Аялал жуулчлалын улирал хаяанд ирлээ. Энэ салбарыг ха риуцсан төрийн захиргааны байгууллагынхан аялагч дын их урсгал айсуй хэ мээн хөл хөөрцөг болж , “Шинэ халаадаа өмсөөрэй , ширээний бүтээлгээ солиорой” гэх нь холгүй тур оператор, жуулчны баазуудад элдэв захиас, зөвлөмж өгч эхлэв. Харин аялал жуулчлалын салбарын гол ачааг нуруундаа үүрдэг , жаргал, зовлонг нь мэддэг хүмүүс “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж тэдний амыг таглаж байна. Нэг сая жуулчин хүлээж авах нөөц боломж, санал болгох бү тээгдэхүүн, үйлчилгээ манай улсад хангалттай бий ч түүнийгээ бүрэн дүүрэн ашиглахгүй , дэд бүтэц, агаарын тээврийн хүртээмж зэрэг суурь асуудлуудаа шийдэхгүй байсаар “сааль саам”-аа алдаж буй нь тэднийг ийн “сөрсөн базаа” хийхэд хүргэв.
Үнэндээ манай улс аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох зорилт тавьж, “Монголд зочлох жил” хэмээх олон улсын санаачилга гарган, 1-3 сая хүртэлх аялагч хүлээн авах том амбиц тээж буй хэрнээ жуулчдыг авчрах замаа бүрэн нээгээгүй, хямд, хүртээмжтэй сонголт бий болгоогүй байна. Олон улсын нислэг хүлээж авдаг ганцхан “зогсоол”-той, жуулчид хаана хүрэхээсээ үл хамааран заавал улсынх нь нийслэлээр дайрч явахаас аргагүйд хүрдэг орон энэ дэлхийд Монголоос өөр бий болов уу.
Монголчууд сүүлийн жилүүдэд Хятад, Вьетнам, Тайланд, Япон, Өмнөд Солонгос руу хамгийн их аялах болсон. Вьетнамд очихын тулд тус улсын Хо Ши Мин, Ханой зэрэг томоохон хот болон Фүкүок, Халонг бэй зэрэг аялал жуулчлалын арлууд руу Улаанбаатараас шууд нисэх боломжтой. Харин өмнөд хөршид аялахдаа Бээжин, Шанхай хот, Хайнан, Саньяа аралд шууд нислэгээр хүрэх нь элбэг. Тайланд руу бол монголчууд ихэнхдээ Бангкок, Паттаяа, Пукет гэсэн гурван маршрутаар аялдаг. Дэл¬хийн улсууд гадаадын жуулчдыг энэ мэтчилэн агаарын олон салаа зам, урсгалаар хүлээж авдаг байх нь. Томоохон хотууд төдийгүй арал, булангууддаа хүртэл олон улсын нисэх буу¬далтай. Хятадын Хайнан, Вьетнамын Фүкүок аралд очихын тулд заавал Бээжин, Ханой хотоор дамжиж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэх шаардлагагүй гэсэн үг. Мэдээж боломж хийгээд сонирхол нь байвал тэндээсээ хаашаа ч явж болно. Харин Монголд аялахаар ирсэн бүх жуулчин Улаанбаатарт, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд газардаж байж л дараагийнхаа цэг рүү явдаг. Жишээлбэл, Хөвсгөлийн хөвч тайга, Монгол орны дээвэр болсон Алтай Таван богдод хөл тавьж, говийн үзэсгэлэнт байгалийг харах гэсэн гадаадын иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, нийслэлд хөл тавьсныхаа дараа зорьсон газартаа дотоодын нислэгээр очих уу, машинаар сэгсчүүлэн хүрэх үү гэдгээ сонгодог. Учир нь манайд олон улсын зэрэглэлтэй, гадаадаас шууд нислэг хүлээж авах боломжтой нисэх буудал ганцхан бий.
