Төмөр замын удирдлага ээлжит зөвлөгөөнөөр ачааны хэмжээ тохиролцсон гэнэ. Зөвлөгөөнөөр ачааны хэмжээ тохиролцохоос гадна дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохион байгуулах галт тэрэгний хөдөлгөөн ачаа тээврийн ажлын зохион байгуулалтын талаар хэлэлцсэн байна. Мөн хөдлөх бүрэлдэхүүн , зүтгүүрийн ашиглалт, тариф төлбөр тооцоо, бусад асуудлыг хэлэлцэн протоколд тусгаж, суурь бүтэц эзэмшигч нарын төлөөлөгчдийн ахлагч нар гарын үсэг зурж тохиролцлоо.
Уг зөвлөгөөнийг “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран зохион байгуулав. Уг зөвлөгөөнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.Батзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.