Өнгрөсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 26-нд ОХУ-ын Жанжин штабын дарга Валерий Герасимов Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэл тавих үеэрээ Курск мужид БНАСАУ-ын цэргийн албан хаагчид Оросын цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдсан тухай мэдээлсэн бол дараагийн өдөр нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Курск мужид болсон байлдааны ажиллагаанд Умард Солонгосын дайчид оролцсоныг “БНАСАУ-ын болон ОХУ-ын уламжлалт найрамдал, эв нэгдлийг бэхжүүлэх ариун эрхэм зорилго” хэмээн тодорхойлов. БНАСАУ-ын цэргүүдийн дурсгалыг мөнхжүүлэн гэрэлт хөшөө босгож, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэхээ Ким Жон Ун мэдэгджээ.
Хойд Солонгосын цэргүүд ОХУ-д ирсэн талаарх мэдээ 2024 оны аравдугаар сарын сүүлчээр гарч эхэлсэн.
Яагаад энэ тухай дөнгөж одоо албан ёсоор мэдэгдэх болов?
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Цэргийн тусгай ажиллагаанд (ЦТА) Умард Солонгосын цэргүүдийг оролцоог хүлээн зөвшөөрсөн нь 5-р сарын 9-нд Москвад болох Ялалтын парадад Ким Жон Ун оролцох болсонтой холбоотой бөгөөд Украины асуудлаар Барууны орнуудтай хийх хэлэлцээнд хандах хандлага ноцтой өөрчлөгдсөнтэй холбоотой юм.
Москва давамгай хүч чадлаа үзүүлэх болсон энэхүү өөрчлөлт нь Умард Солонгосын удирдагч зөвшөөрч, БНХАУ ЦТА-ын цаашдын үйл ажиллагаанд ОХУ-ыг дэмжихэд бэлэн байгаа нөхцөлд л боломжтой болсон нь мэдээж.
Түүнчлэн Ялалтын баярыг тохиолдуулж хоёр улсын хооронд байгуулах шинэ гэрээ болгон ЦТА-нд БНАСАУ-ын цэргийн хүчний оролцоог өргөжүүлэх, тэр ч байтугай Хятадын иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг олгож байна хэмээн мэргэжилтнүүд ярьжээ.
Цэргийн стратегийн шинжээч хурандаа Матвейчук “Аргументы и факты” сонинд өгсөн ярилцлагадаа, Хойд Солонгос Курск муж дахь байлдааны бүс рүү элит байлдааны анги, тусгай хүчний ангиудыг байлдааны туршлага хуримтлуулахаар илгээсэн гэжээ.
Курск муж дахь цэргийн ажиллагаанд оролцож буй Хойд Солонгосын цэргийн албан хаагчид бие бялдрын хувьд өрсөлдөх чадваргүй гэдгийг цэргийн шинжээч Владислав Шурыгин онцолжээ. Мөн тэрээр тэдний тактикийн бэлтгэл, бүлэгт үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, стандарт зэвсгийг маш сайн эзэмшсэн байдлыг онцолжээ.
Түүний хэлснээр БНАСАУ-ын дайчдын сэтгэл санааны өндөр байдал, хамгийн хүнд хэцүү мөчүүдэд амь насаа хайрлахгүй, үргэлж бие биенийхээ төлөө , айдасгүйгээр зоригтой тулалддаг аж.
"Тийм ч учраас Хойд Солонгосын цэргүүдийг ямар ч үнээр хамаагүй үнээр олзолж авах үүрэг хүлээсэн Украины тусгай ажиллагааны хүчнийхэн амжилт олоогүй. Тэд хүнд шархадсан цорын ганц хоригдлын зоригийг "хугалж", камерын өмнө авчирч, үг хэлүүлж чадаагүй" гэж тэрбээр ярьжээ.