Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 2-оор нэмэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
2023-12-28
С.Чинзориг сайд гадаадад сургалтад хамрагдсан багийн эмч нартай санал солилцлоо
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн анхан шатны нэгж хөдөөгийн багт ажиллаж буй багийн эмч нарыг анх удаа бөөнөөр нь гадаадад сургалтад хамруулсан.
Хоёр ээлжээр нийт 84 багийн эмчийг хамруулсан гадаад сургалтад оролцогчдын төлөөлөл өнөөдөр /2023-12-27/ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нартай уулзлаа.
2023-12-28
Шинэ автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн юм.
2023-12-28
"Ерөнхий боловсролын сургуулиудын заалны бетон шалыг халж, волейболын стандартад нийцсэн шалтай болгох шаардлагатай"
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан Монгол Улсын сайд, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нартай уулзаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
2023-12-27
Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу тав дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
2023-12-27
ӨМНӨГОВЬ: Баруун чиглэлийн 30 км авто замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн томоохон зорилт болох “Нутгийн зам" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд баригдсан Даланзадгад-Гурвантэс чиглэлийн 30 км замыг Улсын комиссын шийдвэрээр байнгын ашиглалтад хүлээн авч, өнөөдөр тус замын хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ.
2023-12-26
Онцгойгийн алба хаагчид 8260 иргэний амь нас, 372,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 8260 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тухайлбал, нийслэлд тохиолдсон үерт Онцгой байдлын байгууллагын болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын нийт 14 мянга гаруй ажилтан, алба хаагч, 2000 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж, 3974 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
2023-12-26
Оюу толгойн Гүний уурхайд утаа гарах үед нэг ажилтан хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогджээ
Өнөөдөр олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлээр “Оюу толгойн ажилчид угаартсан” гэх мэдээлэл тархсан. Энэ талаар Оюу толгой ХХК-иас тодруулахад "2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан. Иймд тус хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон" гэлээ.
2023-12-26
ГССҮТ биеийн байдал хүнд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмчилжээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2023 онд орон нутгийн алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх алсын дуудлагын баг томилох, биеийн ерөнхий байдал маш хүнд, газраар тээвэрлэх боломжгүй буюу эрчимт эмчилгээний тусламж шаардлагатай үйлчлүүлэгчдийг нисдэг тэргээр тээвэрлэн авчрах, телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-гээр дамжуулан орон нутагт гэмтэж, осолдсон иргэд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж ажиллалаа.
2023-12-26
Нийтийн тээвэрт явах "Yutong" үйлдвэрийн шинэ автобуснууд Эрээн рүү хөдөлжээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Тус компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болоод байгаа. Тэгвэл эдгээр автобусны эхний ээлжийнхэн ирж яваа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажлын албанаас мэдээллээ.
2023-12-26