Төрөөс олгодог урамшууллаас НДШ, ЭМД суутгуулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэв.
2022-12-29
Мэдээгүйжүүлгийн төрөлжсөн мэргэшсэн эмч нар Хөвсгөл аймагт ажиллав
Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилт, ЭМС-ын 2022 оны А/344 тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлэг өөрийн хамтын ажиллагаатай орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмч, мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах, ажлын байранд нь чадавхижуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллалаа.
2022-12-29
Санхүүгийн зохицуулах хороо Монголын биржүүдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Санхүүгийн зохицуулах хороо Монголын биржүүдийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Хяналт, шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо” ГҮТББ-ын гүйцэтгэх захирал С.Нямгэрэл, “Комплекс дижитал экосистем” ХХК-ын гүйцэтгэх захирал Ч.Ганбаатар, “Дижитал эксчейнж Монголиа” ХХК -ын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэжаргал нар оролцлоо.
2022-12-29
Дулаан, цахилгааны хосолмол эх үүсвэр барьж байгуулна
Боловсруулсан саналын нэг хувилбар нь дулааны 400 Гкал/ц, цахилгааны 250 МВт чадал бүхий дулаан, цахилгааны хосолмол эх үүсвэр барьж байгуулах шийдэл байв. Зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал шүүмжийг тусган ажиллалаа.
2022-12-29
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төсөл батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой зарим суурь харилцаа хуулийн хүрээнд илүү тодорхой зохицуулагдаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
2022-12-28
"Монгол Жангүм" Алтангадас одон хүртлээ
Олон нийтэд "Монгол Жангүм" нэрээр танигдсан Алтангэрэлийн Одончимэг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "АЛТАНГАДАС " одонгоор шагнагдлаа. Тэрбээр, "27 жилийн хугацаанд өрхийн үйлдвэрлэлийг сайжруулахаар цаг наргүй хөдөлмөрлөж буйг минь дэмжиж үнэлсэн Монголын төр болон ард түмэндээ баярлаа" хэмээжээ.
2022-12-28
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 190.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор батлуулсан Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр 2023 онд гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 190.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас тус салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдээс нийт 65.7 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэн ажиллахаар төлөвлөж байна гэв
2022-12-27