Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй цаг үеийн асуудлаар утсаар ярьжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр утсаар ярив.
2023-12-15

П.БАЯРХҮҮ: Нүүрс экспортлох гол ачааг тээвэрчид нуруун дээрээ үүрч байна

П.БАЯРХҮҮ: Нүүрс экспортлох гол ачааг тээвэрчид нуруун дээрээ үүрч байна 2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 64.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Цаашид тээврийн нэгдсэн бодлогогүйгээр нүүрсний экспортыг эрс нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг тээвэрчдийн төлөөлөл илэрхийллээ. Дуртай агентлагийн дарга нь тус бүсэд тээврээр тоглодог, хөлбөмбөгийн талбай шиг довтолдог байдал газар авсан байгаа юм. Улмаар нүүрсний экспорт нэг боомтын нэг цэг дээр хуримтлагдаад байна. Харин нөхцөл байдал ийм байхад нүүрс экспортолдог сувгаа тэлэх бодлого барихын оронд “хөөстэй” тоо ордонд ярьж байгааг шүүмжиллээ.
2023-12-15

Дэлхийн өвийн номинацийн бэлтгэл ажлын анхны хэлэлцүүлэг боллоо

“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал дэлхийн өв болох нь” Дэлхийн өвийн номинацийн бэлтгэл ажлын анхны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэхүү хэлэлцүүлгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн чиглүүлж,
2023-12-15

Хаягдал усаа цэвэршүүлж, Хатан Туулаа аваръя

Улаанбаатар хотын усан хангамжийг голын сав дахь газрын доорх усаар хангадгаас Туул гол ачааллаа даахгүй “амь тэмцэж” байна. Дээр нь Туул голын ёроолд нэг метр орчим лаг, бохирдол үүссэн. Үүнд үйлдвэрүүд бохирдуулсан усаа цэвэршүүлэхгүйгээр Туул руу цутгадаг нь нөлөөлсөөр байна. Энэ хэрээр иргэд бохирдсон усыг хэрэглэсээр...
2023-12-15

Гадаад худалдааны бараа эргэлт 22.2 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 11 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулж байна. 2023 оны эхний 11 сард нийт 162 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.2 тэрбум ам.долларт хүрчээ.
2023-12-15

“Хүний эрх-75” уулзалтын үеэр 150 гаруй улс 286 үүрэг амлалт авчээ

Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар дэвшүүлсэн хүн бүрийн эрх чөлөө, эрх тэгш байдал, шударга ёсыг тогтоох амлалт, суурь зарчмуудыг сэргээн санаж, дараагийн 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангахад эн тэргүүнд анхаарч ажиллах тэргүүлэх чиглэл, үүрэг амлалтаа хамтран тодорхойлох зорилго агуулсан тус дээд, өндөр түвшний уулзалтын үеэр 150 гаруй улс 286 үүрэг амлалт авч, иргэний нийгмийн байгууллагууд 76, НҮБ-ын системийн болон засгийн газар хоорондын олон улсын байгууллага 23, хүний эрхийн үндэсний байгууллагууд 17 амлалт танилцуулснаас гадна хувийн хэвшлийн бизнесийн холбоод сайн дурын үүрэг амлалтаа тус тус дэвшүүллээ.
2023-12-15

Хархул хааны балгасаас Буддын шашны сүм болон хааны ордны туурь илрүүлжээ

Археологийн хүрээлэн 2023 онд дотоодын болон олон улстай хамтарсан 40 удаагийн хээрийн шинжилгээний ангийг зохион байгуулж, шинжлэх ухааны олон чухал судалгаа, нээлт, арвин баялаг олдвор хэрэглэгдэхүүнийг хуримтлуулжээ.
2023-12-15

Хөдөөгийн багийн 42 эмч сургалтад суухаар Хөх хотыг зорилоо

Хөдөөгийн багт ажилладаг эмч нарын төлөөлөл богино хугацааны сургалтад хамрагдахаар Хөх хотыг зорилоо. Эрүүл мэндийн сайдын санаачилгаар салбарын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор гадаадад сургалтыг хамруулах хөтөлбөрийг 2023 онд зохион байгуулж байна.
2023-12-15

