Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюушийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ
Э.Цэнд-Аюушийг “шүүр”-дэх, эсэхийг Соёлын сайд Ч.Номин шийдвэрлэх ёстой аж. Өөрөөр хэлбэл, Соёлын тухай хуулийн 21.1.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын оновчтой тогтолцоо, бүтцийг бий болгож ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авах” эрхтэй байхаар хуульчилсан байгаа юм. Авлигатай тэмцэж, 5Ш ажиллагаа хэрэгжүүлж буй Засгийн газрын гишүүн Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар томилогдсон нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюушид холбогдох хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно.
2023-09-22
Химийн бодис хадгалж байсан хятад эр цагдаагийнханд хахууль өгөхийг завдав
Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, “Синвоюань” компанийн үйлдвэрийн захирлаар ажилладаг, БНХАУ-ын иргэн Хуан Хай гэх эрийг Цагдаагийн хэлтсийн байранд ирүүлэн тайлбар мэдүүлэг авах үед мөрдөгчид боодолтой төгрөг, гадаад валют өгөхийг завдсан гэнэ. Цагдаагийнхан түүний үйлдлийг баримтжуулан, хахуульд өгөхөөр завдсан мөнгөн дэвсгэрт, гадаад валютыг хууль, журмын хүрээнд хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ.
2023-09-21
Т.Бадамжунайтай хамт ТӨХК-ийн хуучин захирлуудыг шүүнэ
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очирын хувьд өмнө нь хээл хахуулийн хэрэгт ял шийтгүүлж байсан юм. Тэрбээр тус компаниас зарласан 300-400 сая төгрөгийн өртөгтэй тендерт шалгарсан “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир нараас 10-14 сая гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлж байв. Өөрөөр хэлбэл, Д.Бямба-Очирын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 15, хахууль авсан хэрэгт нь 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жил хасах шийтгэл 2021 онд оноосон билээ.
2023-09-20
Хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ
Хуульчаар ажиллаж байсан энэ хоёр хүн дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сарын 8-нд аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Б гэх компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон юм. Шүүгч Б уг мөнгийг авмагцаа хээл хахуулийн хэргийг сайн дураараа илчилж, АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэн, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгсөн байдаг. С.Амардэлгэрийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2016-2020 онд ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан нэгэн. Сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Дараа нь 2022 оны тавдугаар сард нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж ч байсан билээ.
2023-09-20
Т.Бадамжунай нарын дөрвөн хүнийг шүүхэд шилжүүлж, Ц.Анандбазарыг тусгаарлажээ
Уг нь Т.Бадамжунайд холбогдох хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татсан. Гэвч түүнд холбогдох үйлдлийг тусгаарлан бусад дөрвөн хүнийг нь шилжүүлсэн гэх мэдээлэл баттай эх сурвалжууд бидэнд өглөө. Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан Бага тэнгэрийн ам дахь хороололд Т.Бадамжунайгийн охиных нь нэр дээр хоёр ч үл хөдлөх хөрөнгө байдаг. Мөн Т.Бадамжунайд Ц.Анандбазар 50 000 ам.долларын хахууль өгсөн хэмээн яллагдагчаар татагдаад байсан юм.
2023-09-19
ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд ял оноож, дэд даргыг нь цагаатгав
Үүнээс гадна “Ковид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж асан С.Мөнхнасанд бас давуу байдал олгож, 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авсан байхад нь хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, есөн саяыг нь олгосон үйлдэлд яллагдсан юм.
2023-09-18
Солонгос хөрөнгө оруулагчаа луйвардсан эмч нарын хэргийг хэлэлцэж чадсангүй
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцааснаас хойш шийдвэрлэж чадахгүй өдий хүрч буй юм. Гадаадын хөрөнгө оруулагчийг луйвардсан дээрх хоёр эмчийн гэм бурууг дэнслэх хурлыг тус шүүх зургадугаар сараас хойш нэг бус удаа товлосон ч оролцогчдоос шалтгаалж хойшлуулсаар байгаа аж. Өчигдөр л гэхэд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шалтгаалж есдүгээр сарын 27 хүртэл хойшлуулав. Өмнө нь наймдугаар сарын 21-нд хийхээр товлосон ч бас л өмгөөлөгч хурал давхацсан үндэслэлээр хойшлуулсан юм.
2023-09-15
“Сүү-Өгөөж” компанийн удирдлага хуурамч акцтай архи үйлдвэрлэж татвараас зайлсхийжээ
Прокурор хүсэлтийг нь хүлээн аваад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд нэр дурдсан хоёр хүнийг “Сүү-Өгөөж” ХХК-ийн үйлдвэрийн байранд 6717 ширхэг хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг архинд нааж ашигласан, хуурамч тэмдэгт хадгалсан гэм буруутайд тооцсон аж. Улмаар Д.Сарангэрэлийг 10, Ц.Нэргүйг зургаан сая төгрөгөөр торгох ял оноожээ.
2023-09-14
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай хамт яллагдагчаар татагдсан есөн хүн хэн байв
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Нүүрсний” гэх тодотголтой, НПГ-аас 11 хүнд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн 142 хавтас хэргийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 4-ний 14.50 цагт хүлээн авснаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
2023-08-07
Таван бөхөд зөрчлийн хэрэг нээжээ
Үндэсний их баяр наадам болон бусад барилдаанд зодоглосон бөхчүүдийн дундаас ёс зүйгүй авирласан байж болзошгүй гэж үзсэн нэр бүхий таван хүчтэнд Зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж, заримыг нь шийдвэрлэж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.28-д Баяр наадмын тухай хууль зөрчих гэсэн заалт байдаг бөгөөд түүний нэг дэх хэсэгт “Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсны дагуу ёс зүйгүй авирласан байж болзошгүй бөхчүүдээс хуулийн эл заалтыг хэрэгжүүлэх үүднээс тайлбар авахаар дуудаж байгаа юм билээ.
