Эх орноос үнэтэй эрх ашиг бий юү
Монгол бол тусгаар тогтносон улс. Манай улсад санаархаж, эзлэн түрэмгийлэх оролдлого хийгчдээс салахын тулд бидний өвөг дээдэс асар их цус, хөлс урсгаж, тэмцсэн. Эцэст нь тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн. Гэтэл хамгийн их эрхэмлэн хамгаалах ёстой бие даасан байдлаа хязгаарлуулах гээд хөрш орон руугаа хадаг бариад гүйдэг Засгийн газрыг бид энэ цаг үед үзэв. Агаарын тээвэр бол аливаа улсын хувьд маш онцгой салбар. Харин манай Засгийн газар уг салбарыг удирдах эрхийг ОХУ-д “бэлэглэх” оролдлогыг өнгөрсөн долоо хоногт хийлээ. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд дээрх агуулгыг тусгажээ. Тус улсын “Роснефть”-тэй хамтарсан компани байгуулаад, 20 жилийн турш тасралтгүй түлш нийлүүлэх нэрийн дор нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийг хойд хөршийн тал хариуцах аж.
2025-04-21
Хүннү хотын шав дээрх албан тушаалын найр хавтгайрав
Засгийн газар хот байгуулах нэрээр бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа, ажлын хэсэг, захирагчийн ажлын алба зэрэг нүсэр бүтэцтэй “мөрөөдлийн баг” бий болгож, татвар төлөгчдийн мөнгөөр тэднийг “эрхлүүлсээр” байна.
2025-04-21
Залууст заналхийлсэн засгийн бодлого
“Залуу байгаад уучлаарай”. Залуусаа хайхардаггүй төр засагтай улсад ийн хашхираад хэн ч сонсохгүй биз. Нийт хүн амынх нь 31 хувийг залуучууд буюу 15-34 насныхан эзэлдэг Монгол Улс 2019 онд дүлэгнэж, дуншиж байж арайхийн баталсан Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрөө 2021 онд хүчингүй болгочихсон гэвэл та итгэх үү. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баталсан энэхүү хөтөлбөрийг дараагийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсныхаа дараахан ор мөргүй “баллуурдсан” гэсэн үг.
2025-04-18
Аз жаргалаас алсарч буй Улаанбаатар
Улсын нийслэл гэж хэлэхэд ч ичмээр өнгө гандуу хотдоо харц гундуухан хүмүүс өрнөөс өрний хооронд өдөр хоногийг аргацааж, баярлах шалтгаангүй амьдарч байна. Амьсгалах цэвэр агааргүй, алхах зам талбайгүй, утаа, түгжрэлээс илүү гарахгүй, авлига, хээл хахуульд идэгдсэн нийгэм, өвдөж зовсон хүмүүс эмнэлэг дүүргэж, хорт хавдар, амиа хорлолтын тоогоор дэлхийд толгой цохих нь холгүй байгаа Монгол Улсад аз жаргалын тухай ярих нь алдас болж мэднэ.
2025-04-18
Тролл армигүйгээр Засгийн газар тэсэх үү
Монгол Улс ардчиллын индексээр ухарсаар автократ буюу дарангуйллын дэглэмд шилжиж буй орны тоонд ороод байна. Энэ бол хаах, хорихыг л шийдэл гэж үздэг коммунист намыг ес дэх жилдээ төрийн эрхэд залж яваагийн үр дүн. 35 жилийн өмнө олж авсан ардчилсан тогтолцоо, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө хумигдсаар өнөөдөр ийм байдалд хүрчээ. Ардчиллын үнэт зарчмыг хамгаалах сөрөг хүчингүй болгосон энэ цаг үеийг ашиглаж, эрх, эрх чөлөөг нэгмөсөн устгахаар МАНынхан санаархаж буй юм биш биз.
2025-04-17
Хар жагсаалтад орсон буруугаа бусдаас эрэгч Хятадын компанийн гомдлыг шүүх хэрэгссэнгүй
Төрөөс зарласан тендерт оролцон ямар нэг байдлаар шалгардаг, хийх ажлаа “гурилддаг”, татвар төлөгчдийн мөнгийг авчихаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй аж ахуйн нэгжүүдийг Сангийн яамнаас хар жагсаалтад оруулдаг. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.9-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хөтөлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэж заасны дагуу Сангийн яамнаас хар жагсаалт гаргаж, хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг гурван жилийн хугацаагаар бүртгэдэг.
