Оюутны "Универсиад" VI наадам хоёр сарын дараа эхэлнэ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5, 17.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын хорооны даргын (ЗГТА-БТСУХ) 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Монголын оюутны спортын Универсиад VI наадам 2024 оны дөрөьдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдахаар боллоо.
2024-02-10
Өнөөдөр Гандантэгчэнлин хийд Цэдэрлхам буюу Лхам бурхны тахилга хурна
Лхам сахиус битүүний орой гурван мянган ертөнцийг нэгэн агшинд эргэж, газар бүхнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, ирж буй шинэ жилийн үйлс буяныг тэтгэн, барцад бүхнээс сахин хамгаалж буй гэж үздэг. Битүүний орой хүрээ хийдүүд “шинэ жилийн тахил балин” буюу “Цэдор өргөх ёслол” зан үйл үйлдэж, ирж буй шинэ ондоо улс орныхоо сайн сайхан, эв нэгдэл, ард иргэдийн эрүүл энх, амьтан бүхний амар амгалан байхыг Лхам сахиусанд даатгаж тахидаг уламжлалтай.
2024-02-09
Газар хөдлөлтийн улмаас 500 мянга гаруй оршин суугч Хатай хотоос дүрвэжээ
БНТУ-ын Хатай мужийн Хатай хотод өнгөрсөн жилийн энэ үед буюу 2023 оны 02 дугаар сарын 06-нд 7.5 магнитудын газар хөдлөлт болж, 24 мянга орчим оршин суугч амь насаа алдаж, 3100 гаруй барилга байшин бүрэн нурсан бол нийт барилгын 80 гаруй хувь дахин ашиглах боломжгүй болж сүйрсэн билээ.
2024-02-09
Сар шинийн битүүлэх ёсон
Монголчууд бид өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлж ёсолдог заншилтай. Энэ нь саран үл үзэгдэх битүү харанхуй байдаг учраас эл үзэгдлийг “Лавай” хэмээн нэрийддэг. Битүүний өдрийг тусгай зан үйлээр үддэг ёстой. Битүүний өдрийн өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин гэр орныхоо тоос шороог гөвж, эмэгтэйчүүд идээ цагаалгаа бэлдэн эрчүүд хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засдаг.
2024-02-09
2023 онд Улаанбаатар хот орчимд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ
Улаанбаатар хотод учирч болзошгүй хамгийн өндөр эрсдэлтэй гамшиг бол газар хөдлөлт юм. Хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин олон бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгааг харуулж байна. 2023 онд Улаанбаатар хот орчимд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт долоон удаа бүртгэгдсэн байна.
2024-02-09
Гурвын даваанд цол дуудна
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны гурвын даваа өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 9-ний 13.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
2024-02-09
Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцох өсвөрийнхний шигшээ багийн тамирчдаа хүлээн авч уулзав
Элчин сайд Ц.Нарантунгалаг Итали Улсын Фоллоника хотод болох Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны Дэлхийн чансааны оноо олгох Европ тивийн нээлттэй тэмцээнд оролцох жүдо бөхийн Олон улсын шүүгч Т.Энхцэцэгээр ахлуулсан өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг ЭСЯ-нд хүлээн авч уулзан тив, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байгаа тамирчдадаа амжилт хүсэв. Энэхүү тэмцээний дараа монголын тамирчид үргэлжлүүлэн Испани Улсын Малага хотод болох дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцох юм.
2024-02-09
Үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Учир нь өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.
2024-02-09