг, эх, ах, дүүгийнхээ дэмжлэгээр бусад залуусаас давуу боломж эдлэх шалтгаан болох учиргүй. Энэ бол буруу жишиг. Ёс зүйтэй, жинхэнэ төрийн хүний хүүхэд бол аав, ээжээрээ замаа засуулах биш, өөрийн хүчээр өрсөлдөөд албан тушаалд очихыг илүүд үзэх хүмүүжил, төлөвшилтэй байх ёстой. 
2024-01-09