Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-23-нд болж байна. Тэмцээнд 48 орны баг тамирчид хуран чуулсан бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна. Өнөөдөр тус тэмцээнээс Монголын дөрвөн тамирчин медаль хүртлээ. Тухайлбал, мастер-1 ангиллын 105 кг-ын жинд Э.Сүхбат 275 кг-ыг шахаж, мастер-2 ангиллын 105 кг-ын жинд И.Тэсхүү 245.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн 120 кг-ын жинд А.Отгонбаяр 275 кг-ыг шахаж мөнгө, Ц.Баярхүү 220 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртэв.