Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын оронд Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханыг томилохоор болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, сагсчин Ш.Энхийн-Од NBA-д орохоор хүч үзэж буй тул түүний аав Ц.Шаравжамц хүүдээ туслахаар үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн аж.
Тэгвэл Биеийн тамир спортын улсын хорооны даргын албанд томилогдох гэж буй Д.Жаргалсайхан гэж хэн бэ. Тэрбээр 1965 оны дөрөвдүгээр сарын 29-нд Дархан хотод төржээ.
УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн бөгөөд 1999 онд ОХУ-ын Томск хотноо Ph.D докторын зэрэг хамгаалсан нэгэн аж. Мөн Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд мэргэжилтэн, ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирант, Биеийн тамир спортын үндэсний төв, Биеийн тамир спортын улсын хорооны дэд дарга, Соёл спорт аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга, Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.