Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Номин

“Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ”

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрөгч чуулганаар таван тогтоол баталж, нэгдсэн хуралдаанаар 109 хууль, гурван тогтоолын төсөл хэлэлцүүлжээ. Энэ талаар мэдээлэл хийсэн тус байнгын хорооны дарга Э.Батшугар “Төрд байгаа буюу “И-Монголиа” систем дэх мэдээллийг цаасаар нэхдэг байдлыг зогсооно. Цаашид “Хурдан” цэгийг сум, хороо бүрд байгуулна” гээд одоогоор 800 мянган хүн цахим гарын үсгээ авсныг дурдав
2024-01-22

“Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөвт өртөг нэмэгдэж магадгүй”

Малчдаас түүхий эдийг нь ченжүүд л цуглуулдаг. Энэ хуулийг баталснаар бүх сумд биржийн салбар ажиллах нөхцөл бүрдэнэ. Тухайн орон нутагт ажиллах брокер нь түүхий эдийн үнийн талаарх бодитой, сүүлийн үеийн мэдээллээр малчдыг ил тод хангах үүрэг хүлээх юм” гэсэн бол тус байнгын хорооны дарга Г.Ганболд “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөвт өртөг нэмэгдэж магадгүй. Энэ төрлийн үйлдвэрийг барихад заавал патенттай технологи ашигладаг учраас зөвхөн түүнийг эзэмшдэг компаниудын дунд тендер зарласан. Цар тахлын үед тендер зарлахад тээвэр, ложистикийн гэх мэт хүндрэлтэй асуудлуудын улмаас төсөвт өртөг бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ үүнтэй холбоотой шийдвэрийг УИХ гаргана” хэмээв.
2024-01-19

 “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгийг тарааж шоудах тав дахь сонгууль

Намрын чуулганыг хаасан ч удахгүй ээлжит бусыг зарлан хуралдуулж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль тэргүүтнийг батлах замаар үүнийгээ хийх эрх зүйн орчин бүрдүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг гэж хэр хэмжээний мөнгө өгөх нь одоогоор тодорхойгүй ч энэ оноос өмнө мэндэлсэн, өдгөө амьд сэрүүн байгаа бүх хүнд өнөөгийн эрх баригчид төрийн нэрийн өмнөөс хэдэн цаас атгуулаад, сонгуулиар саналыг нь худалдаж авна гэсэн үг. 
2024-01-18

Үнэмлэхүй олонх өөрсдөдөө зориулж хууль “үйлдвэрлэв”

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганыг маргааш хааснаар энэ удаагийн парламентын хууль тогтоох ажил үндсэндээ шувтарч байна. Өнгөрсөн аравдугаар сард чуулганыг нээхдээ УИХ-ын дарга иргэдийн бухимдлыг төрүүлсэн элдэв булхай, луйврыг төрийн эрх барих дээд байгууллага ард түмэнтэйгээ хамтран хянан шалгах бүрэн эрхтэй болсныг онцлоод, “Хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэлт, шаардлагад нийцэх хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр-иргэний итгэлцэл алдарна” хэмээж байв.
2024-01-16

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ёс зүйгүй дарга

 УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог хоёр дахь удаагаа удирдаж байна. УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга, хариуцлагатай холбоотой гомдлуудыг хүлээн авч, шийдвэрлэх үүрэгтэй байнгын хороо ч үйл ажиллагаа явуулдаг, эсэх нь ч мэдэгддэггүй, усанд хаясан чулуу шиг байлгадаг хүн бол удирдлага нь буюу Б.Баттөмөр. Ер нь байнгын хороод, тэр дундаа гишүүдийнхээ ёс зүй, тэдний үйл хөдлөл, үг хэлтэй холбоотой гомдол, шүүмжлэлд хариу өгч, сахилга, хариуцлагыг нь сахиулах үүрэгтэй Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог удирдах хүмүүс өөрөө ёс зүйтэй байж илүү манлайлал, санаачилга, зориг гарган ажиллах ёстой. Б.Баттөмөр гишүүн ингэж идэвх зүтгэл гаргадаггүй ч үнэхээр ёс зүйтэй хүн учраас улиран сонгогдоод байна гэвэл юу л бол. 
2024-01-15

С.ОЮУНТУЯА: Санал хураалтаас хэдхэн сарын өмнө тойрог, мандатыг хуваасан нь улс төрийн манипуляц

Мөн 2012 оноос сонгуульд ашиглах техник, технологийн үр дүнд хүчингүй саналын хуудсыг автомат төхөөрөмж уншдаггүй болсноор нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тэгвэл улс орноо удирдах иргэдийн үндсэн эрх буюу Үндсэн хуулийн 3.1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасантай холбож тайлбарлавал бүр өргөн хүрээнд ярих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсрол сайн, эсвэл муу байна гэж хэлэхэд төвөгтэй гэсэн үг.
2024-01-12

