Дэд төвүүд хот болж хөгжих үү, хотхон, хороололд эзлэгдэх үү
Манай улс “20 минутын хот” үзэл ба¬римтлалын хүрээнд 2040 он гэхэд нийслэлд дэд төвүүдэд түшиглэсэн 14 хот байгуулахаар төлөвлөгөө, зураглал гаргаад буй. Өмнө нь цаасан дээр хэд хэдэн хотын шав тавьж, “байгуулсан” туршлагатай хүмүүс энэ ажлыг гардаж хийхээр ханцуй шамлан дайрч эхэлсэн тул олон нийт үүнийг тун ёозгүй, итгэл үнэмшилгүй хүлээн авах болсон. Өөдрөгөөр төсөөлбөл, 15 жилд ийм тооны хот байгуулчихвал нийслэлдээ нэгэн зэрэг хамгийн олон “суурин” бий болгосон улсаар Монгол тодрох нь гарцаагүй. Үүний зэрэгцээ хотынхоо дэд бүтэц, төлөвлөлтийг хамгийн бодлогогүй, хорон байдлаар хөрөнгө хүч заран байж дордуулсан орноор “тодорч” ч болзошгүй. Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, архитекторууд үүнд хамгийн их санаа зовж байна. Өөрөөр хэлбэл, нийслэл дотор хот байгуулснаар Улаанбаатарын нөхцөл байдал одоогийнхоос дээрдэх үү, иргэдийн амьдрах орчин сайжрах уу гэдэг нь юуны урьд тогтож бодох, анхаарах асуудал хэмээн үзэж буй юм.
4 цаг 20 мин
Тариалан эрхлэгчдэд зээл биш, бодлогын дэмжлэг л хэрэгтэй
Хамтарсан Засгийн газрын нэрийн хуудас болсон 14 мега төслийн хувь заяа тун бүрхэг буй. Төсөв санхүүгийн бэрхшээлээс болоод ажлыг нь товлосон хугацаандаа эхлүүлж чадах, эсэх, ер эдгээрийг гараанаас “хөдөлгөж”, тууштай үргэлжлүүлэх үү, үгүй юү гэдэг нь эргэлзээ дагуулах болсон.
2025-03-28
Төр шинэ бүтэц, албан тушаал бий болгож, төсвийн хямралыг “өрдөж” байна
Төсвийн орлого тасалдаж, эдийн засаг хүнд сорилттой нүүр тулсан энэ үед эрх баригчдыг асуудалд бодитой, голтой хандаж, үрэлгэн зардал, бодлогогүй шийдвэр гаргахгүй байхыг эдийн засагчид хамгийн их анхааруулж буй. Гэтэл манай Засгийн газар үүнтэй нь тэрсэлж буй мэт мугуйд, хуумгай шийдвэрүүдийг ар араас нь угсруулан гаргаж, гайхаш барсаар байна.
2025-03-27
Оргил ачааллын үе дууссан ч цахилгаан хязгаарласан хэвээр байна
Эрчим хүчний оргил ачааллын үе дууссанаар айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ээлж дараалан хэрэглээгээ хязгаарлуулж, харанхуй суудаг цаг ард хоцорсон хэмээн салбарын холбогдох байгууллагууд ойрын өдрүүдэд пиар хийх боллоо
2025-03-25
Б.Золзаяа: Хайнанд очсон монгол хүн бүрийг сэтгэл хангалуун аялуулах нь бидний эрхэм зорилго
Аялал жуулчлалын үйл ажиллагаагаа өргөжүүлэн бизнес, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, хөгжүүлж, монголчууддаа гүүр болж байгаа “Сурада Эйжэнси” ХХК-ийн гүйцэтгэх захирал (CEO) Б.Золзаяатай ярилцлаа. Эднийх Хайнаны аялал жуулчлалын холбооны Монгол дахь албан ёсны, цор ганц төлөөлөгч компани гэдгээрээ ихээхэн онцлогтой.
2025-03-21
10 газарт аялал жуулчлалын тусгай бүс, парк байгуулахаар төлөвлөжээ
“Аялал жуулчлалын долоо хоног” нэгдсэн арга хэмжээг өнөө жил “Бүсчилсэн хөгжил ба аялал жуулчлал” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй. Үүний хүрээнд салбарын судлаач, мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийг хамруулсан уулзалт, хэлэлцүүлэг энэ долоо хоногт цөөнгүй болж байна. Өчигдөр МҮХАҮТ-д аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт боллоо.
2025-02-14
Заган ойг сэргээх зорилгоор 300 га талбайг хашаалжээ
Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн тайланг хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх хурал өчигдөр боллоо.
