"Нэг өдөр" хүүхэд, залууст зориулсан өдөрлөг боллоо
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)” төсөл, БНЧУ-ын Менделийн их сургуультай хамтран ойн хөгжөөнт тоглоомоор дамжуулан боловсрол олгох “Ойчидтой нэг өдөр” өдөрлөг зохион байгууллаа.
2023-09-11
Сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгийн урилгаар 2023 оны 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2023-09-11
Цахим засаглалын индексээр Монгол 18 байраар урагшилжээ
УИХ-аас цахим хөгжлийг дэмжих дөрвөн хууль баталж, Хур болон Дан системид шинэчлэл хийж, И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтанд орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилсан.
2023-09-11
Спортын гимнастикийн “Дэлхийн цом” эхэллээ
Тэмцээнд 33 орны 80 гаруй эрэгтэй тамирчид 6 хэрэглэл тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өрсөлдөж буй. Шигшээ тэмцээн өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 10-ны 15.00 цагт эхэлсэн. Д.Энхтүвшин, Э. Өсөхбаяр нартаа амжилт хүсье ээ.
2023-09-11
Б.ТУЛГА: Шивээхүрэн-Сэхээ боомтод чингэлэг тээврийн болон AGV тусгай гарц нээхийг талууд дэмжсэн
Энэ хүрээнд төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах замаар холболт хийх, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэх, терминалууд байгуулах зэрэг нийт 6 багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлтийг сайжруулах замаар эдийн засгийг тэлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжихэд томоохон хөшүүрэг болно. Одоогийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомтууд дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Улмаар Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтуудыг өргөтгөн шинэчлэх зураг төслийн ажил эхэлсэн.
2023-09-08
Оюутнуудыг ажилд бэлтгэнэ
БШУЯ нь их сургуулиуд, ажил олгогч байгууллагуудтай хамтраад Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Aжлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” Erasmus+ MONGWBL төслийг Европын холбооны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.
2023-09-08
Хүнсний чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийнэ
Хяналт шалгалтаар эмнэлэг, эмийн сан, их, дээд, ахлах, дунд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хүнсний болон гоо сайхны үйлдвэрүүд, ахуйн ба нийтийн үйлчилгээний гэх мэт газруудын үйлчилгээний чанар, хүрээлэн буй орчинд тавих эрүүл ахуйн шаардлагыг сайжруулах юм. Мөн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгжид хамаарах хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэн ажиллана.
2023-09-08
Монголын хамгийн анхны гэр театр албан ёсоор патентаа авчээ
Монголын хамгийн анхны гэр театрынхан албан ёсоор патентаа авч, бүтээлээ оюуны өмчөөр баталгаажуулсан байна. 2019 онд театрын захирал Д. Болор-Эрдэнэ гэргий Монгол Улсын Гавьяат бүжиг дэглээч-бүжигчин Д. Энхгэрэлдээ бэлэг болгож хувийн театр барьж өгөх сэдлээр гэр театраа байгуулж байжээ.
2023-09-08
5, 6 дугаар ангийнханд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтаар 38 сургуульд хэрэгжүүлсэн. Туршилтаас өмнө сурагчдаас авсан гарааны үнэлгээгээр англи хэлний түвшин 29 хувьтай байсан бол хавар төгсөхөд 47 хувьд хүрч 20 орчим хувийн ахиц гарсан юм.
2023-09-08
Морин хуурын чуулгынхан Сиднейн дуурийн театрт тоглоно
Энэ удаагийн түүхэн тоглолтод дэмжин хамтран ажиллаж байгаа Гадаад Харилцааны яам, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд болон Монголчууд бидний бахархал болсон түүх соёл уламжлалыг дэлхийн сонорт хүргэж, бишрүүлж байгаа нийт уран бүтээлчид, баг хамт олондоо чин сэтгэлийн талархал хүргэж түүхэн тоглолтод нь амжилт хүсье
2023-09-08
Монгол- Хятадын 4 дэх экспод Монгол компаниуд бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийв
Монгол- Хятадын 4 дэх экспогийн хүрээнд “Ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн танилцуулах хуралдаан” боллоо. Тус хуралдаанд Монголын болон БНХАУ-ын төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, газар тариалан болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө танилцуулж хөрөнгө оруулалтын боломжийг санал болгов.
2023-09-08