2023-08-04
Орон сууцад буудсан эр өмнө ч галт зэвсэг барьж танхайрч байжээ.
Баянгол дүүргийн 30 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар X хорооллын 24 дүгээр байрны тагтан дээрээс нэгэн иргэн дээшхэд хэдэн удаа буудаж буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж, буундуутэр хавийн оршин суугчдыг айдаст автуулсан.
2023-08-04
Замын-Үүдийн хилийн цэргийн ангийн захирагчийг шалгаж дууслаа
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан хилийн цэргийн эрх бүхий албан тушаалтан цөөнгүй. Тэдний нэг болох өмнөд хилийн Замын-Үүдийн боомт дахь хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа .Нямбат, авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга, хошууч .Баттүшиг нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм. Бидний авсан мэдээллээр Замын-Үүдийн боомтоор хил нэвтрүүлэх машины дарааллыг зөрчүүлэн, танил талынхаа урдуур нь оруулсан хэмээн буруутгагдаж буй гэнэ.
2023-08-03
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэхээр боллоо
“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхний мөрдсөн, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой нэг ч хэрэг шүүхэд ирээгүй талаар өнгөрсөн долоо хоногт ШЕЗ- өөс хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн. Тэгвэл НПГ-аас УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарын 11 хүн холбогдсон, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж дуусаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
2023-08-03
З.Энхболд хилийн хоригоо цуцлуулж АНУ явах хүсэлт гаргав
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдчихоод тийм байдлаар хил давсан хүмүүсийг “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь буцаан авчрахын тулд Засгийн газраас багагүй зардал, чирэгдэл гаргаж буй билээ. Магадгүй шүүгч энэ бүхнийг тооцоолон З.Энхболдод авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй биз.
2023-08-02
Засгийн газрын “Шүүр” ажиллагаа ямар ч үр дүнгүй байна
Соёлын сайд Ч.Номинг “Шүүр”-дэх гол үндэслэл бол аавынх нь эзэмшиж яваад хүн дайрахыг завдсан 1559 УБЦ дугаартай “Ланд круйзер-200”-гаа ХАСХОМ-тээ үнэн зөвөөр мэдүүлээгүй явдал. Анх сайд болохдоо ч, тавдугаар сарын 31-нд олон нийтэд ил болсон 2022 оны мэдүүлэгтээ ч уг машиныг бүртгүүлээгүй нь Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Тэрбээр сайд болохдоо бүртгүүлсэн ХАСХОМ-тээ “туулах чадвар өндөр “Ланд круйзер-80”-1 хэмээсэн байгаа. Харин аавынх нь жолоодож явсан “Ланд круйзер-200” нь Ч.Номингийн нэр дээр холбогдох байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй.
2023-08-02
"Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгжийн албан тушаалтан М.Батмөнхийг шүүхэд шилжүүллээ
Эл төслийн нэгжид ашиглаж байсан “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг дуудлагаар худалдан борлуулахаар болсон бөгөөд үүнийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар М.Батмөнх ажилласан гэнэ. Ингэхдээ хамаарал бүхий Б.Б гэх хүнийг дуудлага худалдаанд оролцуулж, худалдан авах нөхцөлийг нь бүрдүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан байна. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаах, 22.1-1-ийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлджээ.
2023-08-01
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татлаа
Ташрамд дурдахад, Т.Бадамжунайг баяр наадамд олны анхаарал хандсан үед батлан даалтад гаргасан. Уг нь энэ сарын 5-нд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгах захирамж шүүгч гаргасан бөгөөд түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шат ны шүүхийн ерөнхий шүүгчид эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах шаардлагатай хэмээн хүсэлт тавьсан гэнэ. Шүүгч хүсэлтийг нь хянаж үзээд Т.Бадамжунайг энэ сарын 10-нд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч батлан даалтад гаргасан аж.
2023-07-25
Авто ослын улмаас амиа алдсан 30 орчим хүүхдээс олонх нь орон нутгийн замд энджээ
Хөдөө орон нутгийг зорьж байгаа уншигч та замын хажуугаар зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо бүхий самбарыг анзаарч буй биз. Зарим нь олон нийтийн сүлжээнд “Нас барсан хүн тоолж байхаар замаа нөх” гэх мэтээр шүүмжилж ч байгаа. Уг нь бол жолооч нарыг ослоос урьдчилан сэргийлэх, автозам барих засварлаж ажлын тусдаа байгууллагууд хариуцаж, хийж гүйцэтгэдгийг хүн бүр л мэддэг нь лавтай.
2023-07-22
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай албан бичиг ОХУ-ын талаас ирүүлсэн гэв
Олон нийтийн сүлжээнд “ОХУ-ын ерөнхий прокурор И.Краснов БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Чэнь Вэньцинтэй уулзах үеэрээ Монгол Улс дахь барууны нөлөөллийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан” гэсэн мэдээлэл гарах болсон. УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв үүнд “ОХУ, БНХАУ-ын холбогдох албан тушаалтнуудын хоорондоо ярьсан гэх асуудлын талаар бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй, ирэх ч ёсгүй.
2023-07-21
Нянгийн бохирдолтой мах бэлтгэсэн компанийн хятад захирлыг цагаатгасныг хүчингүй болголоо
НПГ-аас тус компани болон захирал, БНХАУ-ын иргэн Чен Бинд Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэг заасан “Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амийг нь хохироож болох нянтай хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдаж, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийг этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Мөн ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан үйлдэлд нь эл хуулийн 24.8-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан.
2023-07-20