Монголын жюү жицүгийн холбооноос зохион байгуулж буй “Condition cup 2022” тэмцээнд 778 тамирчин бага нас, өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангилалд өрсөлдөж байна. Энэ удаагийн клуб, дэвжээ, академиуд шилдэг тамирчдаа жин тус бүрт оролцуулахаар илгээжээ. Эхний өдрийн барилдаанд хүч сорьсон бөхчүүдээс “Гаруда” академийнхан илүүрхэж эхэлсэн. Тухайлбал насанд хүрэгчдийн цагаан бүсний 85 кг-д Б.Нямдорж, +85 кг-д Б.Санжаажанчүв, залуучуудынхад 57 кг-д Д.Тэмүүжин, 62 кг-д С.Жадамба, мастерс ангилалд 77 кг-д М.Наранбат нар аварга болж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Тэгвэл хөх бүсний мастерс ангиллын 69 кг-д Г.Алтангэрэл, 77 кг-д Бундхорол, 85 кг-д С.Батбаяр нар хүрэл медаль хүртэж медалийн тавцанд зогсов.