ДЭМБ-ын “Walk the Talk” хөдөлгөөнд манай улс 2017 оноос нэгдэн хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам, харьяа 22 байгууллага эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа суртчилсан бөгөөд Биеийн тамир, спортын улсын хорооноос дэмжин оролцлоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нараас гадна Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид идэвхийлэн оролцов. Энэ жил “Алхангаа ярилцъя” арга хэмжээний цар хүрээг өргөтгөн Монголын явган алхагчдын холбоотой хамтран “4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Алтай, Хангай, Говийн бүс нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулж, иргэдэд алхалтын ач холбогдлыг суртчилсан юм.