“Гэрээсээ хөөгдөгсөд”
Засгийн газар нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2013 оноос хэрэгжүүлж буй. Хот суурин газрыг дахин төлөвлөх, хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чимээг тухайн үед гэр хорооллынхон маш баяртайгаар хүлээж авсан. Төр оролцож, үүнийгээ гурван талт гэрээгээр баталгаажуулсан учраас иргэд итгэж, өмчилсөн газраа хувийн хэвшлийнхэнд өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг илүү төгс болгохын тулд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв хэмээн дэмжиж, сайшаасан юм. Гэхдээ дахин төлөвлөлт нэрийн дор мянга мянган иргэнээ гэрээс нь боловсон гэгч хөөж гаргаснаа Монголын төр, тэр дундаа Улаанбаатарын хотын удирдлага мартсан бололтой.
2021-04-01
Төв талбайд 34 настай залуу өөрийгөө шатааж нас барлаа
Төв талбайд дөнгөж сая аймшигтай хэрэг гарав. Тодруулбал, 1987 онд төрсөн, 34 настай Э гэх залуу өөрийгөө шатаажээ. Тэрбээр таван литрийн шатахуунтай сав авчран өөр дээрээ асган, "Намайг хараач" хэмээн галджээ. Цагдаа, онцгой, эмнэлгийнхэн ослын газар ажиллаж байна.
2021-02-08
Тагнуулчид эрүүгийн элемент болсоор байх уу
Монголын тагнуулын байгууллагын зорилтыг “Улсынхаа үндэсний язгуур ашиг сонирхлыг тагнуулын аргаар хамгаалах” хэмээн тодорхойлжээ. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд манай зарим тагнуулч гадаадынхантай үгсэж, эс бөгөөс өөрсдөө дээрэм тонуул хийн, улсынхаа эрх ашгийг хамгаалах бус, хохироогоод байна уу
2021-01-13
Хорихоос бичсэн нулимстай захидал
Үрээсээ хагацсан хөөрхий эмэгтэй хорихоос захидал бичжээ. Нулимсанд халтартаж, дарайсан тэрхүү захидалд “Энхрий үрийг минь өөр бусдад өргүүлсэн байж болзошгүй сураг дууллаа. Нэг ой гарантай нялх үрийг минь хадмууд асарч халамжилна хэмээн авч үлдсэн. Гэхдээ намайг хорихт байх хугацаанд нэг ч удаа авчирч уулзуулаагүй. Бүр хүүхдийнхээ тухай асуух ч боломж олгодоггүй" хэмээн бичжээ.
2020-11-05
БХТН-ийг төр мэдэлдээ авна
Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн газар, объектыг хэсэг бүлэг хүн хууль бусаар өмчилсөн байсныг Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хэлэв.
2020-09-23
Хүүхдүүдийг хөгжүүлэх хөнгөн ажлын байр шаардлагатай
“Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийн 8.7-д хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг бүрмөсөн халах зорилго тавьсан байдаг. Энэ дагуу Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох, устгах чиглэлээр шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авч, албадан хөдөлмөр хийлгэх явдлыг арилгаж, хүүхдийн бүх хэлбэрийн хөдөлмөр, түүний дотор цэргийн албанд дайчлахыг 2025 он гэхэд эцэс болгох үүргийг Монгол Улс хүлээсэн билээ.
2020-05-28
Л.БААСАН: Хөдөлмөрийн маргаан бол дарга цэрэг буюу хүчтэй, хүчгүй хоёрын дундах тулаан юм
Монгол Улсын Гавьяат багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Л.Баасантай ярилцлаа. Тэрбээр “Отгонтэнгэр” их сургуульд багшилж, олон түмэн шавь дундаа жаргаж яваа нэгэн. Л.Баасан боловсролын болон хуулийн байгууллагад 53 дахь жилдээ ажиллаж буй. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул энэ эрхэм байн байн “Завхан нутаг сайхан, замын хүн саатмаар газар” хэмээн мишээх нь энэ нутгийн зон олонд элэгтэйгээ илтгэх мэт.
