“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг томилж магадгүй талаарх мэдээлэл чих дэлсэв. Хэнтий аймгийн харьяат, барилгын инженер мэргэжилтэй Х.Хэрлэн өмнө нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга, Үйлдвэр, худалдааны яамны Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал зэрэг алба хашиж байжээ. Түүний оронд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайг томилох бололтой. Хэнтий аймгийн харьяат А.Энхманлай нь уул уурхайн салбарт өмнө нь ажиллаж байгаагүй аж. Тэрбээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилуулж чадахгүй бол Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга болгож өгөөч гэж гуйж явааг эх сурвалж дуулгалаа.