Засгийн газар “Ковид-19” цар тахлаас хойш агаарын тээврийг либералчлах, олон улсын төдийгүй дотоодын нислэгийн хүртээмжийг сайжруулах талаар багагүй ярилаа. Харамсалтай нь, олон улсын нислэгт санаа тавьж буй шигээ орон нутгийнхад анхаарч, үр дүнтэй ажлууд хийсэнгүй. Аяллын агентлаг, тур оператор компаниуд жуулчдадаа дотоодын нислэгийн тийз олж өгөх гэж жилийн жилд бөөн юм болдог хэвээрээ. “Угаасаа сонголтгүй юм чинь” гэх байдлаар аялал жуулчлалынхантай дээрээс харьцаж, орон нутгийн нислэгийн хуваарийг дур зоргоороо өөрчилдөг агаарын тээврийн компаниудын хариуцлагагүй байдал ч хэрээс хэтэрлээ. Энэ бүхэн эцсийн дүндээ манай улсыг гэж зорьж ирсэн жуулчдын урмыг хугалж, цаг хугацаа, эдийн засгаар нь хохироож байна. Тиймээс л аялал жуулчлалын бизнес эрхлэгчид “Саалиа бэлдэхээр саваа бэлд” хэмээн захиж, дотоодын нислэгийн хүртээмжийг сайжруулах, орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөн шинэчлэхийг бодлого, шийдвэр гаргагчдаас шаардаж буй юм
Олон улсын нислэгийн хүртээмжид анхаарах нь чухал гэдэгтэй хэн ч маргахгүй. Жуулч¬дын манайд ирдэг маршрут, сонголт нэмэгдэнэ л гэсэн үг. АНУ-ын “United airlines” компани өнөөдрөөс эхлэн Токиогийн “Нарита”-гаар дамжин Монгол руу нислэг тогтмол үйлдэх гэж байна. Ингэснээр аялалд хамгийн их мөнгө зарцуулдгаараа өмнөд хөршийнхний дараа ордог америк жуулчдад агаарын тээврийн шинэ зам нээгдэх нь. Умард Америкийн төдийгүй Европын жуулчид ч энэ нислэгээр манай улсад ирэх боломж бүрдэж байна. Харин бид дотоодын нислэгийн хүртээмжээ сайжруулснаар эдгээр жуулчныг орон нутагт саадгүй, сэтгэл хангалуун аялуулах, нисэх буудлуудаа олон улсын зэрэглэлтэй болгосноор хүссэн газарт нь дөт замаар шууд хүргэх боломж бүрдэх юм. Олон улсын зэрэглэлтэй нисэх буудлуудыг агаарын замд гарцтай гэж үзвэл манай улсынх бүгдээрээ шахам гарцгүй.
Засгийн газар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аялал жуулчлалын гол бүс нутгуудад байгаа дөрвөн нисэх буудлыг 2030 оноос өмнө олон улсын зэрэглэлтэй болгох шийдвэр гаргаад хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө. Энэ ажлыг долоон жилийн хугацаанд амжуулахаар төлөвлөснөөс хоёр жил нь хий дэмий урсчихлаа, хийсэн ажил алга. Ази жуулчид Монголын говьд маш их аялдаг болсон. Гэтэл энэ бүс дэх дөмөгхөн ганц нисэх буудал болох “Гурван сайхан”-ыг засаж шинэчилнэ хэмээн хөөрч, буух зурвасыг нь өнгөрсөн онд хааснаас говь руу аялал зохион байгуулдаг компаниуд 1-2 жилийн өмнөөс төлөвлөсөн аяллуудаа цуцалж, их хэмжээний алдагдал хү¬¬лээв. Жуулчлалын оргил үе эхлэхэд хоёр хү¬рэхгүй сар үлдээд буй энэ үед ч 2025 оны зун, намар Даланзадгад руу нислэг үйлдэх үү, үгүй юү гэдэг нь тодорхойгүй байна. Салбарын биз¬нес эрхлэгчид тэсгэл алдахдаа саяхнаас энэ талаар дуугарч, яам, тамгын газрынхны чихнээс хонх уяад эхэлмэгц “Гурван сайхан”-ы засварын ажлыг эхлүүлсэн. Зөвхөн хөөрч, буух зурвасыг нь шинэчлэхэд хоёр сарын хугацаа шаардлагатай, зургаадугаар сарын 20 гэхэд ашиглалтад оруулна, тэр хүртэл Өмнөговь руу нислэг үйлдүүлэхгүй хэмээн ИНЕГ-аас мэдэг¬дээд буй. Үүнээс хойш нислэг үйлдэх, эсэх, тус буудлыг хэзээ олон улсынх болгож өргөтгөх нь тодорхойгүй. Зурвас шинэчлэх ажил нь хугацаандаа дуусахгүй бол ирэх зун байтугай намар ч жуулчид Даланзадгад руу агаарын тээврээр зорчиж чадахгүй нь бололтой. Ингэвэл аяллын компаниуд мөн л их хэмжээний алдагдал хүлээж, хариуцлагад унана гэсэн үг.
