Цасан шуурганд уруудсан долоон иргэнийг оллоо
Зүүн аймгуудын нутгаар болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрч, сураггүй болсон найман иргэнийг эрэн хайх ажиллагаа Хэнтий, Сүхбаатар аймагт явагдаж байсан. Тэгвэл оройны 19:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төөрч, сураггүй болсон нэг иргэний цогцсыг олж, бусад долоон иргэнийг эсэн мэнд олсон тул эрлийн ажиллагааг зогсоолоо
2023-05-20
“Фитч” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээв
“Фитч”/Fitch Ratings/ агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В тогтвортой ангилалд хэвээр үлдээлээ гэж энэ сарын 15-нд мэдээллээ. Тус агентлаг дараах үндэслэлээр монгол улсын эдийн засгийг тогтвортой байна гэж дүгнэсэн байна. Тухайлбал В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол улс нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна.
2023-05-20
Ж.Саведра: Цар тахлын үеэр Монгол хүүхэд залуусаа тасралтгүй сурч боловсрох боломжоор хангаж чадсан
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Дэлхийн Банкны Боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведраг хүлээн авч уулзлаа. Ноён Ж.Саведра цар тахлын хорио хязгаарлалтын үеэр Монгол улс боловсролын салбартаа тусгайлан стратеги хэрэгжүүлж, хүүхэд залуусаа тасралтгүй сурч боловсрох боломжоор амжилттай хангаж чадсан нь олон улсад сайн жишиг болсныг онцлов. Мөн цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн сэргэлтийн чухал цаг үед Дэлхийн Банкны зүгээс Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд таатай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.
2023-05-20
Боловсролын зээлийн сангийн мэдээллээр нээлттэй сонсгол хийхийг шаардлаа
Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг ил болгосон. Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698, буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662, гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалаврын 42, магистр докторын 1950, Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг нээлттэй байршуулав.
2023-05-20
"Хүчит шонхор", "Нарантуул-2" худалдааны төвд хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй гэв
2023 оны тавдугаар сарын 19-ний шөнийн 3 цагаас өдрийн 14 цагийн хооронд Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төв, махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Хүчит шонхор худалдааны төв нь нийслэлийн махны худалдааны 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өнөөдрийн хувьд 25-30 тонн мах хөдөө орон нутгаас нийлүүлэгдсэн бөгөөд хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
2023-05-20
Гадаад паспортууд яагаад өөр өөр өнгөтэй байдаг вэ
Үндсэндээ гадаад паспортыг улаан, цэнхэр, ногоон, хар гэсэн 4 үндсэн өнгөөр үйлдвэрлэдэг гэж " Passport Index" мэдээллийн санг хөтөлдөг, “Arton Group”-ын дэд ерөнхийлөгч Hrant Boghossian тайлбарлажээ.
2023-05-18
Нийслэлд тарьсан моддын 90 гаруй хувь нь ургасан гэв
Бүх нийтээр мод тарих өдөр болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах ажил тавдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилж байна. Нийслэлийн хувьд энэ жил найман байршилд мод тарьж, арчилж буй юм.
2023-05-18
Монголын үндэсний их сургуулийг шалгаж эхэллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Комисст иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Монголын үндэсний их сургуульд өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийж байна. Дээрх хяналт шалгалтыг тус сургуулийн багш, ажилтан, суралцагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх болон сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг шалгаж, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд хийж байгаа юм.
2023-05-18
Х.Булгантуяа: Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ
Энэ цаг үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг шуурхайлан, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг батлуулах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн төсөл, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн уялдааг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байгаа юм.
2023-05-18
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг танилцуулав
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын 21 аймаг, 9 дүүргийн салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэдээллийн нэгдсэн сангийн ашиглах арга зааварчилгаа өгөх сургалтыг 2023 оны 05 дугааар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
2023-05-18
Д.Эрдэнэбилэгийн гурав дахь түрүү
“Хаврын Гран-при 2023” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд БГД-ийн 40-р сургууль дээр боллоо. Сар орчмын дараа болох Монголын хүүхдийн спортын VII их наадам болон насанд хүрэгчдийн УАШТ-ий өмнөх томоохон сорилго болсон тус тэмцээнд нийт 93 тамирчин ухаанаа уралдуулсан.
2023-05-16
ЕБС-ийн болон багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлж эхэллээ
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Эхний жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарын 43 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдаж байгаа юм.
2023-05-16
“Олон улсын музейн өдрөөр тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ
Монгол оронд Олон улсын музейн өдрийг 1998 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын үндэсний хороо байгуулагдсанаас хойш өргөн хүрээг хамруулан нийгэмд чиглэсэн олон талд үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. Энэ жилийн олон улсын музейн өдөр “Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдэвтэй. Эдгээр өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрд байгаа музейнүүд тогтвортой байдал ба сайн сайхан оршихуйг дэмжиж уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйл устах, нийгмийн тэгш бус байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, эерэг өөрчлөлтийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
2023-05-15