Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Нийт зээлийн есөн хувь нь чанаргүй, анхаарал хандуулах ангилалд багтав 

Анхаарал хандуулах зээлийн өрийн үл­дэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20.1 ху­виар өссөн бол чанаргүй зээлийнх 1.5 ху­виар буурсныг Үндэсний статистикийн хо­рооноос өчигдөр мэдээлэв.
2025-03-19

Таван эрхэмд цэргийн дээд цол хүртээв 

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гар­ган, таван эрхэмд цэргийн дээд цол хүртээлээ.
2025-03-19

“Ноорог” сайтын редакцыг нэгжиж, ажилтнуудыг нь байцаажээ

Цагдаагийн байгууллагаас энэ сарын 17-18-нд шил­жих шөнө Noorog.mn сайтын редак­цад нэгж­лэг хийж, тех­ник хэ­рэгс­лийг нь ху­рааж, ажилт­нуудаас нь бай­цаалт ав­сан байна.
2025-03-19

Төрийн байгууллагынхан “орд харш”-д төвхнөсөөр байна 

Ядуусын зовлон дээр баячуудын диваажин бүт­дэг гэдэг. Үнэнч шударгаар хөдөлмөрлөдөг ир­гэд, мөнчгөрөөрөө ажил, бизнес эрхэлж байгаа хүмүүс Монголд аятай таатай амьдрах нөхцөл улам бүр хумигдсаар буй. Татварын хахир хатуу бодлого, төл­бөр, хураамжийн дарамт тэднийг өөдийн нар үзүү­­лэхгүй зүдрээж, туйлдуулж гүйцлээ
2025-03-19

Төсвийн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хоёр сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 22.9 хувиар (1.2 их наяд), тэнцвэржүүлсэн орлого, тусламж дөрвөн их наяд төгрөг болж 21.1 хувиар (1.1 их наяд) тус тус буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2025-03-18

Өрлөг жанжин Боорчуг туульсын найраглалд “амилуулжээ” 

Ахмад зохиолч, яруу найрагч Д.Тү­мэн­­­дэмбэрэл “Өрлөг жанжин хүлэг баа­­­­­­­­тар Боорчу” хэмээх туульсын най­раг­­­­­лалын но­моо уншигчдад өргөн барь­­­­­­жээ. Уг най­раглал 15 бүлэгтэй бө­­гөөд Боор­­­­чугийн талаарх түүхэн ба­рим­­­туу­­дыг судлаач, зохиолчдын бү­тээ­­­лээс цуг­­луулан харьцуулан дүг­нэлт хийж, уран сайхны аргаар шү­лэглэн бич­­­­­сэнээрээ онцлогтой аж. Боорчугийн хүсэл тэмүү­лэл, амьд­­­ралын зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга, туул­сан замнал зэрэг нь Тэмүүжинийхээс нэг их хол биш, бараг зөрүү­гүй гэдгийг яруу найрагч тодотгожээ.
2025-03-18

“Мөнгөн мод-2024”-ийг энэ сарын 27-нд зохион байгуулахаар товлолоо

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Мөн­гөн мод-2024” наадмыг энэ сарын 27-нд зохион бай­­­гуу­­­лахаар товлосноо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл ур­­лагийн газраас өчигдөр мэдээлэв.
2025-03-18

“Илгээлтийн багш” хөтөлбөрийн бүртгэл эхлэв 

Боловсролын салбарт хувь нэмрээ оруулах хүсэлтэй салбар бү­рийн залуусыг хамруулдаг “Илгээлтийн багш” хөтөлбөрийн бүрт­­гэл өчигдөр эхэллээ.
2025-03-18

Экологийн боловсрол олгох сургалтад 500 сурагчийг үнэ төлбөргүй хамруулна

“Экологийн боловсролыг багаас нь” танин мэдэхүйн өр­­­төөчилсөн сургал­­­тыг энэ сарын 17-20-нд МУИС-ийн Эко­­ло­­­­­­гийн боловсролын төвд зохион бай­­­гуулна.
2025-03-18

Шахмал түлшний түүхий эдийг солих туршилт, судалгааг эхлүүлжээ

Шахмал түлшний түүхий эдийг солих үйлдвэрлэлийн туршилт, су­­дал­гааны аж­лыг эхлүүлснээ Агаарын бохирдлыг буу­руулах үндэс­ний хорооноос мэдээллээ.
2025-03-18

Ойн 840, хээрийн 1.3 сая га талбай түймэрт өртжээ

Нийслэлийн есөн дүүрэг, 20 аймгийн 41 суманд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 80 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид 17 иргэний амь аварчээ.
2025-03-18

