Казахстаны Алматы хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ боллоо. Үүнд 48 орны баг тамирчид ур чадвараа сорьсон байна. Монголоос Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад 18 тамирчин оролцсоноос +120 кг-ын жинд Б.Чимэдцэрэн алтан медаль хүртэв. Тэрбээр тус жинд цээжнээс 367.5 кг-ыг шахсанаар дэлхийн хошой аварга боллоо. Б.Чимидцэрэн өмнө нь 2018 онд алт, 2021 онд мөнгөн медальтай ирж байсан юм. Мөн Азийн АШТ-д гурван удаа түрүүлж, дэлхийн дээд амжилт эзэмшигч боллоо. Тэгвэл ахмадын 70-аас дээших насны ангилалд 59 кг-д Орхон аймгийн тамирчин Ш.Пэрэнлэй цээжнээс 75 кг-ыг шахсан амжилтаар мөн л хоёр дахь удаагаа тэргүүлжээ. Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнд аваргын цом гардсан юм.