Унгар улсад болж буй спортын гимнастикийн “Дэлхийн цом”-ын шигшээ тэмцээн өчигдрөөс эхэллээ. Эл тэмцээнд өрсөлдөж буй Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Энхтүвшин, Э. Өсөхбаяр нар өнгөрсөн долоо хоногт шигшээ шатанд шалгарсан билээ. Тодруулбал, манай тамирчид харайлтын төрөлд 33 тамирчин өрсөлдсөнөөс Д. Энхтүвшин 6 дугаар байр, Э. Өсөхбаяр 8 дугаар байр эзэлж шигшээ тэмцээнд шалгарч, эрхээ авсан.
Тэмцээнд 33 орны 80 гаруй эрэгтэй тамирчид 6 хэрэглэл тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өрсөлдөж буй. Шигшээ тэмцээн өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 10-ны 15.00 цагт эхэлсэн. Д.Энхтүвшин, Э. Өсөхбаяр нартаа амжилт хүсье ээ.