Х.Нурлат “Зүүнбаян төмөр зам”, “Тавантолгой түлш”-ийн ТУЗ-д ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулжээ
“Зүүнбаян төмөр зам” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Тавантолгой түлш” ХХК-ийн мөн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Х.Нурлатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж буй юм. Тодруулбал, эрх мэдлээ ашиглан өөрөө ТУЗ-д нь байдаг “Тавантолгой түлш” ХХК-ийнхантайгаа хамтран нүүрс тээвэрлэх бизнес эрхэлж, орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Эдгээрээс гадна өөр олон үйлдлийг хууль сахиулагчид шалгаж буй юм.
2023-11-03
Болзол, шалгуурыг нь будилаантуулсан Боловсролын зээлийн сангийн хэрэг юу болов
Эл сангийн зээлтэй холбоотой дуулиан өнгөрсөн тавдугаар сард олны анхааралд өртсөнөөс хойш зарим эрх мэдэлтэн өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн зээлийг төллөө хэмээн “шоудаж” байсныг уншигчид санаж байгаа. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар 125 зээлдэгч 1 021 000 ам.долларын зээлээ төлсөн гэдгийг НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга Ц.Гансүлд өгүүлсэн юм.
2023-11-02
Х.Бат-Ялалтыг албадан саатууллаа
Энэ өдрөө Д.Үүрцайх цагдаагийн байгууллагад хандаж “Шууд нэвтрүүлгийн үеэр зодуулж гэмтсэн” гэх гомдол, мэдээлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж, дараа сард нь Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Шүүхийн шинжилгээний байгууллагаас Д.Үүрцайхын нүүрэнд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэн 2023 оны дөрөвдүгээр сард Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан байна. Ингээд түүнийг удаа дараа дуудаж уг тогтоолтой танилцуулахаар хандахад ирэхгүй өдий хүрчээ.
2023-11-01
Тавантолгойгоос нүүрс тээвэрлэгч компанийн захирлыг цагдан хорьжээ
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид холбогдох хэргийг шалгах ажлын хүрээнд “Ёл групп” ХХК-ийн захирал Ч.Мөнхбаяртай холбоотой үйлдлийг илрүүлсэн агаад мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн НПГ-аас тавьсан саналын дагуу шүүхээс цагдан хорих захирамж гаргасан гэнэ.
Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг “Ажнай” группийн удирдлагатай холбоотой хэмээн бичиж буй ч мөрдөн шалгах ажиллагаагаар энэ нь хараахан нотлогдоогүй гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм.
2023-10-30
Хугацаат цэргийг хувийн байгууллагад ажиллуулсан хурандаа Ж.Амаржаргалын хэргийг дахин хэлэлцэнэ
Эл золгүй явдалтай холбогдуулан тухайн ангийн удирдах албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагад шалгаж, яллагдагчаар татсан юм. Тухайлбал, зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч асан, хурандаа Ж.Амаржаргалыг холбогдох хууль тогтоомж, журам зөрчиж, албан тушаалаа урвуулан 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулж, гурван сарын хугацаанд ангийнхаа хугацаат цэргийн алба хаагчдыг тоосгоны үйлдвэрт ажиллуулсан хэмээн буруутгасан. Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамд зааснаар ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөж шийдвэрлэхээр заасан.
2023-10-27
Баянхонгорын хуучин дарга нарыг 20-30 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ
Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, өгсөн гэх хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18-ны 10.00 цагаас эхлэн хоёр өдөр хэлэлцээд гэм буруутайд тооцсон. Улмаар шүүгдэгч нар хохирол, төлбөр барагдуулахын тулд тав хоногийн завсарлага авах хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад уржигдрын 16.00 цаг хүртэл завсарлуулсан юм.
2023-10-27
Газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгийн удирдлагын хэргийг шүүхэд шилжүүллээ
Хил хамгаалах байгууллагынхны хийсэн судалгаагаар Баян-Өлгий аймагт уламжлалт монгол газар, усны нэрийн 85 хувийг казах болгочихсон, эсвэл казах аялга оруулсныг тогтоосон гэдэг. Тухайлбал, Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр шууд казах болгож, өөрчилснийг тогтоосон билээ.
2023-10-26
“Шинжаан шинфа”-гийн эрхийг шилжүүлэхээр халдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалайгийн хувьд манай улсад нэвтрэх виз авалгүй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор БНХАУ-аас ачуулсан буйданд бүгж, ачааны машинаар тээвэрлүүлэн орж ирсэн нэгэн. Ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёсных болгохын тулд хойд хилээр нэвтэрсэн гэх тамга даруулсан хэрэгтээ хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудын хамт ял шийтгүүлсэн билээ. Харин өдгөө шүүхээр хэлэлцэхээр товлоод буй хэрэг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжаан шинфа” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшигч Вү Жөн Жүнд 2021 оны есдүгээр сарын 7-нд халдаж, дарамтлан сүрдүүлсэн, Шадар сайдад хаягласан захидал хүргүүлэхийг завдсан гэх хэрэг.
2023-10-25
“Нүүрсний” гэх ямар хэргүүд шүүх, прокурорын шатанд байна вэ
Үүнээс 93 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад давуу байдал бий болгосон, хахууль авсан, өгсөн арван хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүх зургааг нь хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, ЗТХЯ-ны харьяа Авто тээврийн үндэсний төв (АТҮТ) төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, “Бэш тэрэг транс” ХХК-ийн захирал Л.Балдорж, “Буман трейд” ХХК-ийн захирал Б.Даваа нарт холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээр хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон хүмүүст ял шийтгэл оноосон.
