А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элч боллоо
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.
2024-04-17
Зэсийн үнэ өсөж, тонн нь 9000 ам.долларыг давлаа
Сүүлийн дөрвөн сарын турш зэсийн үнэ тонн тутамдаа 8500-8600 ам.долларын орчимд хэлбэлзэж байсан. Харин гуравдугаар сараас эхлэн өсөж, дөрөвдүгээр сарын эхээр 9000 ам.долларыг давав.
2024-04-17
“Уул уурхайн долоо хоног” аравдугаар сард болно
УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран “Уул уурхайн долоо хоног”-ийг гурав дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн үйл ажиллагааг 2024 оны аравдугаар сарын 7-13 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж, уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас “MinePro 2024” үзэсгэлэнг гаргахар төлөвлөжээ
2024-04-17
Монголбанкны хар жагсаалтад орсон иргэдэд “өршөөл” үзүүлнэ
Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.
2024-04-16
Эрчим хүчний шилжилтийг жендэрийн тэгш байдалтай уялдуулъя
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийн гол оролцогч талуудын дунд “Ногоон, тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтэд жендэрийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, цэвэр эрчим хүчний салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, бодлогын хэрэгжилт, уялдаа холбоог онцлон хэлэлцсэн.
2024-04-16
Бурхан шашны дээд сургууль төрөлжсөн нэмэлт хөтөлбөртэй болно
Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн үйл ажиллагааг шат ахиулах, 112 дугаар сургуулийн онцлогийг харгалзан төрөлжсөн болон нэмэлт хөтөлбөртэй байхаар шийдвэрлэлээ. Мөн энэ чиглэлээр гадаад улсад суралцаж байгаа Монгол иргэдийн мэдээллийг гаргах, бүртгэлжүүлэх, дүйцүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
2024-04-16
Хонг Конгод биткойн, криптовалютын арилжааг хүлээн зөвшөөрлөө
Хонконгийн Үнэт цаас, фьючерс хэлцлийн хорооноос (SFC) хөрөнгийн биржид бүртгэлтэй биткойн, этериум криптовалют арилжааны сангуудад /ETF/ үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Ингэснээр Хонконг нь Ази тивд ийм төрлийн арилжаа явуулахыг зөвшөөрсөн анхных хот болж байна.
2024-04-15
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг ирэх сард хэлэлцэнэ
Хууль, тогтоомжийн тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагуудаас санал авахаар хүргүүлсэн бөгөөд хуулийн төслийг ХНХЯ-ны цахим хуудаст байршуулсан. Түүнчлэн өнөөдөр ХНХ-ын сайд Х.Булгантуяа хуулийн төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагад дахин хэлэлцүүлж санал авлаа. Хуулийн төслийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
2024-04-15
Ус ихээр тогтдог байршилд ус зайлуулах шугам хийлээ
Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны 2-24 байрны орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна.Тодруулбал, дээрх байршилд түр зуурын усархаг бороо ороход ус ихээр тогтож, иргэд зорчиж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг аж.
2024-04-15
Голын усанд зээр олноороо энджээ
Сүүлийн жилүүдэд Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт цагаан зээрийн томоохон сүргүүд нүүдэллэн ирж өвөлжин, хавартаа буцдаг болсон. Буцаж нүүдэллэх шилжилт хөдөлгөөн нь жил бүрийн 3-4 дүгээр сард явагддаг аж. Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас дулаан байгаатай холбогдуулан голын мөс эрт цөмөрч, голын усанд цагаан зээр эндэх тохиолдол их байна.
2024-04-15
Улаан-Үд хотод 35 айлын орон сууц үерт автжээ
ОХУ-ын Буриадын Иволгинский дүүрэгт 11 амины орон сууц үерт автаж, 22 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерийн шалтгааныг Сэлэнгэ мөрөнд мөсний бөглөрөл үүссэнтэй холбон тайлбарлалаа.
2024-04-15
Бурхан шашны 233 шүтээний зургаар үзэсгэлэн гаргав
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг Монголын Уран Зургийн галерей өнөөдрөөс нээлээ. Үзэсгэлэн энэ сарыг дуустал үзэгч олон нийтийн хүртээл болох юм.
2024-04-15
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 11.5 хувиар өсжээ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээрийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм.
2024-04-15
Он гарсаар 115 828 жуулчин ирээд байна
Аялал жуулчлалын салбарт өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд, салбарын ирээдүй, цаашдын бодлогыг тодорхойлох зорилгоор 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн нэгдэн чуулж байна.
2024-04-15