Зочид буудлын барилга, байгууламжаас 3385 зөрчил илрүүлжээ
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Зочид буудал, дэн буудлын барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг зохион байгуулж, 541 барилга байгууламжийг хамруулан, 3385 зөрчлийг илрүүлж, 684 зөрчил буюу 20.2 хувийг газар дээр нь арилгуулсан.
2024-06-18
Байрны В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татахыг зөвлөлөө
Өнөөдөр буюу зургадугаар сарын 18-нд Улаанбаатар хот орчмоор үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас өгсөн мэдээллээр зургадугаар сарын хоёрдугаар 10 хоногт огцом халах, гуравдугаар 10 хоногт борооны өмнө хүчтэй нөөлөг салхи салхилж, гэнэтийн дуу цахилгаатай аадар бороо, мөндөр орохоор байгаа юм.
2024-06-18
Монгол Улс өрсөлдөх чадвараараа 61 дүгээрт эрэмбэлэгджээ
“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024” болон Монгол Улсын үр дүнгийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа. Энэхүү тайланг 1989 оноос хойш тогтмол гаргаж байгаа бөгөөд Монгол Улс 2015 оноос хойш эрэмбэлэгдэж байна.
2024-06-18
Модны хөвөн шатааж, гал алдсан дуудлага өсөв
Нийслэлийн хэмжээнд өчигдрийн 20:00 цагийн байдлаар гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн шатааж гал түймэр гарсан дуудлага эзэлж байна.
2024-06-18
Нүүрсний үнэ 23 хувиар буурчээ
УУХҮЯ-наас гаргасан статистикаас харахад нийт экспорт 2024 оны эхний гурван сарын байдлаар 3,658.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 105.2 сая ам.доллар буюу 2.8 хувиар буурлаа.
2024-06-18
Байт харвааны дасгалжуулагчдын олон улсын семинар эхэллээ
МҮОХ, Олон улсын байт харвааны холбоо, Монголын байт харвааны холбооноос хамтран ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дасгалжуулагчдын II түвшний сургалт семинар өнөөдөр Олимпик хауст эхэллээ.
2024-06-18
Усны ослоор амиа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өсжээ
Улсын хэмжээнд он гарсаар /2024.06.17/ байдлаар усны ослын 36 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн амиа алдсны 3 нь хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өсжээ.
2024-06-18
Уруйн үерт өртсөн 15 өрхийг нүүлгэн шилжүүлжээ
Завхайн аймгийн Улиастай сумын Жинст багт өчигөдөр уруйн үер буусан. Тус үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийг аврах ажлыг Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газар, Аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллалаа.
2024-06-18
АТГ-аас 520 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгаад байна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны зургадугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 520 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 180 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
2024-06-18
Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно
Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон, дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Зуны олимпын наадам Франц улсын Парис хотноо 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болно.
2024-06-17
Гадаад өр 4.8 хувиар өсжээ
Улсын нийт гадаад өр 2024 оны эхний улиралд 35.0 тэрбум ам.доллар боллоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.6 (4.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 433.4 (1.3%) сая ам.доллароор тус тус өссөн байна.
2024-06-17
Жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 1.63 градусаар дулаарчээ
Дэлхийн цаг уурын байгууллагаас зургадугаар сарын 5-нд “Ойрын таван жилд дэлхийн дундаж агаарын температур 1.5 хэмийг давах магадлал 80-аас дээш хувьтай байгаа” тухай мэдэгдэл хийлээ. 2024-2028 онуудад дэлхийн дундаж агаарын температур 1.1-1.9 хэмийн хооронд хэлбэлзэх тухай эрдэмтэд тооцоолсон нь 1850-1900 онуудтай харьцуулахад өндөр дүн байгаа юм.
2024-06-14
“Азийн инновац соёлын форум-2024” Чингис хаан үндэсний музейд боллоо
Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Соёлын яамнаас соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цахим шилжилтийг далайцтай хийж сүүлийн 2 жилийн хугацаанд 10 цахим системийг хөгжүүлэн хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлээд байна.
2024-06-14
Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож, арслан цол олгоно
Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн бөгөөд түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгохоор болжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, ирэх даваа гарагт Төрийн ордны гэр “Хүндэтгэлийн өргөө”-нд 10:00 цагт улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгох юм.
2024-06-14