Эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорих иргэдийн виз сүүлийн үед гарахгүй удааширч, заримыг нь хил дээрээс буцаасаар бай хад салбарын сайд Т.Мөнхсайхан эмийн “наймаа” хийсэн шигээ л тэдний дээгүүр “нисэж” явна. Тэрбээр сай дын суудлаа “хаяад”, БНСУ-аас эм импортлох гэж өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тасралтгүй ажил ласан гэж байгаа. Ингэж явах даа Т.Мөнхсайхан тус улсын эмийн хэд хэдэн үйлдвэрлэгчтэй үнийн хэлцэл хийн , гэрээ байгуулсан. Улмаар нэг эх үүс вэрээс худалдан авах ажиллагааг 2024 оны арванхоёрдугаар сарын 13-наас албан ёсоор эхлүүлснээ олон ний тэд зарлаж , солонгос үйлдвэрийн таван нэр , төрлийн эмийг дотоодын зах зээлд хөнгөлөлттэй үнээр арилжих болсон юм. Иргэд чанарын баталгаатай, үйлчилгээ өндөртэй эм, тариаг хямд үнээр авах нь сайн хэрэг л дээ. Гэхдээ салбарын сайд нь эмийн агентлагийнхаа өмнүүр орж, ажлыг нь хийгээд буйг л олон нийт ойлгохгүй байгаа юм. Сайд Т.Мөнхсайхан энэ улсын эмийн импортод “эзэн суух”-ыг санаархаагүй л бол үйлдвэрлэгчидтэй дур мэдэн хэлэлцээр хийж , шууд худалдан ава х ажиллагааг зохион байгуулах учиргүй гэдгийг салбарынхан нь ч хэлж байна.
ТАВАН ҮЙЛДВЭРИЙН ЭМД 70 ХҮРТЭЛХ ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы дээрх гэрээ, хэлэлцээр үр өгөөжөө өгч, БНСУ-аас импортлох эмийн нэр, төрөл ч өнгөрсөн хугацаанд нэмэгдсээр 18 болсныг ЭМЯ-наас бахархалтайгаар мэдээлж буй. Тодруулбал, зүрх, судас, чихрийн шижин, хоол боловсруулах эрхтний эмгэгийн, эрэгтэйчүүдийн өвчин, дотоод шүүрлийн үед өргөн хэрэглэдэг 18 нэр, төрлийн эмд Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас 50-70 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Эдгээр эм нь Солонгосын “Dongkoo bio & pharm”, “Hanmi pharm”, CKD, “Hanlim pharm”- ынх гэнэ. ЭМЯ-ны¬хан ч энэ талаараа “Мон¬гол Улсад хэрэглэж буй хүний эмийн аюулгүй байдлыг сайжруулах төр засгийн зорилтын хүрээнд чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр, нэг эх үүсвэрээс ханган нийлүүлэх нөхцөлийг бүдүүлэхээр ажиллаж байна. Үүний хү¬рээнд эмийн бүтээгдэхүүний өндөр түвшний хяналт, зохицуулалттай БНСУ-аас чанартай эмүүд боломжийн үнээр импортлон, ЭМДС-гаас хөнгөлөлт үзүүлж, иргэдэд борлуулж буй” гэсэн юм. Тэгвэл үүнээс гадна хавдрын эмүүдийг ч нэг эх үүсвэрээс буюу ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр нийлүүлээд эхэлчихсэн юм байна. Жилд дунджаар ЭМДС-гийн нийт төсвийн долоон хувийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ нь 100 тэр¬бум төгрөгөөр тогтохгүй, их хэмжээний мөнгө эргэлддэг гэсэн үг. Үндсэндээ Засгийн газар эмийн сонсголоос хойш журам баталж, чанар, аюулгүй байдлыг нь сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд хэрэглэдэг эмийн үнийг тогтворжуулах бодлого баримтлах болсон. Ижил үйлчилгээтэй хэрнээ өөр, өөр улсад үйлдвэрлэсэн, харилцан адилгүй үнэтэй эмийг зах зээлээс шахаж, нэг эх үүсвэрээс худалдан авах нь бидэнд ашигтай юу гэвэл тийм. Бүр маш зөв бодлого. Гэвч энэ нь хэн нэгэн эрх мэдэлтэнд давуу байдал үүсгэж, эрх дураараар аашлах “боломж олгосон” бол улс үүнийг хяналтдаа авч, хатуу хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Гурван хоногийн өмнө ЭМЯ-нд нэг эх үүсвэрийн эмийн худалдан авах ажиллагааны үйл явцын талаар холбогдох албаныхан хуралдав. Энэ үеэр дээрх 18 нэр, төрлийн эмээс гадна мөн л БНСУ-ын “Yuhan corporation”, “Hanmi pharm”, “Korea united pharm” зэрэг үйлдвэрээс хавдрын химийн эмчилгээний 20 гаруй нэр, төрлийн эм, тариаг импортлохоор үнийн хэлцэл хийж байгаагаа мэдээлсэн юм. Эхний ээлжид “Korea united pharm”-аас химийн эмчилгээний таван нэрийн тариаг импортлон, өнгөр¬сөн сараас Хавдар судлалын үн¬дэсний төв (ХСҮТ)-д нэвтрүүлжээ. ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Намхайноров “Бид төрийн холбогдох байгууллагуудаар дамжуулан БНСУ-ын Эм, био бэлдмэл үйлвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллаж байна. Тус холбооноос манай улстай хамтран ажиллах хүсэлтэй эм үйлдвэрлэгчдийг цуглуулж, уулзалт зохион байгуулсан. Эмийн үнийн хэлцэл ингэж эхэлсэн. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн, эм үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн дөрвөн эмийг худалдан авахад л 23.5 тэр¬бум төгрөг хэмнэх боломжтой” гэж ярив. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга С.Энхболд “Манайхтай гэрээ байгуулсан 1500 орчим эмийн сан улсын хэмжээнд бий. Эдгээр эмийн сангаар дамжуулж, хөнгөлөлттэй эм борлуулан, санхүүжилтийг нь ирүүлсэн нэхэмжлэлээр нь шилжүүдэг. Энэ онд ЭМДЕГ-т усаас 2.5 их наяд төг-рөгийн төсөв хуваарилсан. Үүний 135 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эмд зарцуулна. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмийн импортод “эзэн суух”-ыг санаархав уу бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй үнээр борлуулдаг” гэсэн юм.
БҮРТГЭЛТЭЙ ЭМИЙН 80 ОРЧИМ ХУВЬ НЬ ИМПОРТЫНХ
Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаныхан нэг эх үүсвэрээс оруулж ирэн, худалдаж буй эмийнхээ талаар энэ мэт өдөр бүр мэдээлсээр байна. Сайдынхаа ярилцлагыг яамны цахим хуудаснуудаараа бүүст хийн цацаж, сандралдах болсон нь ч учиртай. Нийгмийн бодлогын байнгын хорооныхон өнгөрсөн сарын 22-нд хуралдаж, УИХ-ын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцсэн юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын дунд нэг эх үүсвэрээс эм худалдан авахтай холбоотой яггүй маргаан дэгдсэн билээ. 38 дугаар тогтоолын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2024 оны зургаадугаар сарын 5-нд УИХ-аар баталсан. Хуулийн хүрээнд эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үнийг тогтворжуулах, хүн амд чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эм хэрэглэх нөхцөлийг хэрхэн бүрдүүлж буй талаараа сайд Т.Мөнхсайхан эхлээд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэсэн эмийг дотооддоо яаралтайгаар бүртгэж, эмчилгээнд хэрэглэх, зайлшгүй шаардлагатай эмийг сонгох болон үнийн нэмэгдэх хувь хэмжээнд хязгаарлалт тогтоох, олон улсад чанарын шаардлага хангасан бол гадаад улсын үйлдвэрлэгчээс буюу нэг эх үүсвэрээс худалдан авах арга хэрэглэхийг заасан. Өнөөдрийн байдлаар манай улсад 56 улсын 745 үйлдвэрлэгчийн 3899 нэр, төрлийн эм бүртгэлтэй байна. Тэдгээрийн 80 орчим хувь нь импортынх. Гэвч тэдгээрийн 36.3 хувь нь л ДЭМБ-д хүлээн зөвшөөрсөн эрх бүхий зохицуулалтын байгууллагатай улсад үйлдвэрлэсэн. Тиймээс бид хатуу зохицуулалттай улсад бүртгэсэн эмийг итгэлцлийн хүрээнд түргэвчилсэн журмаар бүртгэж, зах зээлд нийлүүлэх юм. Үүний хүрээнд Швейцар, БНСУ, Япон зэрэг улсын тэргүүлэх үйлдвэрлэгчидтэй эмийн үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүй, хямд үнээр нийлүүлэх ажлыг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлүүсэн. Одоогийн байдлаар БНСУ-аас гэхэд таван үйлдвэрлэгчийн 23 нэр, төрлийн эмийг импортолж байгаагаас 18-ынх нь үнийг ЭМДС-гаас хөнгөлж буй. Ингэснээр иргэд тухайн эмүүдийг зах зээл дэх ижил төрлийн бусад эмээс 30-90 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдан авах болсон гэсэн үг. Мөн хорт хавдрын эмчилгээний таван төрлийн эмийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авч, ХСҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэж байна. Швейцарын “Рош” үйлдвэрээс хавд¬рын бай эмчилгээний таван нэрийн эмийг хүлээн авах хэлцэл хийсэн” гэж ярив.