 Намынхаа чансааг жагсаалтаараа зарлаарай 

Түүнчлэн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж зэрэг тухайн үедээ парламентад дөрөв дэх удаагаа сонгогдоод байсан гишүүд МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын хамт намынхаа жагсаалтын эхний зургаад бичигдсэн байдаг. Үндсэндээ хамгийн эрх мэдэлтэй, олон удаа сонгогдсон ахмад гишүүд нь жагсаалтыг өнгөлсөн хэрэг.
2024-01-10

МАН: УИХ-ын гишүүн сонгогчдодоо зөвхөн мэдээлэл өгнө, тайлангаа тавина 

Түүнчлэн гадаадын банк ажиллах орчин бүрдүүлэхийн тулд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийн 2024 оноос мөрдөх зарим заалтын хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах агуулгатай төслийг Б.Баттөмөр нарын гишүүд санаачилжээ. Тодруулбал, Банкны тухай хуулийн 36.1-т “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ нь тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” хэмээн заасныг энэ оны эхнээс мөрдүүлэхээр хуульчилсан бөгөөд үүнийг хойшлуулах гэн
2024-01-09

АН: “Ногоон автобус”-ыг шалгах түр хороо байгуулахгүй бол Цэцэд хандана 

АН-ын бүлгийн ээлжит хуралдаанд тус намын дарга Л.Гантөмөр оролцож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэсэн мэдээллийг сонсжээ. Мөн ногоон автобусыг худалдан авсан үйл явцыг шалгах түр хороо байгуулахаар 25 гишүүн нэгдэн гарын үсэг зурж, УИХ-ын дарга Г.Занданшатарт сар гаруйн өмнө уламжилсан ч хэлэлцэхгүй байгааг онцлов. Иймд энэ удаагийн ээлжит чуулганыг хаахаас өмнө түр хороо байгуулахгүй бол УИХ-ын дарга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нарыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд “өгөх” гэнэ. 
2024-01-09

 “Нүүрсний” сонсголын тайланг маргааш хэлэлцэнэ 

УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Үндсэн хуульд заасан эл хугацааг баримталбал өнгөрсөн оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн УИХ-ын намрын ээлжит чуулганыг ирэх долоо хоногт өндөрлүүлэх бололтой. Үүнээс өмнө, тодруулбал, маргааш Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, тайланг нь УИХ-д танилцуулах үүрэгтэй түр хороо хуралдаж, нүүрсний гэх сонсголын тайланг хэлэлцэх нь. Мөн ээлжит чуулганыг хаахаас урьтаж Хөрөнгө оруулалтын болон Хүүхэд хамгааллын тухай зэрэг хэд хэдэн хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөжээ. 
2024-01-08

 П.БАЯР: Тойрог томрох тусам нэр дэвшигчид бус, намд нь саналаа өгдөг гэх судалгаа бий

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн онд батлах үеэр пропорционал буюу хувь тэнцүүлэх тогтолцоонд бүрэн шилжих боломжгүй, орон нутгийн иргэдийн төлөөллийн зарчмыг алдагдуулна гэж үзээд 126 гишүүний дийлэнх олонх болох 78-ыг нь тойргоос сонгохоор шийдсэн. Гэтэл хэдхэн сарын дараа аймаг, дүүргүүдийг нэгтгэх байдлаар тойргийг бүсчилж байгууллаа. Ийн томсгож, тоог нь цөөрүүлснээр үгүйсгээд байсан пропорционал тогтолцоо руугаа дөхүүлж тойргоо хуваарилсан гэж үзэж болохоор байна. 
2024-01-05

 Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг “сугалж” чаддаг хуультай болъё

Тэднийг маргааш нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилно. Сонгуулийн төв байгууллага нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тавыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгох эрхийнхээ дагуу дээрх хоёр хүнийг нэр дэвшүүлсэн хэрэг. Ер нь сонгуулийг зохион байгуулахад чухал үүрэгтэй оролцдог эл хоёр байгууллагын удирдлага Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж ирсэн гэхэд болно. Тухайлбал, холбогдох хуулиудыг шинэчилснээр УБЕГ-ын дарга нь 2011 оноос хойш сонгуулийн төв байгууллагын бүрэлдэхүүнд багтаж буй. Нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан 2020 оноос өнөөг хүртэл УБЕГ-ыг удирдаж байгаа бөгөөд уг албанд томилогдохоос өмнөх дөрвөн жилийн хугацаанд тус байгууллагын дэд даргаар ажиллажээ.
2024-01-03

 Нэмэлт хоёр мандатыг ч нийслэлийнхнээс харамлалаа 

 УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг парламент баталснаар ирэх сонгуулиар 78 гишүүнийг бүсчлэх байдлаар томсгосон 13 тойргоос сонгох нь. Тойргоос сонгохоор нэмэгдсэн хоёр мандатыг нийслэлд биш, аймаг, орон нутгийнхад хуваарилчихаж. Үе үеийн эрх баригчид өөрсдөө туг тойрох тоглоомын дүрэм зохиодог түүх давтагдаж, орон нутгаас олноор сонгогддог МАН-ынхан нийслэлийн мандатыг нэмэхгүй үлдээх шиг боллоо. УИХ-ын гишүүний тоо нэмэгдсэн ч улсын нийслэлийн төлөөлөл, Улаанбаатарт ногдох “хувь”-ийг өсгөсөнгүй. 
2023-12-26

 Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг хэзээ шинэчлэх вэ

Ер нь дэлхий даяар иргэдийн жагсаж, цуглах идэвх сэргэж, олон асуудлыг үндэс сууриар нь хөндөж буйг тус тайланд онцолж, “Ихэнхдээ тодорхой бодлого, шийдвэрийг эсэргүүцэх сэдлээр жагсаж, цугласан иргэд эрх бүхий байгууллагаас тухайн шийдвэрийг нь цуцалж, хүчингүй болгосон ч таралгүй, авлига, засаглалын доройтол, эдийн засгийн тэгш бус байдал зэрэг нийгмийн гажуудлыг сууриар нь сөхөн, жагсаалаа үргэлжлүүлж байв” хэмээн дурдсан байна.
2023-12-21

 Нүүрсний үнийн зөрүүнээс 826.4 сая ам.доллар алдсан гэв 

Ингэхдээ Ганцмодны боомт дахь коксжих нүүрсний үнээс татвар, тээврийн зардлыг хасаж тооцдог байж. 2020 онд 63.4, 2021 онд 74.6 ам.доллароор тогтоосон байна. Өнгөрсөн 12 жилийн хугацааны дундаж үнийг сар бүрээр тооцон “Эрдэнэс Тавантолгой”-гоос тогтоосон доод болон гэрээний үнэтэй харьцуулахад зөрүүтэй байсныг шинжээч дурдаад, дүн нь 826.4 сая ам.долларт хүрснийг онцлов. Өөрөөр хэлбэл, тус компаниас хамгийн доод үнэ гэж тогтоосноос багаар гэрээ хийснээс эл зөрүү үүссэн гэсэн үг. Тэрбээр үүнийг “алдагдсан боломж” хэмээн тодотгосон бөгөөд манай улсын нүүрсний нийт экспортын 27.4 хувийг “Эрдэнэс Тавантолгой” хийж буй аж. 
2023-12-20

 “5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан” 

УИХ-аас байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь шат өчигдөр эхэллээ. Таван өдөр үргэлжлэх эл шатанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспорт, тээвэрлэлт, хөрөнгө оруулалт, санхүүжүүлсэн төслүүд болон тус компанид хийсэн шалгалтууд, үр дүнгийнх нь талаар хэлэлцэх юм. Эхний өдрийн сонсголоор
2023-12-19

Нээлттэй сонсголоор “ороогүй” гишүүд хаалттай томилгоог үргэлжлүүлэх үү 

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн есдүгээр сард хийсэн дунд суудлын хуралдаанаас гаргасан 05 тоот тогтоолоороо Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн билээ. Улмаар УИХ-ын хяналт шалгалтын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах заалтыг түдгэлзүүлсэн юм. Үүнээс хойших хоёр сар гаруйн хугацаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа, Дээд шүүхийн шүүгчээр Н.Батзориг, Н.Батчимэг нарыг нэр дэвшигчийн сонсгол хийхгүйгээр томилоод байна. 
2023-12-15

 Төрийн ордонд, тойрогтоо ч “ажилладаггүй” гишүүдтэй УИХ 

Төрийн ордонд хуралдаа суухгүй, хуулийн төсөл санаачлахгүй, хэлэлцэхгүй атлаа тойрогтоо очоод татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан тавилга, хогшил гардуулан, тууз хайчилж, одон, медаль тарааж явдаг нь харагдаж байна. 
2023-12-13

АН: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хариуцлага тооцохыг шаардлаа 

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд дизелийн түлш, авто бензин олгохгүй байгаатай холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсжээ. Хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийсэн тус бүлгийн дэд дарга Н.Ганибал эрх баригчид үүнийг шийдвэрлэж чадахгүй, мухардчихаад байгааг шүүмжилж, “Шатахуун гэнэт ховордчихоогүй. Хоёр сарын өмнөөс л үүнийг ярьж эхэлсэн. Нийслэлд иргэд хонон, өнжин дугаарлаж байж бензин авч байгаа бол хөдөөд бүр хэцүүдлээ, дизелийн түлш огт олдохгүй байна.
2023-12-12

МАН: Сонгуулийн тойргийг бүсчлэн тогтоох талаар судлахыг даалгав 

МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаар санал солилцжээ. Мөн Эрчим хүчний болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонссон байна. Хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Улс, эх орны эрх ашгийг бодож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулан, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах шаардлагатай. Цаашлаад нутаг ус, мөнгөний хүчин зүйлийг багасгах ёстой. Тиймээс тойргийг бүсчилсэн байдлаар хуваах нь зүйтэй гэж бид үзэж байгаа ч төсөл болгон хараахан эцэслээгүй байна.
2023-12-12