Итали улсад суугаа Онц бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг өсвөр үеийн шигшээ багийн тамирчдаа хүлээн авч уулзжээ. Тодруулбал, Итали Улсын Фоллоника хотод болох Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны Дэлхийн чансааны оноо олгох Европ тивийн нээлттэй тэмцээнд оролцох жүдо бөхийн Олон улсын шүүгч Т.Энхцэцэгээр ахлуулсан өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, тив, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байгаа тамирчдадаа амжилт хүсэв.
Энэхүү тэмцээний дараа монголын тамирчид үргэлжлүүлэн Испани Улсын Малага хотод болох дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцох юм.