Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцыг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал “Парис-2024” зуны олимп, паралимпийн наадамд Монголын тамирчдыг амжилттай оролцуулах зорилгын хүрээнд Францын гурван хоттой хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Мөн Үндэсний шигшээ багийнхантай зарим төрлөөр хамтарсан бэлтгэл зохион байгуулахаар болжээ. Бэлтгэл сургуулилалтыг олимпын наадмын өмнө Франц улсад хийх аж. Элчин сайд Сэбастиен Сүрүн багийн спортын төрлөөс сагсан бөмбөг, рагбийг Монголд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.