Гал түймрийн улмаас 17 иргэн нас барж, таван хүн түлэгджээ
Энэ он гарснаас хойш ахуйн гал түймрийн 992 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас баржээ. Тэдний тав нь хүүхэд байж. Харин таван иргэн түлэгдсэний гурав нь хүүхэд аж. Онцгой байдлын алба хаагчид гал түймрээс зургаан иргэний амь аварч, утаажилтын бүсээс 674 хүнийг гаргасан байна.
2025-03-20
Утаагаа үдэж, өмхий үнэртэй золголоо
Энэ он гарснаас хойш нийслэл байнга л өмхий үнэртэй байлаа. Өчигдөр л гэхэд Улаанбаатарын төв болон баруун хэсгээр өмхий үнэр тархав. Иргэдийн зарим нь “Хүхрийн үнэр байна” гэсэн бол нөгөө хэсэг нь “Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр ханхаллаа” гэх зэргээр таамаглал дэвшүүлсэн юм.
2025-03-20
Улаанбурхнаар өвчилсөн хүүхдийн тоо 55 болж нэмэгджээ
Улаанбурхнаар өвчилсөн хүүхдийн тоо өчигдрийн байдлаар 55 болж нэмэгдэв. Нийслэлээс гадна Дундговь, Өмнөговь аймагт уг өвчин тархаад буй юм. Түүнчлэн Булган, Дорноговь, Төв аймагт сэжигтэй тохиолдлууд бүртгэгдээд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн мэдээлэв.
2025-03-19
Тойруулах аргагүй эрсдэл, төөрүүлэх боломжгүй аюул чинь төсвийн хүндрэл болчихлоо
Засгийн газар нь дотоодын нэг компанитайгаа, нэгэн ордын талаар зөрчилдөж, пиар хийж маргасаар нүүрсний үнийн уналтын мөчлөгтэй нүүр туллаа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ сарын 17-ны өдөр, чуулганы нэгдсэн хуралдааны нээлтийн дараа мэдээлэл хийхдээ “Биднээс хамаарахгүйгээр, олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй асуудал үүсэж, нүүрсний үнэ уналаа.
2025-03-19
Төрийн байгууллагынхан “орд харш”-д төвхнөсөөр байна
Ядуусын зовлон дээр баячуудын диваажин бүтдэг гэдэг. Үнэнч шударгаар хөдөлмөрлөдөг иргэд, мөнчгөрөөрөө ажил, бизнес эрхэлж байгаа хүмүүс Монголд аятай таатай амьдрах нөхцөл улам бүр хумигдсаар буй. Татварын хахир хатуу бодлого, төлбөр, хураамжийн дарамт тэднийг өөдийн нар үзүүлэхгүй зүдрээж, туйлдуулж гүйцлээ
2025-03-19
Төсвийн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хоёр сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 22.9 хувиар (1.2 их наяд), тэнцвэржүүлсэн орлого, тусламж дөрвөн их наяд төгрөг болж 21.1 хувиар (1.1 их наяд) тус тус буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2025-03-18
Өрлөг жанжин Боорчуг туульсын найраглалд “амилуулжээ”
Ахмад зохиолч, яруу найрагч Д.Түмэндэмбэрэл “Өрлөг жанжин хүлэг баатар Боорчу” хэмээх туульсын найраглалын номоо уншигчдад өргөн барьжээ. Уг найраглал 15 бүлэгтэй бөгөөд Боорчугийн талаарх түүхэн баримтуудыг судлаач, зохиолчдын бүтээлээс цуглуулан харьцуулан дүгнэлт хийж, уран сайхны аргаар шүлэглэн бичсэнээрээ онцлогтой аж. Боорчугийн хүсэл тэмүүлэл, амьдралын зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга, туулсан замнал зэрэг нь Тэмүүжинийхээс нэг их хол биш, бараг зөрүүгүй гэдгийг яруу найрагч тодотгожээ.
2025-03-18
Ойн 840, хээрийн 1.3 сая га талбай түймэрт өртжээ
Нийслэлийн есөн дүүрэг, 20 аймгийн 41 суманд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 80 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид 17 иргэний амь аварчээ.
2025-03-18
УИХ-ын хаврын чуулган гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ
УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өчигдөр 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцсон юм.
2025-03-18