2020-04-29
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг шинэчилнэ
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өчигдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцжээ.
2020-03-06
Дахин төлөвлөлтийн хамгийн том хохирогч нь хүүхдүүд
...Газар чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийг буулгахад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирлыг төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцдаг байх эрх зүйн зохицуулалт бий болгох асуудлыг тусгасан билээ. Энэ үүргийг Засгийн газар буюу У.Хүрэлсүх танд даалгасныг эргэн сануулъя...
2019-12-12
Аврал эрсэн гэр хорооллынхон
Орон сууцжуулах дэлхийн өдөр өчигдөр тохиов. БНСУ, БНХАУ-аас эхлээд францчуудаар дараалуулаад дэлхийн олон улс утаанаас салахын тулд орон сууцжуулах аян өрнүүлсэн гэдэг. Аян амжилттай болж, утаанаас бүрэн салсан нь бий. Бусад орны энэ мэт тэргүүн туршлага байсаар атал дээдсүүд биднийг утаагүй орчинд амьдруулахын тулд сайжруулсан түлш гэгчийг түлүүлнэ хэмээж буй билээ.
2019-10-03
Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийнхөн өмхий үнэр дунд ажиллаж байна
Шинэ барилга мөртлөө давхар бүрийнх нь ариун цэврийн өрөөнөөс эвгүй үнэр ханхлах аж. Ялангуяа нэгдүгээр болон В1 давхрын ариун цэврийн өрөө болон хонгилоос муухай үнэр нэвт ханхлах юм билээ. Улмаар шатны бариул нь мултарсан, ханын гипсэн хавтан нь нумарч хунирсан, шал нь овон товон болсон гээд өө, сэвтэй, дутуу зүйл их харагдлаа. Тийм хэдий ч эмч нар байнга цэвэрлэгээ хийж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангадаг аж. Барилгын ажлыг М.Ганбаатар захиралтай “Алтан горхи” гүйцэтгэсэн аж.
2019-09-20
БХТН-ийн хөрөнгийг завшсан хурандаагийн балаг-3
БХТН-ийн Удирдах зөвлөл энэ сарын 10-нд хуралдах тов зарласан. Гэхдээ товлосон цагтаа хуралдсангүй. Хэвлэлийнхэнд ч тоймтой мэдээлэл өгсөнгүй. Тус нийгэмлэгийн дарга, хурандаа Д.Дашзэвэг Удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал ямар шалтгаанаар хойшилсон, одоо ямар үйл ажиллагаа явуулж буй, хэдэн төрлийн сургалт хийдгээ мэдээлэхээс татгалзав. БХТН-ийн төв байранд мэргэжлийн чиг үүргийнхээ дагуу ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй хэвээр байв. Байгууллагын өрөө танхимыг түрээсэлж буй иргэд, хувийн хэвшлийнхэн ч энд ямар нэг сургалт явуулдаггүйг батлан хэлсэн.
2019-09-13
БХТН-ийн хөрөнгийг завшсан хурандаагийн балаг-4
Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн дарга, хурандаа Д.Дашзэвэгийн хийж буй халаа сэлгээ үргэлжилсээр байна. Хууль бус үйлдлийг нь шүүмжилсэн хүмүүсийг эхнээс нь халж эхэлжээ. Ямартай ч Удирдах зөвлөлийн хоёр гишүүнээ сольсон байна. Тодруулбал М.Махболь, О.Жаргалзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сурагтай. Улмаар Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга Д.Хүрэлхүүг БХТН-ийн орлогч даргаар томилж, Удирдах зөвлөлдөө багтаажээ. Цагтаа хэдэн зуун хүний орон тоотой байсан эл байгууллага өдгөө дарга, захиргааны хэлтсийн дарга, нягтлан, үйлчлэгч, хэдхэн жижүүрээс өөр ажилтангүй болж. Гэтэл зуун ямаанд жаран ухна гэдэг шиг орлогч даргын орон тоог хүчээр гаргаж, өөрийн хүнээ томилсон нь албан хаагчдыг бухимдуулах болов.
2019-09-06