2025-04-16
Цаасан дээр дахиад л авто зогсоол “байгуулж” тоглох вий
Хотын төвөөр, төрийн байгууллагуудаар, зах, худалдааны газруудаар үйлчлүүлэх бүрд иргэдийн стресс, нервийг хамгийн их шавхдаг нь автомашины зогсоол билээ. Сүүлдээ нийслэлчүүд хотхон, хороолол дотроо хүртэл түгжирч, гэртээ орж, гарахын тулд чамгүй хугацаа зарцуулдаг болсон. Зогсоолгүйгээс байрнуудын урдуур, хойгуур гэхчлэн хаана тааралдсан газраа иргэд машинаа байрлуулж, нэгэндээ төвөг уддаг, явган хүний зам, гарцан дээр тэгнүүлээд хаячихдаг үзэгдэл ч хавтгайрсан. Үүний улмаас түргэн тусламжийн, мөн гал унтраах машинууд хороолол, гудамжуудад нэвтрэх боломжгүйд хүрч хүний амь хохирох, эд хөрөнгө эвдэрч сүйдэх энүүхэнд болоод буй.
2025-04-16
Чуулган тасалдаг гишүүдэд сонгогчдын “алганыамт” хэрэгтэй
2024 оны УИХ-ын сонгуулиар хойд бүсэд сонгогчдоос хамгийн олон санал авч, хоймор “заларсан” Халтмаагийн Баттулгыг чуулганы хуралдаанаа таслахгүй байх дэгийг ээжээс нь өөр хэн ч сахиулж чадахгүй бололтой. “Ээж загнаад байгаа учраас одоо хуралдаа сууна аа” гэнэ үү.
2025-04-11
Нийгмийн гарлаар нь ялгаварласан тэтгэлэг нэртэй шоу
Малчин, ажилчин, сэхээтэн аль нь ч бай бүгд ижил тэгш эрхтэй. Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн заасан байдаг. Гэтэл нийгмийн гарлаар нь ялгаварлах үзлийг төр засгаас улам дэвэргэх боллоо. Саяхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр малчин өрхийн нэг хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургах талаар дуулгав.
2025-04-09
“Зам” дээр гээгдсэн залуу нас
Өвөрхангай аймгийн Богд сумаас Улаанбаатар хотод ирээд 20 орчим хонож буй С.Мөнхсүх бол 2023-2024 оны зуданд нийт малынхаа 70 гаруй хувийг зүй бусаар алдсан 4900 гаруй малчны нэг юм.
2025-04-08
Толгойд гарсан “тролл арми”
Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр олон ажил мэргэжил хөдөл - мөрийн зах зээлээс шахагдаж, устаж, үгүй болсоор байна. Гагцхүү энэ үед сошиал орчинд тролл ажиллагаа явуулдаг “хар зах”-ууд өргөжин тэлж, ажилчдын эгнээгээ улам бүр тэлэх боллоо. Интернэт тролл гэдэг үнэ хүндгүй, өсөн дэвжих карьергүй, мэргэжлийн зэрэг, өндөр мэдлэг, боловсрол, ур чадвар шаарддаггүй, нийгэмд асар хортой энэ “албан тушаал”-д очигсдын ажлын гол талбар нь youtube, блог, фэйсбүүк, твиттер (Х) зэрэг нийгмийн сүлжээ. Тэд эдгээр сувгаар дамжуулан бодит үнэнийг гуйвуулан сарниулах, захиалгатай, худал, ташаа мэдээллийг зохион байгуулалттай түгээх, олон нийтийг бухимдуулж, хагалган бутаргах, нийгэмд дайсагнал, үл итгэлцэл бий болгох гол зорилгоо гүйцэлдүүлдэг юм. Троллуудын хамгийн том “зах” нь фэйсбүүк.
2025-04-04
Л.Оюун-Эрдэнэд өгсөн D үнэлгээ
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайланг парламентаар хоёр өдөр хэлэлцэв. Мөн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний жил, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг ч ярилаа. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сараас хойш уг албан тушаалыг хашиж буй учраас хариуцах гол эзэн нь байх учиртай. Үндэсний аудитын газраас түүний өнгөрсөн таван жилийн ажилд 67 хувь буюу D үнэлгээ өгсөн байна. Дөнгөж тэнцэх төдий, хангалтгүй үнэлгээ авсан ч баасан гаргийн нэгдсэн чуулганд Ерөнхий сайд дээрх тайланг танилцуулахдаа хамаг л өөдтэй тоо, мэдээллээ “түүж” ярив. “Амаргүй” таван жил байсан ч хөгжлийн гол бод¬логод тусгасан суурь асуудлаа шийдсэн гэнэ. Сүүлийн дөрвөн жилд экспорт хоёр дахин өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрсэн, “Ковид-19”-ийн үед эдийн засаг -4.6 хувь байсан ч 2024 онд 4.9 хувьтай болсон зэрэг эдгээр өөдрөг тоо нь иргэдийн амьдралд хүртсэнгүй.
2025-04-03