МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг БНСУ-ын Үндэсний олимпын хорооны төлөөлөлтэй уулзахдаа “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпод сойх тамирчдаа бэлтгэл, сургуулилалтад хамруулах талаар ярилцсан юм. Тэгвэл Монголын гүйлтийн цана, уулын цана, сноубордын төрлөөр хичээллэж буй өсвөрийн зургаан тамирчин дасгалжуулагч багшийн хамт “Пёнчан-2018” өв сан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-д сургалтад хамрагдаж байна. Энэ хөтөлбөрт Монголоос “Ski master”-ын Т.Өсөх-Ирээдүй, Төв аймгийн “Зандан хүлэг” клубийн А.Хүслэн, Н.Мөнгөнцэцэг, Хэнтийн тамирчин Х.Эрдэнэтунгалаг, уулын цанын төрөлд “Mongeit”-ийн М.Манлайжав, сноубордын төрөлд “Эхлэл team”-ийн М.Мөнх-Од нар шалгарчээ.