ПСЖ багийн довтлогч Л.Месси Саудын Араб улсыг төлөөлсөн аялал жуулчлалын нүүр царай, элч болохоор зөвшөөрсөн байна. Тэрбээр танилцуулга арга хэмжээнд оролцохоор өнгөрсөн мягмар гарагт тус улсад хүрэлцэн иржээ. Саудын Арабын Аялал жуулчлалын сайд Ахмед Аль-Хатеб энэ талаар “Лионель Мессийг эх орондоо угтан авах болсондоо баяртай байгаа. Улаан тэнгис, “Jeddah season” фестиваль болон манай улсын эртний түүхтэй түүнийг танилцуулахыг тэсэн ядан хүлээж байна” гэж ярьжээ.
“Jeddah season” бол 5-6 дугаар сарын хооронд тус улсад болдог жуулчдын баяр бөгөөд энэ үеэр 2800 орчим арга хэмжээг зохион байгуулдаг аж.
Ташрамд дурдахад, Саудын Араб улсын нүүр царай болох саналыг 2021 оны нэгдүгээр сард К.Роналдуд тавьж, нэг жилийн зургаан сая еврогийн цалин амласан ч тэрбээр татгалзсан юм. Тухайн үед “Барселона” багт тоглож байсан Л.Мессид ижил санал тавихаар болсон гэсэн мэдээлэл гарч байсан билээ.
Бэлтгэсэн Н.Энх