“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэж байна
Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн XI чуулган “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг бататган, олон хямралын үед ядуурлыг арилгах нь: Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, шинэлэг шийдлүүдийг үр дүнтэй хүргэхүй” сэдвийн дор хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Бангкок хотноо болж байна.
2024-02-22
БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Бүгд Найрамдах Солонгос улсын Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга Хуан Ён Ху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар боловсролын цахим шилжилт, багшийн сургалт, оюутан солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгтэй тохиролцлоо.
2024-02-22
Улсын хэмжээнд 1.5 сая толгой мал хорогджээ
Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт мэдээлэл хийлээ. Өдөр бүрийн 11.00 цагт зудын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэхээр болжээ.
2024-02-22
Дижитал технологид суурилсан 3000 ажлын байр бий болгоно
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Дижитал засаг” хөгжүүлэхээр зорьж, төслийг 2024-2028 онд хэрэгжүүлнэ. “Ухаалаг засаг-2” төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ хэмээн төлөвлөж байна.
2024-02-22
Евро-Азийн мэдээллийн технологийн анхдугаар форум боллоо
ОХУ-ын Цахим хөгжил, харилцаа холбоо, олон нийттэй харилцах яам болон түүний харьяа “Засгийн газрын технологи” (GovTech) байгууллагаас 2024 оны хоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Дижитал тусгаар тогтнол олон улсын урт хугацааны хамтын ажиллагааны үндэс” сэдэвт Евро-Азийн мэдээллийн технологийн анхдугаар форумыг Москва хотноо зохион байгууллаа.
2024-02-22
2024 оны нэгдүгээр сард 453.9 мянган мал хорогджээ
Том малын зүй бус хорогдол 2010 онд 10.3 сая хүрч, улсын хэмжээнд хамгийн их хохирол амссан. 2023 онд 4.9 саяд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн өндөр дүн болж байна. 2024 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 453.9 мянган том мал хорогдож, өмнөх оны мөн үеэс 169.1 (59.4%) мянгаар өсжээ.
2024-02-22
Архангай аймагт 58 мянган толгой мал хорогджээ
Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 21-ний Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа.
2024-02-22
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахад 150 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилт хийнэ
Жилд ипотекийн зээлийн санхүүжилтэд 600 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Үүний 50 хувийг орон нутгийн иргэдийг орон сууцжуулахад зарцуулах бол нийслэлийн гэр хорооллын иргэдийн ипотекийн зээлд 150 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 2013 оноос хойш нийт 120 гаруй мянган иргэн ипотекийн зээлд хамрагдаж, үүний 40 гаруй хувь нь гэр хорооллын иргэд байжээ. Ипотекийн зээлд хэрхэн зорилтот бүлгийн иргэдийг хамруулах асуудлаар БХБЯ-ны Хөгжлийн бодлого төлөвлөлт, хот байгуулалтын газрын дарга Э.Батболдоос тодруулга бэлтгэлээ.
2024-02-22
“Шарын гол” , “Багануур” ХК-ийн борлуулалтын орлого 25-30 хувиар өсжээ
МХБ-д бүртгэлтэй компаниуд 2023 оны жилийн эцсийн тайлангаа гаргаж, ногдол ашиг хуваарилах мэдээллээ олон нийтэд цацаж эхэллээ. Энэхүү тайлангаас харахад эрчим хүчний хэрэглээний өсөлтийг дагаад чулуун болон хүрэн нүүрс олборлогч дотоодын компаниудын нийлүүлэлт нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
2024-02-21
Хятадын Шинжаан мужид -52.3 градус хүрч хүйтэрчээ
Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид агаарын хэм 64 жилийн дараа рекорд тогтоож, -52.3 хэмд хүрчээ. Урьд нь Шинжаанд 1960 оны нэгдүгээр сарын 21-нд -51.5 хэмд хүрч хүйтэрч байсан талаар тус улсын хэвлэл онцлон мэдээлсэн байна.
2024-02-21
Томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48 градус хүрч хүйтэрнэ
Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр цастай. Цаашид цас үргэлжлэн орох бөгөөд хоёрдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно.
2024-02-21
Тэйлор Свифтийн Австрали дахь тоглолт рекорд тогтоолоо
Америкийн алдартай оддын нэг, дуучин Тэйлор Свифт Австрали улсын Мельбурн хотод гурван өдөр тоглолтоо хийсэн. Энэхүү гурван өдрийн тоглолтод нийт 288 мянган үзэгчид цугларч, рекорд тогтоожээ. Түүний “The Eras” аялан тоглолт орлогоороо дэлхийн дээд амжилт тогтоож, 2023 онд Гиннесийн номд бичигдсэн аж.
2024-02-20