“ҮЙЛДВЭРЛЭГЧТЭЙ ГЭРЭЭ ХИЙХДЭЭ ТҮРҮҮВЧЭЭ ЗУЗААТГА ГЭЭГҮЙ ШҮҮ”
Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай огтхон ч санал нийлэхгүй байгаагаа байнгын хорооны хурлын үеэр болон түүнээс хойш ч илэрхийлсээр буй юм. Тэрбээр “Гадаадын таван үйлдвэрээс 20 гаруй нэр, төрлийн эмийг оруулж ирэхдээ ямар нэгэн тендер, үнийн харьцуулалтгүйгээр шууд худалдан авч болох уу. Бүр гурван жилийн гэрээ хийж. Гэрээний эхний гурван сард л гэхэд даатгалын сангаас 9.6 тэрбум төгрөг төлчихсөн байна. Үүнийгээ тайлбарла” хэмээн байнгын хорооны хуралдаанд хатуухан хэлсэн. Тэд маргалдсаны дараа Ж.Чинбүрэн өөрийн а¬бан ёсны сошиал хаягаараа дараах мэдэгдлийг хийв. “Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхаан, чи төрийн өндөр албан тушаал хашиж, ёс зүйтэй ажил хийж буй хүн. Чамайг шударга ажиллана гэдэгт итгэж байлаа. Хоёр дахин хямд үнэтэй мөртөө хавдрын чанартай эм оруулж ирсэн гэж чи хэлсэн. Баримтаа дэлгээрэй. Харин би чиний хууль, журам зөрчиж, гадаадын таван үйлдвэрээс 23 нэр, төрлийн эмийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр оруулж ирсэн баримтыг дэлгэнэ. Эмийн хуулийн шинэчилсэн найруулгаар чанарыг нь сайжруулах эрх зүйн орчин хангалттай бүрдүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сайн судал. Тендерийн хуулийн 36 дугаар зүйлийг унш. Олон усын байгууллага, үйлдвэрлэгчидтэй гэрээ хийх тухай заалт бий. Эм үйлдвэрлэгчтэй гэрээ хийхдээ түрүүвчээ зузаатга гээгүй шүү. Зовсон олон түмэнд чанартай эмийг боломжийн үнээр оруулж ирээрэй гэсэн болохоос таныг гадаадад очоод үнэ тохир гэж хэлээгүй. Засгийн газрын гишүүн үйлдвэрлэгчидтэй шууд уулздаг, ийм ашиг сонирхлын зөрчил байж болохгүй. Эмийн агентлагийнхан хууль, журмын дагуу эм импортлохоор НҮБ-ынхантай зургаан сар хэлэлцээр хийсэн байхад та болиулсан. Тэгнээ өөрөө тендергүйгээр эм худалдаж авах гэрээ байгуулсан байна. Нөгөө С.Энхболдыгоо бас ЭМДЕГ-ын даргаар томилчихсон. Энэ гэрээгээ хийх гээд тэнд “тавьчихсан” юм уу. Гурван жилийн гэрээний хугацаанд нийт 120 тэрбум төгрөгөөр эм оруулж ирэх юм байна. Энэ их мөнгийг хууль бус худалдан авалтад зарцуулах хэрэг үү. Хоёр дахин хямд, чанартай, хавдрын эмийг чинь өвчтөнүүд хайгаад байна. Манай эмч нар хэрэглэе гэнэ. Түүнийгээ заагаад өгчих. Би өөрт байгаа эдгээр баримтуудаа прокурорт өгч, шалгуулна. Хуул¬ийн байгууллагад хоёулаа уулзъя. Зовсон, зүдэрсэн хүмүүсийн зовлонгоор битгий мөнгө “босго”. Монгол Улс хуультай. Хүн биш хууль нь засагладаг ардчилсан улс шүү” гэв.
Нэг эх үүсвэрээс импортлон борлуулж буй дээрх нэр, төрлийн эмийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал намжаагүй байхад өчигдөр дахин өөр шинэ эм хүлээн авав. ЭМЯныхан Швейцарын “Рош” үйлдвэрээс хавдрын бай эмчилгээний таван нэр, төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн нь ийнхүү ажил хэрэг болжээ. Тэд шинэ эмийн нээлтээ өчигдөр 15.00 цагт “Чингис хаан” зочид буудалд хийсэн юм. Яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөл жил бүр олон улсын өчнөөн зуун эмийг улсын бүртгэлд бүртгэж, худалдаанд гаргадаг. Цаашид тэр болгондоо нээлт хийх бололтой.