Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Хэн ч, хэзээ ч нэг өдрийн дотор донтогч болдоггүй

Компьютер тоглоомд хэр их чадварлаг болох, интернэтийн орчин, нийгмийн сүлжээг хэр их сайн ашиглаж сурна, эсрэгээрээ энэ нь асуудал хүндэрч байгааг харуулдаг
2023-11-03

Эмч, сувилагч, ажилтнууд урьд өмнө байгаагүй хөдөлмөрийн шинэлэг орчинд ажиллана

2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны “Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл” (цаашид “Монгол-Япон эмнэлгийн төсөл” гэх)-ийн ахлагч, мэргэжилтэн нарыг хүлээн авч уулзлаа.
2023-11-03

БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургаж байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачлагаар БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хятад-Монголын сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын хоёрдугаар ээлжийн  34 сувилагч сургалтаа амжилттай дүүргээд ирсэн.
2023-11-02

 Ходоодны хавдрын эмчилгээнд дурангийн мэс заслын шинэ арга нэвтрүүлжээ 

Үүний үр дүнд өнгөрсөн сард анхны мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан гэнэ. Энэ нь нээлттэй мэс засал хийснээс илүү үр дүнтэй, өвчтөнд хүндрэл багатай, ил шарх үлдээхгүй, зовуурь багатай эмчилгээ гэдгээрээ онцлогтой аж. УНТЭ-ийнхэн цаашид эл аргаараа бүдүүн гэдэсний салстын доорх хавдартай хүмүүст ч мэс засал хийхээр төлөвлөсөн байна. Ташрамд дурдахад, дурангийн тусламжтайгаар хийдэг уг мэс заслыг дэлхий дахинд анх 2008 онд нэвтрүүлжээ. 
2023-11-01

О.ОЮУН-ЭРДЭНЭ: Дотоод орчны бохирдол нь гаднахаас тав дахин их

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр дотоод орчны агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлс, түүнээс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. 
2023-10-31

Гүйлсэн булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэх үзлэгт 11 мянган хүүхдийг хамруулж байна

Стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин хүндэрсэн тохиолдолд ангина буюу хэрэх өвчин, үе мөч, зүрх, тархины өвчлөл, олдмол гажиг бий болгодог
2023-10-31

УГТЭ: “Тархины харвалтын эсрэг долоо хоног”-ийн аян зохион байгуулж байна

Уг үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 29-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан “Харвалтгүй Монгол” өдөрлөгөөр иргэдэд тархины харвалтын тухай ойлголт, эрсдэлт хүчин зүйл
2023-10-31

Эрүүл мэндийн төрөлжсөн 10 төв байгуулах санал боловсруулж байна 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоонд тулгуурлан таван чиглэлийн тусламж, үйлчилгээг төвлөрүүлэн үзүүлэх эрүүл мэндийн 10 төв байгуулах санал боловсруулж байна. Тухайлбал, гэмтэл, сэргээн засах чиглэлээр төрөлжсөн төв эмнэлгийг Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт байгуулахаар төлөвлөж байгаа. Харвалт, шигдээсний төвийг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэйд, хөнгөвчлөхийг нь Хан-Уул, Сүхбаатарт, хордлого, яаралтай тусламжийнхыг Баянголд байгуулах төлөвлөгөөтэй. Түүнчлэн гемодиализын төвийг Хан-Уул дүүрэгт байгуулах санал боловсруулсан. Үүний хүрээнд зарим дүүрэгт ажлуудаа хэрэгжүүлж эхэлсэн” хэмээлээ. 
2023-10-31

Дүүрэгт нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай эрүүл мэндийн байгууллага байгуулна

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд нийслэлд 10 эрүүл мэндийн байгууллагыг хот төлөвлөлттэй уялдуулан байгуулах асуудлыг судалж, танилцуулах ажлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган мэдээлэл өглөө.
2023-10-30

Орхон аймагт шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Орхон аймагт анх удаа хүн амын эрүүл аж төрөх амьдралын зөв дадлыг хүүхэд наснаас нь хэвшүүлэх зорилгоор “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг аравдугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
2023-10-30

