К.Ирвингтэй гэрээнийх нь талаар хараахан ярилцаагүй байгаа гэж “Бруклин нетс” багийн ерөнхий менежер Ш.Маркс мэдэгдлээ. “Тэр талаар ярилцсан зүйл алга. Жозеф Цай, Кайри болон түүний төлөөлөлтэй нэг өрөөнд сууж, гэрээний талаар ярилцах өдрийг тэсэн ядан хүлээж байна. Кайри ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа, бидний зүгээс түүнд юу хэрэгтэй гэх мэт зүйлийн талаар тодорхой ойлголт бий. Онолын хувьд цаашид юу болох талаар миний зүгээс мэдээлэл өгөх нь буруу байх. Учир нь яг юу болохыг хэн ч мэдэхгүй. Уулзаж ярилцах үеэрээ хэлцлийн нөхцөлүүд хоёр талд ашигтай байж чадах, эсэхийг нь харна” гэж Ш.Маркс ярьжээ.
К.Ирвинг 36.9 сая ам.долларын цалинтай гэрээнийхээ сүүлийн жилийг цуцалж, өөр багт очих, эсвэл “Нетс”-тэй шинэ гэрээ байгуулах боломжтой юм.