“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшдэг MV-013311, MV-013312, MV-013313 тоот тусгай зөвшөөрлүүд дахь нөөцийг шинэчлэн тогтоож, олон улсын стандартын дагуу баталгаажуулах шийдвэрийг гаргалаа.
Уг шийдвэрийг гаргаснаар Шивээ-Овоогийн одоогийн батлагдсан нөөц нэмэгдэж, уурхай урт хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэнэ. Мөн уг ордыг түшиглэн БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар 5280 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцын жилийн хэрэглээ болох 21 сая орчим тонн нүүрсийг найдвартай нийлүүлэх боломжтойгоос гадна олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татах боломжтой болно.