Хөдөлмөрийн насны иргэдийн 60 хувь нь харвалтын нэгжээр үйлчлүүлжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн “Харвалтын нэгж” нь зүүн бүсийн аймгийн хүн ам буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдэд энэ төрлийн лавлагаа шатлалын тусламжийг үзүүлдэг юм байна.
2023-10-30

Албан хаагчид хүнд хүүхдүүдтэй ажилладаг учраас богиносгосон цагаар ажиллахыг хүслээ

250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус эмнэлэгт 120-130 хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой. Үйлчлүүлж буй хүүхдүүдийн дунд аутизм, тэр дундаа сэтгэцийн эмгэг хавсарсан байх нь улам бүр нэмэгдэж байгааг төвийн эмч, мэргэжилтнүүд онцолсон.
2023-10-28

Эрүүл мэндийг дэмжих санг татан буулгая

Ерөнхий  сайд  аа,  Засгийн  газрын тусгай сангуудын нэг Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДС)-­г татан буулгая. Эл санг байгуул­сан цагаас иргэдийн эрүүл мэндийг дэмжих бус, төсөл нэрийн дор төсвийн мөнгийг дэмий үрж иржээ. Үүний нотолгоог харъя гэвэл гуравдугаар шатлалын, дүүргийн эмнэлгүүдээр шагайгаад үзээрэй. Монголчууд бид бултаараа өвчинд идэгджээ. 2008 оноос хойш үйл ажиллагаа явуул­ сан энэ сангийн хөрөнгийг хэрэв гол зорилго руу нь чиглүүлж, иргэдийн эрүүл мэндийг дэм­жих талаар дорвитой арга хэмжээ авч чадсан бол иргэдийн өвчлөл одоогийнх шиг хэмжээнд хүрэхгүй байв. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгийг цаашид дахиад ЭМДС-­гаар дамжуулан урсгаж, ЭМЯ болон харьяа байгууллагуудынх нь “саалийн үнээ” болгомооргүй байна.
2023-10-27

 Э.АЗЗАЯА: Хөхний хорт хавдар удамших магадлалтай 

Дэлхийн хөхний хорт хавдартай тэмцэх сар өдгөө тохиож байна. Тодруулбал, дэлхий даяар аравдугаар сарыг ийнхүү зарлаж, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Үүний хүрээнд Хөхний эрүүл мэндийн төвийн хөхний дүрс оношилгооны их эмч Э.Аззаяатай ярилцлаа. Тэрбээр хөхний хавдраас урьдчилан сэргийлэх болон өвчилсөн тохиолдолд хэрхэн эмчлүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө. 
2023-10-27

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн вакциныг хийж байна

Томуугаас хамгаалах хамгийн сайн арга бол улирлын томуугийн вакцинд хамрагдах . Томуугийн вакцин нь томуу өвчнөөс сэргийлэх дархлаа тогтоох тарилгын шингэн бөгөөд
2023-10-27

Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох асуудлыг хуулийн төсөлд тусгажээ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тус хуулийн төсөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж эх орондоо нутагшуулах, дээрх чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, чадавхижуулахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгодог байх  асуудлыг хөнджээ.
2023-10-24

Салхин цэцэг өвчний тархалт сүүлийн 10 жилийн дунджаас давав

 Салхин цэцэг өвчний тархалт ихэссэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Тухайлбал, улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 9364 хүн өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7630-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн сүүлийн 10 жилийн дунджаас 4812 тохиолдлоор давжээ. Өвчилсөн хүмүүсийн дийлэнх буюу 84.8 хувь нь 0-9 насны хүүхэд гэнэ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Ч.Уртнасангаас өвчний тархалт ихэссэн шалтгааныг тодруулахад “Салхин цэцгийн өвчлөл цар тахлын үед амьсгалын замын бусад халдварын адил 4-5 дахин буурсан. Тухайн үед иргэд халдвар хамгааллын дэглэм сайн баримталж байсантай холбоотой. Харин цар тахлын дараа тархалт нь нэмэгдлээ.
2023-10-20

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна

ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын  GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна
2023-10-19