Нийгмийн хамгааллын орон тооны бус комисс 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна
0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны бус комисс 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна.
2022-11-16
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллана
Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл манай улсад амжилттай хэрэгжиж байгааг онцлоод уг төслийн 2023-2028 оны хооронд хэрэгжих II дугаар үе шатанд хамтран ажиллахад таатай буйгаа илэрхийлэв.
2022-11-15
"Чихэн доторх нүд"
Уран бүтээлчийн хувьд өнөөгийн нийгэм, хүн хоорондын харилцаа, тэр дундаа сошиал ертөнцөд харагдах мэт худал мэдээлэл, хувь хүний амьдрал уруу өнгийх хулгайн сэдэл, үнэн бус үгнээс айн амьдрах өнөөдөр, маргаашийг сайхнаар ярих хүмүүсийн худал үгс, хийж бүтээсэн юмстай хүмүүсийн дуугүй байх ертөнцийг мэдэрснээ ийн дүрсэлжээ.
2022-11-14
“Бүү шилжүүлээрэй” уриатай “UNSEND” аян эхлүүллээ
“UNSEND” аяныг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Монголын банкны холбоодтой хамтран энэ оны арваннэгдүгээр сарын 14-29-ний өдрийн хооронд “Бүү шилжүүлээрэй” уриа дор хамтран эхлүүлж байна.
2022-11-14
Голомт банкнаас 1 хувийн шимтгэлийг буцаан гаргуулахаар боллоо
Голомт банкнаас 1 хувийн шимтгэлийг буцаан гаргуулахаар боллоо. Түүнчлэн энэ нь гэрээний маргаан тул зээлийн шимтгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуульд заасан гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах 3 жилийн хугацаанд хамаарна гэж шүүх дүгнэсэн байна.
2022-11-14
Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв таван жилийн ойгоо угтан шинэ брэнд бүтээжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш 1000 гаруй гишүүнтэй болж, 680 орчим иргэнийг гар урлал, эсгий урлал, арьсан урлал зэрэг сургалтад хамруулжээ. Таван жилийн ойгоо угтаж тус төвийн хамт олон “Монт” брэндийг бүтээж, хүүхдийн нумтай улавч, эсгий бойтог, олбог зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд зориулан 30 гишүүнтэйгээр анх нээгдэж байсан энэ төв өдгөө дэргэдээ хүүхэд харах үйлчилгээтэй болж, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Үүний зэрэгцээ тэд сургалтын төрлөө нэмж ноос ноолуурын чиглэлд, мөн сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах сургалт ч зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Таван жилийн өмнө тэрбээр тус төвийг санаачлан байгуулж байсан юм.
2022-11-11