Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Монгол дохионы хэлний хэлмэрч мэргэжлээр бэлтгэж байна

Австралийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дейвид Престон болон Австралийн сайн дурынхан хөтөлбөрийн мэргэжилтнүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга хүлээн авч уулзлаа.
2023-03-20

БНСУ-ын суугаа Монгол иргэд “ХУРДАН” цэгээс төрийн үйлчилгээ авч эхэллээ

Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Ингэснээр тус улсад оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ,  киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ.
2023-03-20

Сурагчдын II улирлын амралт долоо хоногоос эхэлнэ

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 27-ны даваа гаргаас эхэлнэ. Долоо хоног амраад, дөрөвдүгээр сарын 3-ны даваа гарагт хичээл орно.
2023-03-20

Нийслэлийн хэмжээнд барьж байгаа барилгуудад урьдчилсан үзлэг, шалгалт хийнэ

Өнгөрсөн онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд барилгын аюулгүй байдал, барилга угсралт талаасаа төлөвлөгөөт шалгалт, төлөвлөгөөт бус шалгалт, гүйцэтгэлийн шалгалт гэсэн ангиллууд байсан. Харин хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу урьдчилсан хяналт шалгалтыг хийж болно гэж заасан.
2023-03-20

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг шинэчилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм" -ийг шинэчлэн боловсруулахаар Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран барилгын үйл ажиллагаанд оролцогчдын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2023-03-20

Насанд хүрэгчдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадлыг судалжээ

Хүүхдийг Ивээх Сан (ХИС)-гаас НҮБ-ын Итгэлцлийн Сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд тодорхой сэдэв, чиглэлээр судалгааны ажлууд хийж байна. Үүний дотор “Насанд хүрэгчдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадал” сэдэвчилсэн судалгааг 2022 онд эхлүүлж, үр дүнгийн шинжилгээг хийж дууслаа.
2023-03-20

Ш.АРИУНАА: Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр эздэдээ хүрээгүйн шалтгааныг судална

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаатай ярилцлаа. Тус холбооныхон эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн талаар судалж, салбарын яам, холбогдох газруудад дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ.
2023-03-16

Хэсгийн ахлагчийн системийг ашиглахад бэлэн боллоо

Хэсгийн ахлагчийн систем болон иргэдэд зориулсан гар утасны аппликэйшнийг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа.
2023-03-16

Улаанбаатарт Шинэ тойрог зам төсөл хэрэгжүүлнэ

Улаанбаатарт Шинэ тойрог зам төсөл хэрэгжүүлнэ. Тус төсөл нь зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 93 км тойрог замаас бүрдэх юм.
2023-03-16

Зуслангийн бүсэд төлөвлөлт хийж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн дөрвөн ам буюу Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн газар ашиглалтын байдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулсан юм. Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53 505 нэгж талбар бүртгэлтэй. Эдгээрт ерөнхий төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18 711 иргэн түр оршин суудаг.
2023-03-16

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага гэж хэн болохыг эрх зүйн хүрээнд тодорхойлов

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг энэ сарын 01-нээс мөрдөж эхэлж байгаатай холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хуралдаанаар “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх, тайлан мэдээ ирүүлэх журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтын журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам” зэрэг нийт таван журмыг хэлэлцэн баталлаа.
2023-03-16

Иргэдэд цэвэр эрчим хүчний талаарх мэдээлэл өгч, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдлыг сурталчлав

Өрх бүр эрчим хүчийг хэмнэлттэй, ухаалаг хэрэглэж хэвшвэл эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх, шавхагдашгүй нөөцтэй сэргээгдэх эрчим хүч,  цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн аргаар хүлэмжийн хий бууруулах боломж бүрдэнэ. “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч”  арга хэмжээ эрчим хүчний хэмнэлттэй технологи, дулаан хангамж, цэвэр эрчим хүчний талаарх ойлголт мэдээлэл, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдлыг иргэдэд нээлттэй өгсөн.
2023-03-16

Г.Алдарсайхан: Барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр тавьсанаас хамаарна

Саяхан Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг хүмүүс харлаа. Нөгөө талаасаа манайд баригдаж байгаа барилгуудын чанарын асуудлыг ч хөндөж байна. Монгол Улс Барилгын тухай хуультай, чанар болон аюулгүй байдалд тавигдах стандарт, шаардлагуудтай. Бид тэр хуулийг мөрдөж, стандарт нормын дагуу зураг төслөө боловсруулдаг. Бидний боловсруулсан зургийн дагуу барилгын талбайд ажил өрнөнө. Хамгийн гол нь  зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно.
2023-03-16

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, тогтоомжийн талаар хэлэлцүүлэв

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, дагалдан батлагдсан журмуудын дагуу төсөл хэрэгжүүлэх явцад хууль тогтоомжийн зохицуулалттай холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам, цаашид хууль, тогтоомжийг боловсронгуй болгох талаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2023-03-16

“Трио” уран сайхны киног ЕБС-ийн сурагчдад үнэ төлбөргүй үзүүлжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлиийн ерөнхий газар, Хаадын хаан кино компани, Prime cineplex кино театр хамтран “Трио” уран сайхны киног ЕБС-ийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 190 гаруй хүнд үзүүлж сонирхууллаа.
2023-03-16

Хүнсний нийлүүлэлтийн тогтвортой, уян хатан сүлжээг бий болгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулсан семинарыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл өглөө.
2023-03-15

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улсын хэмжээнд 330 гаруй, нийслэлд 40 гаруй албан хаагч шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт дээр ажиллаж, цахилгаан, интернет, компьютер техникийн бэлэн байдлыг ханган, анги танхимын ариутгал, цэвэрлэгээг хийж байна.
2023-03-15

Нөөцийн махыг нэг хороонд 2-3 дэлгүүрээр борлуулж эхэллээ

Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бөгөөд энэ жил үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөгийн ханштай байна.
2023-03-15

УИХ-ын хаврын ээлжит чуулган гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.
2023-03-15

Нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц барина

Нийслэлийн хэмжээнд авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингээс тодрууллаа.
2023-03-15