2023-10-24
Т.Бадамжунай нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо
Эл дөрвөн яллагдагчийн өмгөөлөгч Э.Туул, А.Кадирбек, Н.Мөнхбат, Ш.Цэцэгмаа, Г.Оюунцэцэг, Б.Наранбаатар нар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу ийнхүү товлоод байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайхан нар албан тушаалаа урвуулж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан, Бага тэнгэрийн ам дахь орон сууцын хорооллын инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаантай холбоотой зөвшөөрлийг Т.Бадамжунайгийн оролцоотойгоор шийдвэрлэж өгсөн гэж буруутгагдаж буй юм билээ.
2023-10-23
“Эрдэнэт үйлдвэр”-т хохирол учруулсан хэлтсийн даргад яллах дүгнэлт үйлдүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцүүлэх нь шударгаар шийдэгдэнэгэдэгт орон нутгийнхан нь эргэлздэг. Хамгийн сүүлд гэхэд дээрхүйлдвэрийн нэгдүгээр орлогчзахирал, ерөнхий инженер Д.Батмөнхөд холбогдох хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Тиймээс хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын хэргийг орон нутгийнх нь шүүхээр бус, авлигын дагнасан шүүх байгуулж, шийдвэрлүүлэх нь үр дүнтэй гэж үзэж буй билээ.
2023-10-23
Амиа алдсан тува эр манай улсын хилээр зөвшөөрөлтэйгөөр хэд хэдэн удаа нэвтэрч байжээ
Увс аймгийн Сагил сум дахь хилийн хэсэгт энэ сарын 17-ны үүрээр Тувагийн талаас хил зөрчсөн иргэн бууны суманд өртөн амиа алдсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Манай хилийн цэргийнхэн ОХУ-ын хилийн төлөөлөгчидтэй уулзан энэ асуудлаар мэдээлэл солилцож, амиа алдсан иргэнийг хэн болохыг тогтоосон гэнэ. Тува улсын иргэн, 1988 онд төрсөн К гэх эр хилчдийн суманд өртсөн байна. Тэрбээр өмнө нь ОХУ, Монгол Улсын хилийн боомтоор удаа дараа зөвшөөрөл авч нэвтэрч байсан нэгэн аж. Хил зөрчиж, мал хулгайлахаар орж ирээд ийн амиа алдсан, хамт явсан хоёр хүнийг нь ОХУ-ын хилчид, холбогдох хуулийн байгууллагынхан олж тогтоосон гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна.
2023-10-20
НӨАТ-ын падаанаар луйвар хийсэн хүмүүсийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж байсан үйлдэлд холбогдсон У.Алтанзаяа, Г.Болдбаатар, Х.Чинтуяа, Б.Ануударь, Б.Отгонтуул, Б.Пүрэвдолгор нарт холбогдох, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэн ашигласан гэх хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр дээрх хүмүүст холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болов.
2023-10-19
Хилээр их хэмжээний химийн хорт бодис нэвтрүүлэв
Уг нь холбогдох хууль, журамд зааснаар химийн хорт, аюултай бодис импортолж буй иргэн, аж ахуйн нэгжийнхэн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн монгол, англи, орос хэл дээрх эх хувь, бусад улсын хэлээр бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргаж, техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Энэ мэт хуулийн наад захын шаардлага хангагдаагүй учраас хууль сахиулах байгууллагынхан химийн хорт бодис их хэмжээгээр нэвтрүүлсэн эмэгтэйд Эрүүгийн хуулийн 24.3-1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа бөгөөд гаалийн байгууллагынхан тухайн бодист шинжилгээ хийж эхэлсэн гэнэ.
2023-10-18
Нохойтойгоо хил зөрчсөн ХБНГУ-ын иргэнийг шүүнэ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ руу гарахаар явсан герман эр манай хилийг зөрчжээ. Тэрбээр нохойтойгоо өмнөд хөршийн хилээр нэвтрэх гэсэн ч бичиг баримтын зөрчилтэй байснаас болсон уу, оруулаагүй аж. Тиймээс эргэж Монгол Улсын нутаг руу явган алхаж, боомтын бус газраар хилийн торон доогуур шургаж орж ирсэн гэнэ. Хилчид түүнийг саатуулан шалгаж, Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас ХБНГУ-ын иргэн М.Ш-д Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.
2023-10-18
Мялзангийн вакцины хөрөнгийг завшсан гэх хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусжээ
Тэд эрх мэдлээ ашиглан малыг яаралтай дархлаажуулах нэрийн дор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, З.Батсүхийн хамтран ажилладаг Энэтхэгийн “Heister biosciences limited” компаниас 2017-2020 онд дөрвөн удаа өндөр үнээр авсан гэж буруутгагдаж буй.
2023-10-18
Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга тэргүүтэй хүмүүсийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зун нийслэлд тохиосон үерийн гамшгийн дараа Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу прокурор, мөрдөх байгууллага ажлын хэсэг гаргаж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаж, холбогдох байгууллага, хүмүүсээс баримт, тайлбар гаргуулан авсан билээ.
2023-10-17
Ховдын Засаг дарга асан Б.Дүгэржавт яллах дүгнэлт үйлдүүлэхээр боллоо
Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2022 оны наймдугаар сард чөлөөлөгдсөн Б.Дүгэржавын авлигын хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэрбээр 2021 оны зургадугаар сард “Саруул цамхаг” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн аж. Улмаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдмагцаа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм байна. “Саруул цамхаг” ХХК-ийг тус аймгийн төв буюу Жаргалант сумын Бичигт багийн нутагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн утгатай албан бичиг Б.Дүгэржав хийж өгч, тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгаж буй гэнэ. Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ.
2023-10-17