Францын Парис хотод өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан “Их дуулга”-д зодоглосон Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Л.Энхрийлэнд Олон улсын жүдо бөхийн холбооноос хүрэл медаль илгээснийг өчигдөр хүлээн авчээ. Тодруулбал, тус тэмцээний -57 кг-д хэсгийн аваргын төлөө Японы Тамаоки Момотой Францын Присцилла Гнето барилдахдаа гар утсаа унагаснаар торгуулж, дэвжээнээс хөөгдсөн.GnewsSports Ингэсэн тохиолдолд дүрмийн дагуу тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй. Хүрэл медалийн төлөө Присцилла Гнето манай тамирчинтай хүч сорьж, нэмэлт цагт ялсан юм. Тус холбоо энэхүү дүрэм зөрчсөн алдаагаа залруулж, Парисын “Их дуулга”-ын хүрэл медалийг ОУХМ Л.Энхрийлэнд олгох шийдвэр гаргажээ. Тэмцээнд Монголын жүдочид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 52 орноос багийн дүнгээр III байрт шалгарсан билээ G.