УИХ-ын хаврын чуулган гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өчиг­дөр 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэл­лээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэ­цийн дарга, Ул­сын ерөнхий прокурор, Зас­гийн газрын ги­шүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үн­дэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бич­гийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг бай­гууллагын удирдлагууд, Монгол Улс дахь дип­ломат төлөөлөгчийн га­зар, олон улсын бай­гуул­лагын суурин тө­лөө­лөг­чийн газрын тэр­гүү­нүүд оролцсон юм. 
2025-03-18

Улаанбурхны тархалт эрс нэмэгдэж, 51 хүүхэд өвчиллөө

Цочмог халдварт улаанбурхан өвчний тархалт өн­гөрсөн амралтын өдрүүдэд эрс нэмэгдэж, өчигд­рийн байдлаар 51 хүүхэд өвчилж, сэжигтэй 11 тохиол­дол бүртгэгдээд байлаа.
2025-03-18

Бэлэг авах нь авлига биш гэж үү

Нийтийн албан тушаалтан хэн нэгнээс үнэ­тэй бэлэг авч, түүнийгээ олон нийтийн мэ­дээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр зар­­­лах нь зохистой үйлдэл биш. Зөвхөн төрийн албан хаагч ч биш, хувийн хэвшлийн, бизнесийн байгуул­­­­­ла­­гын ажилтан ч бусдын бэлгийг шууд авах нь соёлгүй, ёс зүйгүй үйлдэл. Үүнийг олон улсад gift policy буюу бэ­лэг хүлээн авах соёл хэмээн тодорхойлдог аж. Ха­рин манайд ийм ойлголтыг төдийлөн мэддэг­­гүй, бэлэг өгөх, авах нь хэвийн үзэгдэл, Монго­­­­лын “сай­­­­хан” уламжлалд тооцогдсоор байна.  
2025-03-18

18-29 насныхны 14.1 хувь нь цэргийн алба хаажээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол цэргийн өдрийг угтаж, эрэгтэйчүүдийн талаарх сонирхолтой мэ­­дээ­­­­лэл хуваалцлаа. Тухайлбал, эрэгтэйчүүдийн хам­­гийн түгээмэл нэрийг урьдын адил Бат-Эрдэнэ, Тэмүү­­­­лэн, Төгөл­­дөр, Билгүүн нар “хошуучилж” байна. Сонирхуулахад, Эрзориг нэртэй 42, Эрэмгий 15, Цэрэгээр дуудагдах 14 хүн байдаг аж.
2025-03-18

“Төсвийн болон төлбөрийн тэнцлийн хос алдагдал үүсэх эрсдэл нүүрлээд байна” 

Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи хамтран өчигдөр хэвлэлийн хурал хийж, манай улсын эдийн засаг хүндхэн байгааг ан­­хаа­­рууллаа. Өнгөрөгч онд банкны салбарын үзүү­лэл­­түүд тогтвортой, зээл олголт 37 хувийн өсөлт­тэй, чанаргүй зээлийн харьцаа сүүлийн 15 жилийн доод хэмжээнд хүрчээ
2025-03-18

Хүүхдүүд үлгэр уншиж, зураг зуран нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ

Азийн сан болон “Лоринэт” сангийн дэмж­лэг­­тэйгээр хэрэгжүүлж буй “Үлгэрийн цаг”, “Хамт­даа уншицгаая” хөтөлбөрийн ес дэх удаа­гийн уншлагыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.  
2025-03-17

Дарамт, хүчирхийллийн эсрэг 190 дүгээр конвенцод нэгдэхийг уриалав 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Да­рамт, хүчирхийллийн эсрэг 190 дүгээр кон­вен­цод нэгдэхийг уриалсан жагсаалыг Мон­го­лын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон өнгөр­сөн баасан гарагт төв талбайд зохион байгуулав. 
2025-03-17

Англиар унших, мэтгэлцэх тэмцээнд 6000 сурагч оролцлоо

Засгийн газрын тогтоолоор “Бүх нийтийн анг­ли хэлний суралцахуйг дэмжих арга хэм­жээ”-ний хүрээнд нийслэлийн Боловсролын газ­раас ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдын дунд “Дэлхийд өрсөлдөх Улаан­баатар-2024” төсөл, арга хэмжээг зохион бай­гуулжээ.
2025-03-17

“Голын тохой дээр” шүлгийг “Мөрөөдлийн театр”-ын жүжигт ашиглахыг хоригложээ 

“Мөрөөдлийн театр”-ынхан шинэхэн уран бүтээл болох “Самсара-Тэртээх хоёр зүрх” жүжигтээ яруу найрагч А.Эрдэнэ-Очи­рын “Голын тохой дээр” шүлгийг ашиг­лас­наа­раа оюуны өмч зөрчсөн хэмээн Мон­голын зохиолчдын эвлэлээс энэ сарын 14-нд мэ­дэгд­сэн юм.
2025-03-17