Зургаан өвийг соёлын биет бус өвийн жагсаалтад оруулжээ

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны XVIII чуулган Бүгд Найрамдах Ботсвана Улсын Касане хотноо арванхоёрдугаар сарын 5–8-ны өдрүүдэд боллоо. Чуулганы хуралдаанаар хорооны гишүүн 24 орны шийдвэрээр зургаан өвийг соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад, 45 өвийг төлөөллийн жагсаалтад бүртгэж, дөрвөн хөтөлбөрийг хадгалалт хамгаалалтын сайн жишээгээр сонгон баталгаажуулжээ.
2023-12-15

Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны арванхоёрдугаар сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангана.
2023-12-14

Найрамдлын нийгэмлэгийн дээд шагналаар 45 гадаад мэргэжилтнийг шагнажээ

Монгол-Оросын Найрамдлын өдрүүдийн 63 дахь жилийн хаалтын үйл ажиллагаа Эрдэнэт хотод боллоо. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ЗДТГ-ын болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч Ё.Максим, Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу болон Эрдэнэт хот, үйлдвэрийн анхдагчдын төлөөлөл оролцлоо.
2023-12-14

“Эрдэнэт” үйлдвэр анхны баяжмалаа 45 жилийн өмнө гаргаж байжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулж 580.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 5.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж байна.  
2023-12-14

Нэг хүнд ногдох ДНБ 1991 оноос хойш 3 дахин өсжээ

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Санхүү, эдийн засаг, засаглал хариуцсан захирал Лалита Моорти, Санхүүгийн салбар хариуцсан менежер Зафер Мустафаогли, Суурин төлөөлөгч Таехюн Ли болон албаны бусад төлөөлөгчдийн уулзалт боллоо.
2023-12-14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төсвийн бодлогоор дэмжинэ

Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд нийт 115 115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгааг дурджээ. Эдгээр иргэн рүү чиглэсэн бодлогыг эрчимжүүлэх асуудлыг сангийн яамнаас онцолж байна.
2023-12-14

Монгол-Хятадын хамтарсан төсөлд 324 сая төгрөг зарцуулна

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн А/43 тоот тушаал “Хамтарсан төсөл батлах, санхүүжүүлэх тухай” Монгол-Хятад /Байгалийн шинжлэх ухааны Үндэсний сан/-ын хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд 324 сая төгрөгийн санхүүжилт бүхий зургаан төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
2023-12-13

Монголын хөрөнгийн биржээр 12.4 сая тонн эрдэс бүтээгдэхүүн арилжаалжээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2023 оны арванхоёр дугаар сарын 12-ны өдрийг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний 308 удаагийн арилжаа зохион байгуулж, 12.4 сая тонн нүүрс, төмөр зэрэг бүтээгдэхүүнийг 5.8 их наяд төгрөгөөр арилжаалаад байна.
2023-12-13

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд стратегийн яриа хэлэлцээ зохион байгууллаа

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын XVI Зөвлөлдөх уулзалт болон II Стратегийн яриа хэлэлцээ өчигдөр Вашингтон хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк нар тус тус тэргүүлж оролцов.
2023-12-13

Хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх үед түгжрэл 40 орчим хувиар өсдөг байна

Нийслэл Улаанбаатар хотод гол 239 уулзвар, тэдгээрийн хооронд холбогдох 670 орчим зам, бий. Эдгээр зам болон нийтийн тээврийн чиглэлүүдийн орон зайн өгөгдөл, Улаанбаатар хотын бүсчлэл, нийтийн тээврийн төлбөрийн мэдээлэл, нийслэлийн ЕБС-уудын өгөгдлүүд дээр үндэслэн сурагчдын хичээл, амралт, хичээллэж буй үеүдийг харьцуулж, мөн хүүхдүүдээ хичээл сургуульд хүргэх үед гарч байгаа зам дээрх автомашины хөдөлгөөний хурдны өөрчлөлтийг хэмжиж, гаргасан байна.
2023-12-13

“УБТЗ” ХНН-ийн ажилчдад 200 хувийн цалингийн урамшуулал олгоно

"Улаанбаатар төмөр зам" ХНН нь 16 000 орчим ажилтантай. Эдгээр бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор болсон мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Цаашид жил бүр инфляцтай уялдуулан цалинг нэмэгдүүлэх юм байна.
2023-12-12

Дижитал хөгжлөөр тэргүүлэгч 10 улсаас 4 нь Ази тивд байна

Олон Улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2023”-ыг танилцууллаа. Тус тайлан нь Засгийн газар, бизнес, нийгмийн орчинд дэлхийн улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг.
2023-12-12