Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Улаанбаатарын өвлийн наадамд Өвөрмонгол, Буриад, Халимаг тамирчид оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг ирэх амралтын өдрүүд буюу 2023.02.11-12-нд "Скай резорт" цанын баазад зохион байгуулах гэж байна.
2023-02-06

Иргэд, аж ахуй нэгжийг дүүрэг, хороодод мод, бут тарихыг дэмжинэ

Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар, мөн хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийдэг. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар “Манай хороо-Миний гудамж” аян болон зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хот, нийтийн аж ахуйн ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
2023-02-03

"Алтан өд 2022" наадмын шилдгүүдийг тодрууллаа

МЗЭ-ийн Удирдах зөвлөл 2023 оны нэгдүгээр сарын 28-нд хуралдаж, Үндэсний төвүүдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцээд, "Алтан өд 2022" шагналыг дараах бүтээлд олгохоор шийдвэрлэлээ.
2023-02-03

Шинжлэх ухааны академийн их чуулган боллоо

Чуулганаар 2022 оны ажлынхаа үр дүнг хэлэлцсэн юм. 2022 онд шинжлэх ухааны салбарын хувьд эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр онцгой анхаарсан жил байлаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 3 хүрээлэнг шинээр байгуулж эрдэм шинжилгээний үндсэн ажилтны тоог 10 хувиар нэмсэн байна.
2023-02-03

Ганц бие ахмад настны тэтгэврийн хүртээмжийг судалж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн хүрэлцээ, зарцуулалтыг тодруулах зорилготой “Ганц бие ахмад настны тэтгэврийн зарцуулалт, хүртээмжийн судалгаа”-г Европын Холбооны SOCIEUX+ байгууллагын зөвлөхийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж байна.
2023-02-03

Нийтийн тээврийн Ч:63 маргаашаас өөр маршрутаар явна

Тухайн чиглэл нь нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчилнэ. 
2023-02-03

Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байв. Энэ бол 2010 онmой харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлт. Гэвч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ дэлхийн томоохон хотуудаас 3-4 дахин бага байна. 
2023-02-02

Улаанбаатарын 204 хорооны 82 нь гэр хороолол

Улаанбаатарын 204 хорооны 82 нь гэр хороолол. Үүн дээр гэр хороолол, орон сууц холилдсон нийт 43 хороо бий. Нийслэлийн хороодын 61 хувь нь буюу нийт 125 хороо гэр хороололтой. Өнөөдрийн байдлаар 19 байршлын 58 хэсэгчилсэн талбайд 44 компани төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгааг, мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн явцад ямар хүндрэл бэрхшээлүүд үүсжээ. Тиймээс Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлэгч нартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ. 
2023-02-02

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
2023-02-02

БНСУ, Сингапурын зөвлөхүүдийг оролцуулан туршлага судлах зорилготой “BIM FORUM-2023” хэлэлцүүлэг болж байна

Барилгын салбарын технологийн нэг гол дэвшил нь "BIM" буюу салбарын мэдээллийн нэгдсэн сантай болох явдал билээ. Тодруулбал зураг төсөл боловсруулагчид, барилга угсралтынхан, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, төсөвчид, гүйцэтгэгч нар, тусгай зөвшөөрөл олгогч ТББ-ууд гээд салбарын бүх талын оролцогчдыг нэгтгэсэн цахим бааз буюу дотоод сүлжээ байгуулж, бүгд дундаа ашиглахыг ВIM систем гэнэ.
2023-02-02

30 хүн, таван хэлтэстэй Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгууллаа

Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.
2023-02-02

Цэцэрлэгийн цалингийн санд 76 сая төгрөгийн хохирол учруулжээ

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 7 байгууллагад прокурорын мэдэгдэл хүргүүллээ.
2023-02-01

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулснаар ОХУ-аас импортолдог нэг квт.ц эрчим хүчний үнэ буурна

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-7 хувиар нэмэгдэж байна. Энэ сарын 16-ны өдөр л гэхэд манай улсын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн мөн үеэс 109 мегаваттаар нэмэгдсэн юм. Мөн зуны цагт манай улсын эрчим хүчний хэрэглээ буурдаг. Тэгвэл өвлийн цагт огцом нэмэгддэг эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр нөхөх боломжтой.
2023-02-01

Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгийнхан өрсөлдөх чадвараараа сүүл мушгилаа 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 11 дэх жилдээ танилцуулав.
2023-02-01

Х.Нямбаатар: Жорж Ченийг ажлаас нь хал, хоёрдугаарт уучлалт гуй гэдэг бичгийг явуулна. Уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана

Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаарх байр сууриа өөрийн твиттер хаягтаа бичсэн. Үүндээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ч хавчуулаад амжсан.
2023-02-01

Гэр хорооллын газрыг барилгажуулах 44 компаниас 34 нь үр ашигтай ажиллаж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажилд өнгөрсөн жил нийслэлээс 10.5 тэрбум төгрөг суулгасан. Төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулалт багасаж, 2.8 тэрбум төгрөг болж шийдэгдсэнийг зургаан байршилд бага багаар хуваарилсан. 2022 онд санхүүжих үнийн дүн нь хасагдсаар байгаад 200-500 сая төгрөг болж буурсан.
2023-02-01

“Eduten” платформыг туршилтаар хэрэгжүүлэх сургуулиудыг сонголоо

“Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар хэрэгжүүлнэ. Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот, хөдөөгийн 9 сургуулийг сонгоод байна. Туршилтын үр дүнгээс хамаарч бусад сургуульд нэвтрүүлэх юм.
2023-01-31

“АПУ дэйри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” -ний орц найрлагын агуулга зөрүүтэй иргэдийг төөрөгдүүлсэн гэв

“Сүү” ХК-аас албан шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хандсан байна. Гэвч гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн. Иймд ШӨХТГ-аас Улсын ерөнхий байцаагчийн шаардлага болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тус компанид шаардлага хүргүүллээ.
2023-01-31

ФОТО: “Хүчит шонхор” захынхан хөдөөгийн малчдаа шахаж, ченжүүдээ тэтгэдэг үү

Ямартай ч бодит байдал дээр махны гэх тодотголтой “Хүчит шонхор” зах дээр хөдөөгөөс мах тээвэрлэж ирэх малчин цөөнгүй, иргэдийн хөдөлгөөн их, махны үнэ ердийн өдрүүдийнхээс үнэтэйвтэр байна. Мөн дотор машины зогсоол олдохгүй, зах орчмын автозам түгжрэлтэй, машин, автобусууд нам гацсан байдалтай байлаа.  
2023-01-31

Шүүх шинжилгээний ерөнхий газрын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын дэргэдэх гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын чиглэл өглөө.
2023-01-30