2025 оны зун Улаанбаатар-Даланзадгад чиглэлд 12 000 гаруй жуулчин нисэхээр урьдчилсан захиалга өгснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Энэ чиглэлийн хуваарьт нислэгийн тийзийн дундаж үнэ 750 мянган төгрөг байдаг бол чартер нислэг захилахад нэг хүнд ногдох зардал нь 2.8 саяд хүр-дэг гэнэ. Мэдээж бүх компанид чартер нислэг захиалах боломж үгүй тул тэд хуваарьт аяллаа хувийн компанийн онгоцоор хийхэд шаардлагатай 4.5 тэрбум төгрөгийн зардлыг төсвөөс шийдүүлэх, үгүй бол түр хугацаанд шороон зурвас ашиглах нөхцөл бүрдүүлэхийг салбарын сайд, дарга нараасаа “хүсжээ”. Ганц нисэх буудлаар жишээ авахад л ийм байна.
Аялал жуулчлалын гол бүс гэгддэг Хөвсгөлийн “Мөрөн” нисэх буудал руу МИАТ, “Хүннү эйр” зэрэг компани жил бүр нислэг үйлддэг. Мөн л суудал нь хүртээмжгүй, тийз нь олддоггүй гэдэг гомдол, шүүмжлэл тасардаггүй. Тухайн нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах тендерийг Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс өнгөрсөн сард зарлалаа. Олон улсын нисэх буудал болгох бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө мөнгийг нь ирэх оны төсөвт суулгана гэж Засгийн газрын тэргүүн ам гарсан юм. БНСУ-аас Хөвсгөл аймаг руу олон улсын шууд нислэг үйлдэхээр авиа компаниудтай яриа хэлцэл хийж байгааг ч Засгийн газраас зарласан билээ. Энэ нь орон нутгийн нисэх буудлуудыг аялал жуулчлалын “тоглогч” болгох зах зээл, хэрэгцээ, шаардлага манайд буйг нотолсон явдал юм.
Орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын зэрэглэлтэй болгож өргөтгөлөө гээд өдөр бүр дүүрэн хүнтэй онгоц гадаадаас хүлээж авна гэсэн үг мэдээж биш. Жуулчдын урсгал, зах зээлийн эрэлт, хүсэл сонирхолд тулгуурлан хамгийн ашигтай гэсэн байршилдаа олон улсын шууд нислэгийг хуваарийн дагуу, ядаж урин дулааны улиралд тогтмол үйлдэх боломжтой. Тухайлбал, солонгос жуулчид олноороо очдог Хөвсгөл, Өмнөговь аймаг руу зун, намрын улиралд тодорхой давтамжтайгаар нислэг үйлдвэл алдагдал хүлээхгүй гэдгийг салбарын бизнес эрхлэгчид хэлж байна. Агаарт гарцгүй нисэх буудлуудаа аялал жуулчлалын “тоглогч” болгоё.
Н.Мишээл