Дэлхийн гурав дахь ноён оргил, далайн түвшнээс дээш 8586 метр өндөр Канченжунгад монгол хүний мөр анх удаа гарч, Монгол Улсын Төрийн далбаа намирлаа. Уулын спортын мастер Ч.Ариунзул энэ сарын сарын 5-нд олон улсын багийн хамт тус оргилд гарав. Тэрбээр Гималайн нурууны гоо үзэсгэлэнг 6900 метр хүртэл нь усан будгийн зурагтаа буулгасан бөгөөд удахгүй ирж монголчуудынхаа мэлмийг мялаах гэнэ.
Ташрамд дурдахад, жил бүр Европ тивийн ноён оргил Эльбрус ууланд зохион байгуулдаг скайранингийн олон улсын тэмцээнд Монголоос хоёр тамирчин хурд, хүчээ сорив. Энэ төрөлд 35 тамирчин өрсөлдсөнөөс “Horizon mountaineering club”-ийн гишүүн Б.Ням-Очир скай рэйс төрөлд түрүүлж, алтан медалийн эзэн болов. Мөн “UB hiking club”-ийн гишүүн Д.Отгонхүү дөрөвдүгээр байрт орсон байна.
Бэлтгэсэн З.Гал