Орхоны хөндийд нутагшуулсан тарваганы тоо өсжээ
Тарвага их өсөж байгаа газраас тарваганы тоо толгой нэн ховордсон газар нутагт сэлгэн нутагшуулах зорилгоор Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд 2019 онд хоёр бүл, 2022 онд хоёр ширхэг цагаан тарвага авчирч нутагшуулжээ.
2024-06-17
Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчид IV зэргээ гардаж авлаа
ОБЕГ-аас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран "Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч"-ийн анхан шатны сургалтыг тус сургуулийн Усан спорт, сургалтын төвд зохион байгуулж, IV зэргийн нормативыг амжилттай биелүүлсэн алба хаагчдад үнэмлэх гардууллаа.
2024-06-17
М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүд цол, чимгээ нөхөн авлаа
Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргав.
2024-06-17
Үерийн ус зайлуулах насос нь секундэд 58 литр ус соруулна
Япон Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж байгаа “УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд ОБЕГ-т гурван ширхэг өндөр хүчин чадал бүхий үерийн ус зайлуулах насосыг өнөөдөр хүлээлгэн өглөө.
2024-06-17
Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл 7,2 хувиар өсжээ
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн /2024.06.17/ байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
2024-06-17
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 80.5 хувьтай байна.
2024-06-17
Гадаадад суугаа 13.100 иргэн саналаа өгнө
Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэд энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгнө. Ингэхдээ зөвхөн нам, эвслийн төлөө саналаа өгөх юм.
2024-06-17