Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Юанийн своп хэлцлийн 1.5 тэрбумыг хаажээ

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаажээ.
2023-12-27

Нэгдүгээр сарын 12-ноос Мальдив руу визагүй зорчино

Дели хотноо 2023 оны  наймдугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.
2023-12-27

Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэнэ

“Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 
2023-12-27

Аймаг, нийслэл, дүүргийн засаг дарга нартай хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлаар хэлэлцлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон бусад удирдлагууд аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зарим тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ. Уулзалтаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого болон нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч, хүүхэд хамгаалал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, нийгмийн түншлэл, ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн чиглэлээр анхаарах асуудлын талаар мэдээлж, Засаг дарга нарт тодорхой үүрэг, чиглэл өгч, дээрх үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриаллаа.
2023-12-27

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: 1869 оны энэ өдөр бохийг анх удаа патентжуулж байжээ

Өнөөдөр гадаа -7 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-12-27

ТOП-20 индекс 0.28 хувиар өсжээ

Өнөөдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 611 125 196 төгрөгийн үнийн дүн бүхий 1 428 965 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
2023-12-26

Утасны цэнэглэгчээ залгаатай орхих нь эрчим хүчний системд ачаалал үүсгэж байна

Улаанбаатар хотын 380 000 өрх бүр гэртээ дор хаяж 1 гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон бол жилд 213 408 000 төгрөгийн эрчим хүчийг үр ашиггүй зарцуулж, эрчим хүчний системд ачаалал нэмсэн байна.
2023-12-26

Вьетнам руу харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байна

Тус хэлэлцээр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа тул Вьетнам Улс руу зорчих иргэд та бүхэн зохих ангиллын визийг авч аялахыг зөвлөж байна.
2023-12-26

Италийн эрдэмтэн Марко Пологийн тухай сонирхолтой илтгэл танилцуулжээ

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Гадаадын монгол судлаачидтай хамтран лекц, семинар зохион байгуулдаг уламжлалтай.
2023-12-26

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал уул уурхайн экспортод нөлөөлнө

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл улам тэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд хурдсаж, 2025-2026 онуудад дунджаар 6 хувийг давах төлөвтэй байгааг Дэлхийн Банкнаас гаргасан  “Монголын эдийн засгийн тойм” тайланд дурджээ.
2023-12-26

Хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны шимтгэлийг бууруулна

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Монголын хөрөнгийн биржийн “Арилжааны журам”-д шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай нэмэлт өөрчлөлт оруулан, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулаад байна. 
2023-12-25

Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайрга, дайргыг 5000 дахин хямдрууллаа

Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайрга, дайргыг 5000 дахин хямдрууллаа.
2023-12-25

Дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн гадаад зээл төлжээ

"Самурай" бондын 200 сая ам.долларыг Монгол Улс өөрийн эх үүсвэрээр бүрэн төлсөн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдэл хийж, гадаад өрийн нөхцөл байдлын талаарх Сангийн сайд Б.Жавхлан өгсөн. Түүний мэдээлэлд “Монгол Улсын нийт өр 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 34 тэрбум ам.доллар байгаа тухай дурьдсан.
2023-12-25

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
2023-12-25

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Шинэ он гарахад 6 хоног үлдлээ

Өнөөдөр гадаа -10 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-12-25

Катарын Үндэсний музейн үзмэрүүдээр тусгай үзэсгэлэн зохион байгуулна

Монголын Үндэсний музей, Катарын Үндэсний музей хооронд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцолын “Санамж бичиг” байгуулж, Монголын Үндэсний музейн захирал, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо, Катарын Үндэсний музейн захирал, эрхэм шейх Абдулазиз Хамад Аль-Тани нар гарын үсэг зурлаа.
2023-12-24

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно

Төсвийн байнгын хорооны 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
2023-12-24

Эрчим хүчний оргил ачаалал 1636 МВт-д хүрчээ

Эрчим хүчний системийн 2023.12.15-наас 2023.12.21-ний өдрийн 7 хоногийн статистикаас харвал хамгийн их оргил ачаалал 2023.12.20-ны өдрийн 19.00 цагт 1636 МВт хүрчээ.
2023-12-24

Зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, боомтын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ

НХАУ-ын Бээжин хотноо Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгаар “Монгол Улсын зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, боомтын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг танилцуулах Монгол-Хятадын хамтарсан хурал”-ыг “Монголын төмөр зам” ТӨХК хамтран зохион байгууллаа.
2023-12-24

“Оны онцлох хүүхэд”-үүд тодорлоо

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 31 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулжээ.
2023-12-24