“Эрдэм транс” компанийнхан эсэргүүцлээ илэрхийллээ
Нийслэлийн нийтийн тээвэрт явуулж буй хэд хэдэн чиглэлийн автобуснуудын урд хэсэгт өчигдөр “Түгжрэлийн сайд ажлаа өөрөө хий”, “Салбарын дарга шударга бай”, “Өвлийн хүйтэнд автобусны тоог нэмэгдүүлээгүй” зэрэг бичиг байрлуулсан байв. “Эрдэм транс” компанийнхан төр, засгийн буруутай үйл ажиллагаа, ялангуяа нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудын зохион байгуулалтгүй байдлыг ийнхүү эсэргүүцжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ө.Очироос үүний талаар тодруулахад “Манай салбарыг хариуцдаг нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарыг огцрохыг шаардаж байна.
2023-04-20
М.БАЛДАНДОРЖ: 1077 орон сууц дулаална
Нийслэлийн хэмжээнд хуучин орон сууцуудыг дулаалах ажил үргэлжилж байгаа аж. Уг ажлын явцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандоржоос тодрууллаа.
2023-04-19
ТҮЦ-үүдэд чанарын шаардлага хангахгүй хүнс борлуулсаар байх уу
Тус ТҮЦ-т худалдаж байсан хачиртай талхны шошгон дээрх хаягийг харвал “ХанУул дүүргийн 10 дугаар хороо, “Сайхан амт” цех” гэсэн бичигтэй байв. Харин хамгийн чухал мэдээлэл болох үйлдвэрлэсэн он, сар, өдөр, холбоо барих утсаа бичээгүй байлаа
2023-04-19
Н.ОЧИРХУЯГ: Ажилчдынхаа эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн асуудалд түлхүү анхаардаг
Хорвоог орхисон хүүгийнхээ ажиллаж байсан компанийнханд талархал илэрхийлэх хүсэлтэй нэгэн ээж манай сонинд хандав. Тэрбээр “Био эргэл хайрхан” ХХК-ийн захирал Н.Очирхуягийн сайн үйлсийг бусад хүнд үлгэр дуурайл болгон таниулахыг хүссэн юм. Н.Очирхуяг хүнд өвчтэй ажилтнаа эрүүл саруул болгохын төлөө хичээл зүтгэл гарган, чин сэтгэлээсээ тусалж, орон сууцтай болгожээ.
2023-04-18
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 35 байршилд зохион байгуулахаар болжээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нөө-цийн махны өргөтгөсөн худалдааг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсноо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Үүний хүрээнд дүүрэг бүрт өргөтгөсөн худалдааны хэд хэдэн цэг гаргах аж. Тухайлбал, Баянгол дүүргийн хоёр, 10, 19, 23, 26, 32, 34 хорооны нутаг дэвс гэрт мах борлуулах цэг байрлах нь.
2023-04-14
“Улаанбаатар хаврын баяр” өдөрлөг эхэллээ
Үүний хүрээнд СУИС, Консерватор, КУДС, БХИС, “Сити” зэрэг өдөрлөгт оролцогч 20 гаруй сургуулийнхан төв талбайд асар засаж, үйл ажиллагаагаа танилцуулж буй юм. Зохион байгуулагчид энэ үйл ажиллагааг жил бүр өргөжүүлж, уламжлал болгохоо мэдэгдсэн. Тэд нийслэлийн Боловсролын газартай хамтарснаар төвийн зургаан дүүргийн ахлах ангийн сурагчид өдөрлөгт оролцож, урлагийн сургуулийнхны тоглолтыг үзэж сонирхсон байна.
2023-04-13
Эко автомашинтай иргэдэд төрийн дэмжлэг хүрч байна уу
Жолооч Т.Булгансувд “Би “Ниссан леаф” машиныг 2018 онд оруулж ирэхэд нь авсан. Нэг удаа цэнэглээд 120 орчим км явдаг. Өөрөөр хэлбэл, ажилдаа болон ойр зуур 2-3 хоногт унахад хүрэлцдэг. Өвлийн цагт дулаан гараашид байлгах хэрэгтэй. Хүйтэнд явахад тулгардаг бэрхшээл гэвэл халаагуураа ажиллуулснаар бараг тал цэнэгээ дуусгадаг. Тиймээс цэнэгээ сайн хянаж, тооцоолох нь чухал. Ихэвчлэн байрныхаа гараашинд машиныхаа зай хураагуурыг 4-5 цаг цэнэглэдэг юм. Цэнэглэгчээ гэрийнхээ тоолуурт холбосноор цахилгааны хэрэглээгээ хянадаг болсон. Нэг удаа дүүртэл цэнэглэхэд 5000-6000 төгрөгийн зардал гардаг. Ингээд тооцвол сард 20 000-30 000 төгрөгөөр л цэнэглэнэ. Маш хямд зардалтай гэсэн үг.
2023-04-12