УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг хууль сахиулах байгууллагад шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Бидэнд олдсон мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Б.Чойжилсүрэнд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй аж. Харин өчигдрийн зарим хэвлэлд мэдээлсэнчлэн тендертэй холбоотой үйлдлийг одоогоор шалгаагүй гэнэ.
Харин түүнийг болон хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх нь удирдлагыг Өмнөговь аймгийн нутаг дахь Тост, Тосон бумбын нуруунд авсан тусгай зөвшөөрөлтэй нь холбогдуулан шалгаж буй юм байна. Уг хэрэгт холбогдуулж АМГТГ-ынхнаас ч тайлбар авсан гэнэ.
Н.Баяртсайханы тухайд АТГ-т ч, ЭЦА-нд ч шалгаж буй зүйл байхгүй гэдгийг эх сурвалжууд баталлаа.
Бэлтгэсэн: Г.Орчлон