Монгол Улсын мэргэн Д.Балдандоржийн нэрэмжит, үндэсний сур харвааны нээлтийн тэмцээн “Чингисийн хүрээ” жуулчны баазад боллоо. Үүнд 1000 гаруй харваач цэц сорив. Тус тэмцээнд оролцсон эрэгтэйчүүдээс Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, Баянзүрх дүүрэг, “Бурхан халдун” баг, АПУ хувьцаат компанийн харваач, спортын мастер Б.Зоригтбаатар 36 оноогоор тэргүүн байрт шалгарлаа. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун, Дундговь аймгийн уугуул, аймгийн гарамгай мэргэн, спортын мастер, “Мандал говь хүнс” ХХК-ийн харваач Ч.Эрдэнэ-Оюун нар удаалсан байна. Эмэгтэйчүүдээс Орхон аймгийн “Хангарьд” клубийн харваач, спортын мастер М.Мөнх-Амгалан 38 оноогоор түрүүлэв. Тэгвэл Дархан-Уул аймгийн аймгийн мэргэн, спортын мастер З.Болормаа, Өмнөговийн Ханхонгор сумын харьяат, “Ёл мэргэн” холбоо, “Тавантолгой“ компанийн тамирчин, улсын гоц харваач О.Чинзүрх III байр эзэллээ. Энэ удаад 30 оноо авсан харваачид улсын наадмын үндэсний сурын харваанд оролцох эрхтэй болсон юм. Тэгвэл уг оноонд хүрээгүй нь Говь-Алтай аймагт болох УАШТ, мөн Улаанбаатарт зохион байгуулах залуучууд, ахмадын улсын аваргад 30 оноо авч байж наадмын харваанд цэц сорих нь.