2025-01-11
Дэлхийн хүн амын 8.5 хувь нь туйлын ядуу амьдарч байна
Дэлхий дахины ядуурлын үзүүлэлт төдийлөн буурахгүй, 2020-2030 он “алдагдсан арван жил” болж байгааг Дэлхийн банк “Дэлхийн ядуурал, хөгжил цэцэглэлтийн тайлан-2024”-төө дурджээ.
2025-01-09
Гадаад, дотоодын жуулчдад ялгавартай үнээр үйлчилдэг гажуудлыг С.Одонтуяа сайд “дэмжив”
Тусгай хамгаалалттай газарт нэвтэрч буй, ямар нэгэн үйлчилгээ авч байгаа жуулчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй ижил хэмжээний төлбөр, хураамж авдаг болох асуудлыг бизнес эрхлэгчид, судлаачид олон жил хөндсөн. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын өмнөх сайд Б.Бат-Эрдэнэ тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг ялгамжгүй тогтоосон юм
2025-01-07
Аялал жуулчлалын шилдэг маршрутаар Баянзагийг шалгаруулав
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзагийн хөндийг жуулчдын таалалд хамгийн их нийцсэн, аяллын шилдэг маршрутаар тодруулжээ. Аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Go Mongolia tourism awards-2024” ёслолын арга хэмжээний үеэр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо тус газрыг ийн үнэлсэн байна.
2025-01-02
У.Тунгалаг: Бэлчээрт байгалийн аясаар сэргэх, өөрийгөө эрүүлжүүлэх хугацаа олгох хэрэгтэй
Манай улсын нийт газар нутгийн талаас илүү хувь нь анх байснаасаа ямар нэг байдлаар өөрчлөгдсөн гэсэн үг. Хэр зэрэг өөрчлөгдсөнөөр нь ангилдаг. Ямартай ч 10 орчим хувь нь эргэлт буцалтгүй буюу байгалийн аясаар дахин сэргэхээргүй доройтсон гэж тогтоосон байдаг. Тэгвэл үүнээс хойш энэ ангилал, хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг нь хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг хэмжих үзүүлэлт болох юм.
2024-12-25
Ж.САЙНЗАЯА: Уулан дээрээс утаа дурандаж, түүхий нүүрстэй тэмцэх нь төрийн хийх ажил биш
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Утаа Их тэнгэрт ороод ирчихсэн байна. Бидний асуудал биш гээд суугаад байж болохгүй нь” гэсэн утга агуулгатай зүйл ярилаа. Энэ юу гэсэн үг вэ. Агаарын бохирдол та нарын асуудал биш байсан юм уу. Бид утаагүй газарт амьдардаг учраас энэ асуудал падлийгүй гэж боддог байсан хэрэг үү. Ерөнхий сайд 2025 оны төсөв хэлэлцэх үеэр гадаадад зугаалж зугаалчхаад, баталсных нь дараа гэнэт гарч ирээд “Утааны асуудлаа хэлэлцье. Хууль, журам, төсөв хөрөнгө гэж бий юү, мэдэж байна уу” гэж ярих юм.
2024-12-20
Нийслэл дэх суурин харуулууд агаарын чанарын үзүүлэлтийг ташаа мэдээлж байна
Утаа угаар тартагтаа тулсан энэ өдрүүдэд нийслэлчүүд Улаанбаатар дахь агаарын чанарын суурин харуулуудын мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээдэг “чухал” ажилтай болов. Төр засаг нь бодит байдлаа хүлээн зөвшөөрч, эрсдэлээс сэргийлэх мэдээлэл, зөвлөгөөг иргэддээ хүргэхгүй байгаа тул олон нийт цахим хэрэгслийн тусламжтайгаар агаарын чанарыг тандаж, суурин харуулуудын үзүүлэлтийг “харуулдаж” суухаас аргагүйд хүрсэн юм. Гэтэл агаарын чанарын үзүүлэлтийн гол эх сурвалж болсон суурин харуулууд нь бохирдлын түвшнийг илт алдаатай, худал мэдээлж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлсээр байна.
2024-12-19
Агаарын бохирдлоос улбаатайгаар ээжүүдийн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, нийгмийн харилцаа доголдож байна
Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны хүүхэдтэй эхчүүдийн сайн сайхан байдал хувь хүнээс үл хамааралтайгаар эрс буурдаг гэнэ. Тодруулбал, нийслэлд амьдардаг ээжүүдийн сайн сайхан байдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргын дагуу 10 гол шалгуураар үнэлэхэд эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн харилцаа, боловсрол гэсэн дөрвөн үзүүлэлт агаарын бохирдлын улмаас хүчтэй доголдож байгаа нь илэрчээ.
2024-12-16